CRI Монгол радио
2021 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын жил тутмын хурал өндөрлөлөө
2021 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын жил тутмын хурал 21-нд өндөрлөсөн байна. 21-ний үдээс хойших хаалтын хэвлэлийн бага хуралд холбогдох албаны хүн хэлэхдээ, талууд “бүс ба зам” санаачилгын дэлхийн эдийн засгийн сэргэлтэд оруулсан хүчин зүтгэлийг өндрөөр үнэлсэн бөгөөд олон талт үзлийг хамгаалах талаар харилцаа холбоо, хамтын ажиллагааны дуу хоолойг нэгтгэсэн гэжээ.
Тухайн өдрийн хэвлэлийн бага хуралд, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нарийн бичгийн дарга Ли Баодүн танилцуулж хэлэхдээ, энэ жилийн чуулганд оролцогчдын бүртгэлийн тоо давхацсан тоогоор 4000 -г давсан бөгөөд 15 улс орны төр засгийн тэргүүн нар, олон улсын болон бүс нутгийн байгууллагын хариуцлагатан, мөн дэлхийн топ таван зуун аж ахуйн нэгжийн зуугаад өндөр албан тушаалтан, судлаач нар уг арга хэмжээнд оролцсон гэлээ.
Тэрээр хэлэхдээ, улс орнуудын төрийн тэргүүн нар, олон салбарын төлөөлөгчид чуулга уулзалтын гол сэдвийн хүрээнд цар тахлыг хамтдаа даван туулах, дэлхийн засаглалын зөвшилцлийг бэхжүүлэх, олон талт үзлийг хамгаалах, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зэрэг талаар санал бодлоо илэрхийлсэн байна гэжээ.