Бидэнтэй нэгд

Нийгэм

Торгууль төлөлттэй холбоотой ачаалал үүссэнээс гарсан саатлыг шуурхай засварлаж, хэвийн ажиллагаанд оруулсан

Нийтэлсэн

УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” хэмээн заасан.

Үүнтэй холбоотойгоор иргэдийн торгууль төлөлтийн явц ямар шатанд байгаа талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Н.Шинэбаатараас тодрууллаа.

-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хэчнээн жолоочийн зөрчлийг өршөөсөн бэ. Торгууль төлөлт ер нь хэдэн хувьтай явж байна вэ?

-Хуулийн хэрэгжилт үргэлжилж байгаа учраас тоон статистик мэдээлэл одоогоор эцэслэн гараагүй байна.

Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2021 оны долоодугаар сарын 6-ны өдрөөс хойш 40,300 гаруй жолоочийн эрхийг сэргээсэн.

Харин торгууль төлөлт өнөөдөр буюу есдүгээр сарын 29-ний өдрийн 08:00 цагийн байдлаар орон даяар 26.7 хувь байна. Үүнийг Нийслэл, орон нутгаар нь ангилж үзвэл нийслэлд 33.1 хувь, Орон нутагт 22.7 хувьтай байна.

-Иргэд торгуулийн мэдээллээ хэрхэн хялбар аргаар шалгаж, төлөх боломжтой вэ?

Иргэд торгуультай эсэх мэдээллээ Torguuli.police.gov.mn, Smartcar.mn сайтаас тээврийн хэрэгслийн дугаар болон жолоочийн үнэмлэхний дугаараар авах боломжтой.

Харин торгуулиа

Арилжааны бүх банкаар
E-Mongolia аппликэйшн
Гэрэгэ систем
QR, QPay болон Smartcar.mn сайт зэргийг ашиглан цахимаар торгуулиа төлөх боломжтой.
-Иргэд торгуулиа цахимаар төлөхөд дээрх аппликэйшн болон сайтууд гацах, уншаад орохгүй удаж байна гэх мэт санал гомдол их байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Сүүлийн хоёр хоногийн хугацаанд иргэдийн торгуулиа төлөх байдал нэмэгдэж, банк, санхүүгийн байгууллага, “Үндэсний дата төв” УТҮГ, “Гэрэгэ системс”, “Смарт кар”, Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд ачаалал үүсэх, зарим банкны системд саатал гарах, серверүүд нь ачааллаа дийлэхгүй байх зэрэг хүндрэл гарсан.

Дээрх ажлыг эрчимжүүлэх зорилгоор холбогдох байгууллагууд дараах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Үүнд,

Нийслэлийн мэдээллийн технологийн газрын “Смарт кар” /Smartcar.mn/ цахим систем, торгууль төлөлт идэвхжиж байгаатай холбоотой системийн хандалт, ачаалал эрс нэмэгдэж “Үндэсний дата төв” УТҮГ дээр байрлах серверийн үзүүлэлт, тоог нэмэгдүүлж, зарим алдаатай программыг засах ажлыг зохион байгуулсан.
“Гэрэгэ системс” ХХК–ний нэвтрүүлсэн иргэд биеэр үйлчилгээ авах боломжтой “Гэрэгэ киоск машин”-ны ачаалал нэмэгдсэнтэй холбоотой уг аж ахуйн нэгжийн зүгээс нэмэлтээр сервер, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, шуурхай үйлчилгээний баг ажиллуулж эхэлсэн.
Иргэд банкны салбар дээр биечлэн ирж үйлчилгээ авахаас гадна Төрийн банкны “Гялс банк апп”, Голомт банкны интернэт үйлчилгээ, SocialPay, “Голомт апп”, Худалдаа хөгжлийн банкны бүх салбар, цахим үйлчилгээ нь хэвийн явагдаж байна.
“E-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой болсон. Тус үйлчилгээг авахын тулд жолооч та “e-Mongolia” системд жолоодох эрх, тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа төлөх боломжтой болсон.
Мөн цаашид “E-баримт”-аар дамжуулан торгуулийн төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Харин дээрх банк, санхүү, төлбөр тооцоог хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдүүдэд торгуулийн мэдээллийг дамжуулж байгаа “Үндэсний дата төв” УТҮГ-ын хариуцан ажиллаж байгаа төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээс харилцан мэдээлэл солилцох, иргэд төлбөрөө төлсөн талаар мэдээллийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн системд илгээх үед зарим тохиолдолд алдаа гарч, иргэд гомдол, саналаа Тээврийн цагдаагийн албанд ирүүлж байна.
Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн мэдээллийн сангийн torguuli.police.gov.mn цахим системд торгууль төлөлттэй холбоотойгоор энэ сарын 26-ны өдөр 26,758, 27-ны өдөр 10,8722, 28-ны өдөр 134,980 удаагийн хандалт хийгдэж, ачаалал үүссэнээс гарсан саатлыг шуурхай засварлаж, хэвийн ажиллагаанд оруулсан.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: ЦЕГ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ6 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент6 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм6 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий6 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр6 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм6 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа