Нийгэм
Монгол Улсад хоёр дахь давлагаа эхлээд байна
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна. Энэ үеэр:
Одоогоор, Монгол Улсын хүн амын 70 дээш хувь бүрэн тунгаа аваад байна. Вакцин таныг халдвар авахаас тодорхой хэмжээнд хамгаална. Дэлхий дээр хэрэглэж буй вакцины үр дүн 70-95 хувьтай байна. Монгол Улсын хувьд хүн амынхаа 90-ээд хувийг Хятадын “Verocell” вакцинаар дархлаажуулсан. Монголд нэгдүгээр давлагааны үер нас баралтын түвшин тавдугаар сарын дундуур оргилд хүрсэн. Тухайн үед нас баралтын түвшин 1.5-2 хувь болсон. Хоёр дахь давлагааны үеийн нас баралтын түвшин 0.5 хувьтай байна.
Нас баралт дэлхийн дунджаас бага байгаа ба хүнд хэлбэрийн өвчтөнүүдийн эзлэх хувь 1.8 хувь болж буурсан нь вакцины үр дүн гарч буйг илэрхийлж байна.
Монгол Улс таван сая орчим вакцины татан авалт хийгээд байна.
Наадмын өдрүүд тохиож байгаа тул коронавируснээс гадна нарших, хоол ундны зохисгүй хэрэглээ зэрэг тохиолдлууд гардаг тухай ард иргэдийг сэрэмжлүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд КОВИД халдвар авсан нийт 14500 орчим хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүллээ. Одоогоор 12000 хүн эмнэлэгт, гэрээр 24 мянга орчим хүн эмчлүүлж байна. Нийт халдварын тохиолдлын 1.8 хувь нь маш хүнд, ес гаруй хувь нь хүнд, 28 хувь нь дунд, үлдсэн 60 гаруй хувь нь хөнгөн байна гэж мэдээлэв.