Бидэнтэй нэгд

Нийгэм

НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн булхай луйврын талаар Шадар сайдад гомдол иржээ

Нийтэлсэн

Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадоржийн тухай гомдол мэдээлэл Шадар сайд С.Амарсайханд иржээ.

Тодруулбал,  НЭМГ-ын ажилчдын төлөөлөл Б.Бямбадоржтой холбоотой булхай, луйвар хийгээд төрийн албыг хувийн аж ахуй нэгж шигээ удирдаж, албан тушаалын халаа сэлгээ хийж байгаатай нь хатуу тэмцэхээ мэдэгдэж, ийнхүү Шадар сайдад хандсан байна.

Тус газрын ажилчдын төлөөлөл “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадорж нь томилогдон ажиллах есөн сарын хугацаандаа Засгийн газрын тогтоол, Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийг удаа дараа зөрчиж, халдвар дэгдэж байгаа энэ үед оновчгүй шийдвэр гаргаж, байгууллагын бүтцэд өөрчлөлт хийсээр байгаа тул төрийн албаны мэргэжилтнүүд бид хүлээн зөвшөөрч хамтран ажиллах боломжгүй гэж үзэн Захиргааны хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу доорхи гомдлыг гаргаж  байна. Үүнд. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын  2021.04.13-ны А/275 тоот захирамжаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын бүтцийг шинэчилэн баталсныг 2021.04.16-ны өдөр НЭМГ-ын хамт олонд цахим хурлаар гэнэт танилцуулсан болно. Танилцуулсан бүтцээр тус газар нь 2 орлогч даргатай, 54 албан хаагчтай, 8 хэлтэстэй болон өргөжиж нийт албан хаагчдын 19  нь удирдах албан тушаалтан болж, нэг хэлтэс гэхэд нэг дарга, нэг ахлах мэргэжилтэнтэй болох жишээтэй бүтэц хийснээ танилцуулав. Хуучин бүтцээр 5 хэлтэстэй байсан нь 8 болон өргөжиж,2 орлогч даргатай төрийн данхар бүтэц бий болгоод байна.

Энэ нь Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолын 1.2 дахь заалт ”… шинээр ажлын чиг үүрэг албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр настны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан албан тушаалтны орон тоог царцааж нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх/-ыг зөрчиж байна гэж үзэж байна.

Шинээр томилогдож байгаа орлогч дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд нь төрийн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг мөн төрийн захиргааны удирдах албан тушаалтны ерөнхий болон тусгай шаардлага, төрийн албан тушаалд томилох журмыг хангахгүй байгаа нь төрийн алба мэргэшсэн байх, мерит зарчмаар дэвших гэсэн шаардлагад нийцээгүй. Иймд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “….төрийн албаны төв байгууллага өөрөө эсхүл иргэний гомдол мэдээллийн дагуу төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ” гэж заасны дагуу дээрх томилгоо болон НЭМГ-ын бүтэц үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж өгнө үү гэсэн гомдлыг Төрийн албаны зөвлөлд удаа дараа гаргав” гэжээ. Түүнчлэн Б.Бямбадоржийн хууль бус үйлдлүүд, эрх ашгийн зөрчилтэй гаргаж буй тогтоол шийдвэр, тендерийн асуудлыг мөн гомдол мэдээлэлдээ тусгасан тухай мэдээлэл байна. Цар тахалтай хүнд цаг үед ард олныхоо эрүүл энхийн төлөө ажиллах учиртай НЭМГ-ын удирдлага ийнхүү албан тушаалын халаа сэлгээ, тендерийн будлиан зэрэг асуудалд хамаг анхаарлаа хандуулж байгаа гэх энэ асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ.

С.БИЛГҮҮН https://zindaa.mn/3wxd

CGTN мэдээ13 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ1 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий4 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий4 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн