Бидэнтэй нэгд

Улс төр

Хоёр цагдаагийн хэргээс Х.Нямбаатар зугтаж, Ц.Нямдоржоор “бамбай” хийв

Нийтэлсэн

Төрийн цагдаа иргэдээ зодож, танхайрч байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан нь олон хүний эгдүүцлийг хүргэж, тэрхүү бичлэгийг үзсэн хүн бүр цахим орчинд үзэл бодлоо уралдуулж байна.

Эл асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл анхаарлаа хандуулж, тухайн хоёр цагдаагийн албан хаагчдад хариуцлага тооцохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэгдлээ.

Нэгэнт Х.Нямбаатар сайд Засгийн газрын тэргүүнээсээ үүрэг, чиглэл авсан тул ЦЕГ-аас дотоод, хяналт шалгалтыг явуулж, хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

Цахим орчинд түгсэн иргэдийг дарамталж, биед нь халдаж байгаа бичлэг дээр гарч байгаа хоёр цагдаа үгсэж, хэргээ нуун дарагдуулсан болох нь шалгалтын явцад тодорхой болжээ. Гэхдээ уг бичлэг нь хоёр жилийн өмнө болсон үйл явц гэдгийг ЦЕГ-аас өнөөдөр /2021.07.30/ хийсэн мэдээлэлдээ тодотголоо.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар “Өчигдөр 21:00 цагийн үед цагдаагийн албан хаагч иргэдийн биед халдаж байгаа бичлэг цацагдсан. Энэ үйлдэл нь 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн бичлэг. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт болсон. Нэр бүхий иргэдийн биед халдсан нь тогтоогдсон. Бүртгэлд оруулалгүй, нуун дарагдуулсан байсан. Шалгах ажиллагааг дотоод албаны хүрээнд хийгдлээ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийн шинжтэй байна гэж үзсэн. Улмаар прокурорын хяналтад АТГ-т шалгуулах саналыг хүргүүллээ” гэх мэдээллийг өгөөд байна.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эл хэрэгт өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр цахим сүлжээндээ “Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж, ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна” гэжээ.

Харамсалтай нь хуулийн сайдын дээрх тайлбар, байр суурь олон нийтэд таалагдсангүй. Нөгөө талд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуцлагаас зугтаж, өмнөх сайд Ц.Нямдоржийн үед болсон үйл явдлыг гарган ирж, өөрийнх нь цаг үед сэвж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв.

Учир нь, иргэдийн биед халдаж, танхайрч байгаа хоёр цагдаад хариуцлага тооцоод зогсохгүй энэ салбарыг удирдаж, бодлого зангидаж суугаа сайдад нь хүртэл хариуцлага тооцох ёстой гэж олон хүн үзэж, тэр хэрээр үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм.

Гэвч эл бүхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Надад хамаагүй, Ц.Нямдоржид хамаатай” гэх утгатай байр суурийг илэрхийлээд байна.

CGTN мэдээ2 цаг өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ2 цаг өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ2 цаг өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр2 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр2 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент2 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр2 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ4 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий5 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан