Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Ногоон хөгжлийн шинэ домог

Нийтэлсэн

Канбаши буюу Хиа багш шинэ дүүрэг нь ӨМӨЗО-ны Ордос хотын төв өмнө хэсэгт байрладаг бөгөөд тус хотын захиргааны байдаг газар юм.

” Шороо шуурч, элс нүүдэллэн, байшин дарагдаж, хүмүүс холдох” нь түүхэн дэх Канбашийн дүр төрх байжээ. 2000 онд шинэ дүүргийн төлөвлөлт, бүтээн байгуулалт эхэлснээс хойш Канбаши экологийн орчныг тасралтгүй сайжруулж, байгаль орчин бол алт хэмээх ойлголтыг бодит ажил хэрэг болгон, ногоон хөгжлийн шинэ домгийг бүтээжээ.

Өдгөө Канбаши дүүргийн гудамжаар явахад агаар нь цэнгэг, ус нь тунгалаг, цэцэг ургамалаар дүүрэн байж, ногоон байгууламжийн хэмжээ 49% хүрчээ. Хуатай групп гэх ганц байдаг үйлдвэр нь Ордос хотын эрчим хүч хэмнэж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр ажиллаж буй тэргүүний нэгж юм. Канбаши экологийн гарамгай ололт амжилтаараа Хятадын “Үндэсний экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын үлгэр жишээ бүс”-ээр нэрлэгдэж, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 13-р бага хурлыг амжилттай зохион байгуулсан юм.

Ногоон Канбаши шинээр босов. Гэхдээ энэ эзгүй талд нүүрстөрөгчийг шингээх зорилгоор мод, зүлэг тарина гэдэг тийм ч хялбар явдал биш юм. Ногоон байгууламжид Канбаши өөртөө тохирсон “зам”-ыг эрэлхийлэв. Нутгийн модыг гол модны төрөл болгон ашиглаж, шинэ газарт тогтвортой ургамлын бүтцийг бий болгохын тулд цэцэгт болон өнгөт навчит модны төрлийг нутагшуулав. Мөн өвс цэцэг суулгац тариалах, дуслын усалгааны төслийг эрчимтэй нэвтрүүлж, усан агуулах барих, ус ашиглалтын системийг шинэчлэх зэргээр ногоон байгууламжийн зардлыг ихээр хэмнэв.

Хэцүү нөхцөл байдалд стандартыг бууруулна гэсэн үг биш. Канбаши хотын хүрээлэн байгаа орчныг сайжруулж, соёлын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор ажилласаар иржээ.

Ордос хот бол Хятадын эрчим хүчний чухал бааз бөгөөд 149.6 тэрбум тонн нүүрс, 800 гаруй тэрбум шоо метр байгалийн хийн батлагдсан нөөцтэйгээрээ Хятадын нийт нутгийн зургааны нэг, гуравны нэг хувийг тус тус эзэлдэг. Ордосын гол бүс болох Канбаши дүүрэг богино хугацаанд амжилтад хүрэхийг хүсвэл хамгийн хялбар арга нь “нөөцийн баялгаа эдлэх” боловч тэр нь харин экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжилтөөр ахлуулсан өндөр чанартай хөгжлийн шинэ арга замыг сонгожээ.

2000 онд Хуатай автомашины групп Канбаши шинэ дүүрэгт албан ёсоор суурьшсан бол түүнээс хойш судалгааны хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж, жилд цэвэр дизель хөдөлгүүртэй 350 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Гадаадын байгууллагын шалгалтын дүнд, цэвэр дизель хөдөлгүүр нь ижил төрлийн бензин хөдөлгүүртэй харьцуулахад зуун км тутамд 30-40% түлш хэмнэх боломжтой. Уг машин бүхэлдээ нүүрстөрөгчийн дутуу ислийн ялгарлыг 92%, нүүрстөрөгчийн давхар ислийг 25%, азотын ислийг 98%, тоосонцрыг 99% бууруулах боломжтой юм.

Канбаши эрчим хүч хэмнэж, утаа бага ялгаруулах шинэ машин хөгжүүлж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг ахиулах төдийгүй үзэсгэлэн, аялал жуулчлал зэрэг соёлын салбарын хөгжлийг дэмжиж, өнөөг хүртэл 330 гаруй удаагийн томоохон хурал үзэсгэлэн зохион байгуулж, гэрээний нийт хэмжээ 700 гаруй сая юаньд хүрэв.

Хотын эдийн засгийг “ногоон, технологи, тогтвортой” болгохын тулд Ордос хотынхон, Хятадын нэрт их сургууль Чинхуа их сургуультай хамтран Канбаши шинэ бүсэд нүүрстөрөгчийн бага ялгаруулалттай хөндийг байгуулав. Одоогоор тус паркад салхин турбин, нүүрсний ганга дахин боловсруулах, ус цэвэршүүлэх зэрэг дэлхийд тэргүүлэх нүүрстөрөгч багатай технологийн 20 төсөл хэрэгжиж байна.

 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ