Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Ши Жиньпин Төв хорооны VI бүгд хуралд чухал үг хэлэв

Нийтэлсэн

11-р сарын 11-ний өдөр, 4 хоног үргэлжилсэн ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурал Бээжин хотноо өндөрлөв. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал үг хэлэв.

Зуун жилийн тэмцэл нь Хятадын үндэстнүүдийн түүхэн дэх хамгийн аугаа түүхийг бүтээсэн

4 хоног үргэлжилсэн ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурал 11-ний өдөр Бээжин хотноо өндөрлөв. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал үг хэлэв. Бүгд хурлаар “Намын зуун жилийн тэмцлийн чухал ололт амжилт, түүхэн туршлагын тухай ХКН-ын Төв хорооны шийдвэр” болон “Намын төлөөлөгчдийн XII хурлыг хуралдуулах тухай шийдвэр”-ийг хэлэлцэн батлав.

Хуралд онцлохдоо, намын зуун жилийн тэмцлийн дундаас бид яагаад амжилтад хүрч чадсан, цаашид бид яавал амжилтад хүрч чадах тухай судалж, анхны зорилтоо улам тууштай, ухамсартайгаар биелүүлж, шинэ эринд Хятадын онцлогтой социализмыг улам сайн баримтлах ёстой гэжээ.

2021 онд ХКН байгуулагдсанаас хойш Хятадын ард түмэнд аз жаргалт амьдрал эдлүүлэх, Хятадын үндэстнүүдийн сэргэлтийг биелүүлэхээр анхны зорилтоо болгож, коммунист үзэл санаа, социалист итгэл үнэмшлийг ямагт тууштай баримталж, үндэсний тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөө, улс орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн аз жаргалын төлөө улс орон даяар нэгдэж, цуцалтгүй тэмцээр ирсэн бөгөөд нам болон ард түмний зуун жилийн тэмцэл нь Хятадын үндэстнүүдийн олон мянган жилийн түүхэн дэх хамгийн аугаа түүхийг бүтээсэн гэж хурлын үеэр дурджээ.

Өөрчлөлт, нээлттэй байдал нь өнөөгийн Хятадын ирээдүй, хувь заяаг шийдвэрлэх түлхүүр юм

Бүгд хурал нь өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдал, социалист орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ үеийн томоохон ололт амжилт, түүхэн туршлагыг дүгнэж хэлэхдээ, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдал нь өнөөгийн Хятадын ирээдүй, хувь заяаг шийдвэрлэх гол түлхүүр юм. Хятадын онцлогтой социализмын зам бол Хятадын хөгжил дэвшлийн зөв зам бөгөөд цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж байна гэжээ.

Бүгд хурлаас дэвшүүлэхдээ, Хятадын Коммунист Намын Төв Хорооны 11 дэх сонгуулийн 3-р бүгд хурлын дараа гол төлөв нөхөр Дэн Шяопин тэргүүтэй Хятадын коммунистууд өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлыг хэрэгжүүлэх түүхэн шийдвэр гаргаж, социализмын анхан шатны үндсэн шугамыг тогтоож, 21-р зууны дунд үе гэхэд гурван үе шаттайгаар хөгжүүлэх алхам дарааг боловсруулан тогтоож, социалист шинэчлэлийн хөгжлийн стратегийг үндсэндээ биелүүлж, Хятадын онцлогтой социализмыг амжилттай бий болгосон юм гэжээ.

Хятад улс өндөр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос социалист зах зээлийн эрчимтэй эдийн засгийн тогтолцоонд шилжих шилжилтийг биелүүлж, хаалттай, хагас хаалттай байдлаас бүх талын нээлттэй байдалд шилжих түүхэн шилжилтийг биелүүлж, эдийн засгийн нийт хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт орж, хүн амын хоол хүнс, хувцас хунар хүрэлцэхгүй байснаас ерөнхийдөө чинээлэг амьдрал руу, бүх талаараа чинээлэг амьдрал руу чиглэсэн түүхэн үсрэлтийг хийж, Хятадын үндэстнүүд босохоос баяжих хүртэл их үсрэлтийг ахиулсан юм гэжээ.

Шинэ эринд Хятад улс түүхэн чухал амжилт гаргав

4 хоног үргэлжилсэн ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурал 11-ний өдөр Бээжин хотноо өндөрлөв. Хуралд тэмдэглэхдээ, ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын онцлогтой социализм шинэ эринд орсон юм. Ши Жиньпинээр төв болгосон ХКН-ын Төв хороо Хятад улсын урт хугацаанд шийдвэрлэхийг хүсэж байсан ч шийдэж чадаагүй бэрхшээлтэй асуудлыг шийдэж, өнгөрсөнд бүтээе гэж бодсон бүтээж чадаагүй олон ажлуудыг бүтээж чадсан бөгөөд нам, төрийн ажилд түүхэн амжилт гаргах, түүхэн өөрчлөлтөд гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.

Хуралд онцлохдоо, шинэ эринд орсны дараа ХКН-ын удирдлагын тогтолцоо тасралтгүй боловсронгуй болж, удирдлагын арга барил нь шинжлэх ухаанч болж, авлигатай тэмцэх тэмцэл амжилттай болов. Хятад улсын нэгдсэн хүчин чадал шат ахиж, Хятадын онцлогтой социализмын тогтолцоо боловсронгуй, тогтворжиж, хуулийн засаглалтай Хятад улсыг бүтээн байгуулах ажил чухал алхам хийв. Ард иргэдийн амьдрал бүх талаар сайжирч, үндэсний экологи, байгаль орчныг хамгаалахад түүхэн, шилжилтийн, ерөнхий өөрчлөлт гарав. Үндэсний аюулгүй байдлыг цогцоор нь бэхжүүлэв. ХКН-ын Төв хорооны “Нэг Хятад”-ын зарчим болон “9.12 нийтлэг ойлголт”-ыг баримталж, хоёр эргийн харилцааны давамгай, санаачилгат эрхийг атгав. Мөн Хятадын олон улс дахь нөлөөлөл илэрхий нэмэгдэв. Хятадын ард түмэн улам хүчирхэг болж буй чухал үсрэлт хийв гэжээ.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ7 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ