CRI Монгол радио
Дэлхий нийтийн энх тайванд эвдэж буйн тод жишээ
Сүүлийн үед Украины зүүн бүсийн нөхцөл байдал улам хурцдаж байна. Харин сонирхолтой нь АНУ-ын армийн тал Хар тэнгисийн бүсэд байлдааны хөлөг онгоц байрлуулна гэж мэдэгдсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга зэрэг улс төрчид Украины талтай нягт харилцаатай байдаг. АНУ-ын удаа дараагийн өдөөрлгөөр Украин томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөнд татагдан орох эрсдэлтэй болоод байна. Энэ нь АНУ-ын ардчиллын нэрийг ашиглаж дэлхий нийтийн энх тайван тогтвортой байдлыг эвдэж буйн нэгэн жишээ билээ.
Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэгээс саяхан нийтэлсэн тайлангийн дагуу, хоёрдугаар дайнаас хойш, АНУ-ын бүх ерөнхийлөгчид бүрэн эрхийн хугацаандаа гадаад оронд дайн дэгдээж ,хөндлөнгөөс оролцсоор ирсэн юм. Бүрэн бус бүртгэлээс үзэхэд, хоёрдугаар дайн дуулснаас 2001 он хүртэл, дэлхийн 153 бүс нутагт болсон 248 зэвсэгт мөргөлдөөний дунд АНУ 201-ийг дэгдээсэн нь зэвсэгт мөргөлдөөний 81 орчим хувийг эзэлсэн байна. Эдгээр дайнууд нь олон тооны цэргүүдийн амь насыг авч одсон төдийгүй энгийн ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эд хөрөнгөнд асар их хохирол учруулсан байна.
Олон жилийн турш өөрийнхөө ноёрхлыг хадгалж үлдэхийн тулд АНУ-ын үгэнд нь орохгүй бол дарамталж, дайлан довтолж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр ирсэн юм.
Энэ он гэхэд Ливийн дайн, Сирийн хямрал үүсээд арван жилийн нүүр үзэж байна. АНУ-ын найруулсан “Арабын хавар” гэгч нь Ливи зэрэг Баруун Ази, Хойд Африкийн орнуудыг гаслан зовлонд унагасан байна.
АНУ арга бүхнийг сүвэгчлэн зэвсэг хөдөлгөж байгаа нь хүчтэй нь хүчгүйгээ дарамтлах гэсэн дээрэнгүй үзлийн илрэл бөгөөд өөрийгөө юунаас ч эрхэмд тавьсан ганц талт үзлийн бодит тусгал болно.