Бидэнтэй нэгд

Эдийн засаг

13 жилийн өмнөх 33%-ийн инфляцтай дахин нүүр тулахгүйн тулд БЭЛТГЭЛЭЭ ХАНГА

Нийтэлсэн

Ковидын үеийн инфляц дэлхийн улс орнуудын эдийн засагт тулгамдсан асуудал болж байгаа талаар эдийн засагчид, судлаачид хэлж ярьсаар байна. Тэрдундаа  хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр байгаа нь хөгжиж буй болон бага орлоготой улс орнуудын хувьд ихээхэн хүндрэл дагуулна гэдгийг анхааруулсаар байна.  

Манай улсын тухайд энэ бол тун хамаатай сэдэв. 2021 оны тавдугаар сард инфляц улсын хэмжээнд 6.2 хувь, Улаанбаатар хотод 6.7 хувьд хүрч нэмэгдэхэд нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж Төв банкнаас тайлбарлаж буй. Бүр тодруулбал, инфляц өмнөх оны мөн үеэс 6.2 хувийн өсөлттэй гарсны 3.6 нэгж буюу 58.1 хувь нь хүнсний бараа,  ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байгаа юм. Түүнчлэн импортоор орж ирдэг хүнсний бүтээгдэхүүнүүд, дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийн үнийг  ч өсөлтийн давалгаа тойрохгүй байгааг та бидний худалдан авалтууд гэрчилнэ.

Тэгвэл ОУВС-гийн эдийн засагчид хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байгаа талаарх дөрвөн үндсэн баримтыг дурдсаныг эдийн засагч Д.Ган-Очир эмхэтгэн бэлтгэснийг хүргэе. Тэрбээр “Хөгжиж буй болон бага орлоготой улс орнуудад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт маш хүндээр тусдаг. Учир нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний сагсан дахь хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувийн жин өндөр байдаг. Иймд орлогын дийлэнх хэсэг нь зайлшгүй шаардлагатай хүнсээ авахад зарцуулагдах, хүрэхгүй болох, бусад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ авч чадахгүй болоход хүрдэг” хэмээн мэдээллийнхээ эхэнд онцолжээ.


 

БАРИМТ 1:  Хүнсний бүтээгдэхүүний үнэ Ковид-19 цар тахлаас өмнө өсч эхэлсэн. Ялангуяа, Африкаас гарахалтай гахайн ханиадаас үүдэн 2019 оны туршид хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Жишээ нь, Хятадад гахайн махны үнэ маш хурдацтай өсч байсан. Цар тахлын үед бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд саад гарснаар 2020 оны дунд үед дэлхийн хүнсний инфляц огцом нэмэгдсэн. Харин цар тахлаас болж ажилгүйдэл нэмэгдэж, орлого буурснаар ерөнхий үнийн өсөлт бага байсан тул хүнсний инфляц болон бүх өргөн хэрэглээний бараа, үйлчилгээг оруулж тооцсон инфляц хоорондын зөрүү 2 нэгж хувь болж байв. Харин глобал эдийн засагт сэргэлт гарч эхэлснээр 2021 оны эхнээс ерөнхий инфляцын түвшин огцом өсч эхэлснээр хүнсний инфляцаас эргэн даваад байна.


 

БАРИМТ 2:.  Цар тахлын үед хөл хорио тогтоох арга хэмжээ, нийлүүлэлтийн сүлжээн дэх гацаанууд хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд нөлөөлсөн. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үнийн индекс 2020 оны дундаас хойш тасралтгүй өссөөр жилийн өмнөх түвшнээс 25 хувиар өсөөд байна. Дараах зургаас харахад үйлдвэрлэгчийн үнийн индексийн өсөлт нь хэрэглэгчийн гар дээр ирэх хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хамгийн багадаа 6 сарын хоцролттой нөлөөлдөг байна. Энэ нь хүнсний үйлдвэрлэгчийн үнийн өндөр өсөлтийг даган ирэх 6-12 сарын хугацаанд хүнсний инфляц дэлхий даяар өндөр байх дохиог өгч байна.


 

БАРИМТ 3. Тээвэрлэлтийн зардал маш хурдацтай өсч байна. Сүүлийн 12 сарын хугацаанд далайн тээврийн өртөг (тээвэрлэлийн зардал) 2-3 дахин нэмэгджээ. Энэ өсөлтийн тренд үргэлжилсэн хэвээр байна. Шатахууны үнийн өсөлт болон зарим бүс нутаг дахь том оврын машины жолооч нарын хомсдол нь авто тээврийн зардлыг ч өсгөжээ. Ийнхүү тээвэрлэлтийн зардал өсч байгаа нь хэрэглэгчийн гар дээр ирэх хүсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж байна.


 

БАРИМТ 4. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн үнэ сүүлийн хэдэн жилд байгаагүй өндөр түвшинд хүрлээ. 2020 оны дөрөвдүгээр сараас хойш олон улсын түвшинд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үнэ дунджаар 47.2 хувиар өсчээ. Энэ нь бодит түвшнээс 2014 оноос хойших хамгийн өндөр өсөлт бөгөөд ам.доллароор илэрхийлэгдэх дүнгээр түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт юм. 2020 оны тавдугаар сараас 2021 оны тавдугаар сарын хооронд шар буурцаг, эрдэнэ шиш үйлдвэрлэгчийн үнэ харгалзан 86, 111 хувиар өсөөд байна. Үйлдвэрлэгчийн үнэ ийнхүү өсөхөд 3 хүчин зүйлс голлон нөлөөлж байна:

 

  • Хүн, тэжээвэр амьтны хүнсний хэрэглээний эрэлт, ялангуяа Хятадын эрэлт өндөр хэвээр байна. Учир нь цар тахлаас үүдэн улс орнууд хүсний аюулгүй байдлаа хангах үүднээс хүнсний нөөц бүрдүүлж байна.

 

  • 2020-2021 онд цаг уурын хувьд La Niña мөчлөг таарч байгаа тул гол хүнсний бүтээгдэхүүн экспортлогч орнууд (Аргентин, Бразил, ОХУ, ОХУ, Украйн болон АНУ)-д гантай байхад хүргэж байна. Энэ нь ургацын хэмжээ, ургацын цаашдын төлөв буурах хүлээлтийг бий болгож байна. Эрэлт нь нийлүүлэлтээс давж байгаа тул дэлхийн хүнсний үйлдвэрлэл, хэрэглээнд шаардлагатай хэмжээний харьцаа сүүлийн хэдэн жилд байгаагүй бага түвшинд хүрээд байна.

 

  • Био-түлшний эрэлт ерөнхийдөө өндөр байгаагаас үүдэн спекулятив (үнийн өсөлтөөс ашиг хонжоо олох зорилготой) эрэлт давхар бий болж байгаа бөгөөд улс орнууд хоорондын экспортын хязгаарлалтууд нь дэлхийн хүнсний үйлдвэрлэгчдийн үнэ өсөхөд нөлөөлж байна. Түүнчлэн юаны ханшийн чангаралт ч бусад орнуудын импортын инфляцыг өсгөх чиглэлд нөлөөлнө.

Цаашдын төлөвийн хувьд хүнсний инфляц 2021 оны үлдсэн хугацаа болон 2022 онд эргэн өсөхөөр байгааг тэд анхааруулж байна. Олон улсын зах зээл дээрх хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт нь зарим бүс нутгуудын хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд алгуур нөлөөлөөд эхэлсэн. Олон улсын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн үнэ 2021 онд 25 орчим хувиар өсөхөөр, 2022 онд тэр өссөн түвшиндээ хадгалагдахаар хүлээгдэж байна. Энэхүү өсөлтийн 20 хувь (эхний жил 13 хувь, хоёр дахь жил 7 хувь) нь дотоодын хүнсний инфляцад шилждэг гэвэл зөвхөн энэ шалтгаанаар улс орнуудын хэрэглээний хүнсний инфляц 2021 онд 3.2 хувь, 2022 онд 1.75 нэгж хувиар нэмэгдэх тооцоо хийжээ. Үүн дээр нэмээд 2021 оны хувьд тээвэрлэлтийн зардлаас үүдэн хүнсний инфляц нэмж 1 нэгж хувиар өсөх дарамт бий болж байгааг онцолжээ.

Мэдээж эдгээр хүчин зүйлсээс үүдэн дотоодын инфляц хэр хүчтэй нэмэгдэх нь улс орны онцлогоос хамаарч ялгаатай байна. Манай орны хувьд урд хөршийн боомт дээр чингэлэгүүд гацах, тээвэрлэлтийн зардал өсөх, дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх зэргээр хүсний инфляц өсөх хандлага гарч байна. Энд дурдсанчлан дэлхий дахин тулгарч буй тээврийн зардлын өсөлт, хүнсний инфляцын том давалгаа ч импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжин биднийг дайрах нь цаг хугацааны асуудал болж байна. Харин дотоод талдаа ургацаа сайн авч, махны нийлүүлэлтээ нэмэгдүүлж, үнийн тогтворжуулж, дотоод нийт эрэлтэд зохистой тохируулга хийснээр инфляцыг хязгаарлах боломжтой.

Нийлүүлэлтийн шалтгаантай инфляц зонхилох үед мөнгөний бодлогын хариу үйлдэл дээр маш төвөгтэй нөхцөл байдлыг бий болгодог. Ялангуяа, энэ шалтгаантай инфляц нь түр хугацааных уу эсвэл харьцангуй байнгын шинжтэй юу гэдэг итгэлтэй хариулт олох хэрэгтэй. Дээрээс нь инфляцын хоёрдахь үеийн нөлөө (шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь цалин хөлс, бусад үнийн өсөлтийг дагуулах уу) хэр хүчтэй вэ гэдэгт хариулт өгөх ёстой. Хэрвээ түр зуурын нөлөөтэй, хоёр дахь үеийн нөлөө сул гэвэл мөнгөний бодлогоор хариу үйлдэл үзүүлэхгүй байх боломжтой. Учир нь мөнгөний бодлогоо чангаруулах нь ажил эрхлэлт, бүтээгдэхүүний үйлдвэрлэлдээ илүү сөрөг нөлөө үзүүлдэг. Харин тус шалтгаантай инфляц нь харьцангуй удаан хугацаанд үргэлжлэх, инфляцын хүлээлтийг хөөрөгдөх, хоёр дахь үеийн нөлөө хүчтэй байхаар тохиолдолд мөнгөний бодлогыг чангаруулахгүй бол  өсч байгаа инфляцыг улам цааш нь хөөрөгдөж, хяналтаас гарахад хүргэдэг. Иймд эдгээр шинжийг маш анхааралтай ажиглаж, шинжилж хариу арга хэмжээний хувилбарыг сонгох ёстой болдог.

Бид бэлтгэл султай байснаар 2007-2008 оны дэлхийн хүнсний хямралын үеэр инфляцын том давалгаанд цохиулж 33 хувийн инфляцтай нүүр тулж байсан. Энэ удаа тийм зүйл давтагдахгүй гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ зохих бэлтгэлээ бүх шатандаа эртнээс хангахад буруутах зүйл үгүй. Дайнгүй үед хөлс их урсгавал, дайнтай цагт цус бага урсана гэдэг” гэв.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа