Бидэнтэй нэгд

Улс төр

Төрийн ажлыг ресторанд ярьдаггүй юм, Ж.Батзандан гишүүн ээ

Нийтэлсэн

Нэгэн цагт Сүхбаатарын талбайд жагсаал хийж, хоолойны чадлаар хашгирч явсан Ж.Батзандан гэдэг тэмцэгч гэнэтхэн л АН-ыг бараадсан.  “Цагдаа нарт дээрэлхүүлээд, эрх баригчдад бөөрөлхүүлээд ирэхээрээ АН-ын бөөрөнд ирж наалдсан.  Гэвч энэ намд идээшиж чадаагүй нөхөр л дөө” гэж нэг улстөрч түүнийг дүгнэсэн удаатай.  Оноод хэлчихсэн ч байж магадгүй. Тэр үнэхээр идээшиж чадалгүй, нам байгуулаад гарав.

АН-ын нэрээр хоёр ч удаа гишүүн болсон. Даргын сунгаанд оролцохдоо ялсан хүнийг нь дэмжиж ажиллана гэж тангаргын бичиг үйлдэж.  С.Эрдэнийг ялахад хамгийн түрүүнд баяр хүргэж байсан хүн нь ч тэр.  Гэтэл одоо тангарагаа ч мартаж, намаасаа гарч, өрх тусгаарлав. За энэ ч яахав, “Ноён урваач, нохой шарваач” гэдэг хойно.  Тэр зөвхөн хэлсэн ярьснаасаа ухраад зогсохгүй байнга худлаа хэлж, хор найруулж явдаг хүн гэдэг нь сүүлийн үед задарсан хоёр бичлэгээс л харагдлаа.

Өчигдөр “эрхэм” гишүүний нэг хүнтэй утсаар ярьж байгаа бичлэг цахим ертөнцийн чимэг байлаа. “Рестораны VIP өрөөнд орчихсон. Газрын тосны газрын дарга ирнэ ээ. 4, 5 хятад хүн байна. Манайхан орно оо. 8, 9 хүн энэ өрөөнд орж ярьсан дээр байх аа. За зочид хүрээд ирсэн шүү. Та нар хурдлаарай.  Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэнг өрөөнд дуудсан байгаа.  Тэрнээс өмнө Энхбат, Амарсайхан аюулгүй та нар уулзалтаа хийгээд, 2:30-аас Газрын тосны газрын даргатай уулзахад юу ярих уу, дараа нь Д.Сумъяабазартай уулзахад юу ярих талаар саналаа хэлээрэй хө” гэж ярьсан. 

Тэгвэл энэ бичлэгээ өчигдөр тайлбарлаж, мэдэгдэл хийсэн. “УИХ-ын гишүүд гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээж авч уулздаг юм. Цаашид ч уулзах болно. Энэ нь хуулиар олгогдсон бүрэн эрх нь юм. Бизнесийн төлөөллүүдийн төслийг холбогдох сайд, дарга нар танилцуулах үүрэгтэй.  Харамсалтай миний цаг зав гараагүй учраас холбогдох дарга нартай нь одоо болтол уулзаж чадаагүй явна. Энэ бичлэгт гараад байгаа Д.Сумъяабазар сайдтай нэг ч бизнесийн асуудлаар миний бие уулзаагүй. Энэ бичлэгт гараад байгаа Хятадын компани гэж яриад байгаа юм. Холбогдох сайд дарга нарт нь хүргүүлэх тухай л ярьж байна.  Энэ УИХ-ын гишүүний хийх ёстой ажил юм аа.

С.Эрдэнээ Хятадад очоод, хятадуудтай уулзахаар тэр нь ноцгүй байдаг. Ж.Батзандан болохоор төрийн ажлын хүрээнд гадныхантай уулзахаар тэр нь ноцтой байдаг юм уу” хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн гадаад, дотоодын төлөөлөгчдийг хүлээж авч уулзах эрхтэй байх аа.  Гэхдээ Газрын тосны газрын дарга, Уул уухай, хүнд үйлдвэрийн сайдад танилцуулах ажлыг рестораны тусгай өрөөнд ярьдаг юм уу.   Монгол Улсад хэрэгтэй төсөл, хөтөлбөр юм бол яагаад тэр Газрын тосны газарт нь очоод, албан ёсоор ярьж, танилцуулж болдоггүй юм. Бүхэл бүтэн газрын даргыг рестораны тусгай өрөөнд дуудаж яах гэж байгаа юм. Хоол идэж, архи уунгаа авлига, хээл хахууль өгөх гээгүй л юм бол.  “Энхбат, Амарсайхан аюулгүй та нар уулзалтаа хийгээд” гэдэг өгүүлбэр өөрөө маш ихийг хэлж байгаа юм.  Зүгээр л бизнсеийн уулзалт юм бол юуны аюул байгаа юм. Нуух юмтай болоод алдчих вий, аюулгүй байдлаа хангаарай гэсэн үг биш үү. Ингэж хардахаар л байна.

УИХ-ын гишүүн хятад хүмүүстэй рестораны тусгай өрөөнд уулзаад, нэг газрын даргыг дуудуулаад, “аюулгүй уулзаарай” гэж ярьж байгаа нь хийх ёстой ажил нь биш ээ.  Төрийн ажлын хүрээнд гадныхантай уулзах гэж байгаа төрийн ордондоо, яам, тамгын газартаа, эсвэл тэр хариуцсан газрын албан өрөөнд уулз.  Рестораны хоолны ширээн ард төрийн ажлыг албан ёсоор ярина гэж байхгүй.

Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ  УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн талаар хэд хэдэн ноцтой баримтууд дэлгэж ярьсныг хэн хүнгүй л санаж байгаа байх.  Тэрбээр “Ж.Батзандантай найзууд бөгөөд 10 гаруй жил нөхөрлөж байгаа, Ж.Батзандан нь түүнийг улстөрд дэмжих хятад хүн олж өгөхийг гуйсан, өөрийн ахыг Хөх хотын Ерөнхий консулаар томилуулсан, ингэхдээ ах Ж.Баатарчулууны эхнэр н.Оюунгэрэлийг ч ажилд авахыг хүссэн” хэмээн ярьсан.  Үүний дараа Ж.Батзандан гишүүн “Би Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг танихгүй, би тэр хүнтэй найзууд биш” хэмээн тэр дор нь мэдэгдэж байлаа. Гэвч худлаа болох нь тэр дороо л мэдэгдсэн.

Түүний Д.Мөнх-Эрдэнэ рүү “viber”-аар явуулсан дуут мессежүүд задарч, бөгсийг нь улайлгасан. “Өвөрмонголын эмч залуугийн нэрийг нь хэлдээ, би мартчихаж, намайг үзүүлдэг, дагуулж явдаг нөгөө… Найз нь вичатаар холбогдож хэдэн юм асуух гэсэн юм. За тэгээд найздаа баярласан шүү, Баянхонгор аймгийн уулзалт амжилттай сайн болсоон. За манай ахын ажил дажгүй биз, манай бэр эгч очсон уу, чи бэр эгчийг ажилтай болгох талаас нь бодоорой өвгөөн” гэж ярьж байгаа бичлэг нь түмэнд хүрч, ёстой л нэг орох газаргүй болгосон байх.  Гэвч энэ хүнд ичих нүүр гэж алга. Дахиад нэг эвгүй бичлэг задрахад хэн задалсан талаар нь ярьж, тэр зүг рүү хүмүүсийн анхаарлыг татах гэж оролдож байна.  Бичлэгт юу ярьж байна вэ гэдэг нь илүү чухал болохоос….

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа