Бидэнтэй нэгд

Улс төр

Өршөөлийн хуулиар 1212 яллагдагчийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Нийтэлсэн

Прокурорын байгууллага 2021 оны 3 дугаар улирлын байдлаар гэмт хэргийн талаарх 50651 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 48.4 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 31.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, 11.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан байна. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4671-р буюу 8.4 хувиар буурчээ. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 42249 хэрэгт хяналт тавьснаас 7814 буюу 18.5 хувийг нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 10934 буюу 25.9 хувийг нь хааж шийдвэрлэсэн байна. Хэрэг бүртгэлт явуулсан хэрэг өмнөх оны мөн үеэс 34.3 хувиар буурсан боловч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэг 0.6 хувиар өссөн байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 15662 хэрэгт хяналт тавьснаас 56.3 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 8.4 хувийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Хэрэгсэхгүй болгосон 1309 хэргийн 1051 буюу 80.2 хувийг Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1051 хэргийн 1212 яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд өсвөр насны буюу 14-17 насны 87, 18-30 насны 454, 31-44 насны 524, 45–аас дээш насны 198 яллагдагч тус тус хамрагджээ. Хүйсийн хувьд эрэгтэй 1010, эмэгтэй 202 хүн байна.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ7 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ