Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Ирэх жилүүдэд зэсийн нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байж магадгүй

Нийтэлсэн

Нью-Йоркийн “Comex” бирж дээр  арванхоёрдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ 0.6 хувиар буурч, тонн нь 9614 ам. долларт хүрсэн байна. Түүнчлэн дэлхийн түүхий эдийн худалдааны компани “Трафигура” ирэх хоёрдугаар сарыг дуустал Хятадын зэсийн эрэлт буурна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна. Учир нь тус улсын эрчим хүчний хангамжийн асуудал болон барилгын зах зээлийн өсөлтийн удаашрал зэрэг нь зэс болон бусад металлын эрэлтэд нөлөөлнө гэж үзсэн байгаа аж.

Мөн ирэх хоёрдугаар сард Бээжин хотноо болох өвлийн олимп болон тус улсын Цагаан сарын баяртай холбоотойгоор эрэлт төдийлөн өсөхгүй гэж үзжээ. Ийнхүү ойрын хугацаанд урд хөршийн зэсийн эрэлт сулрах төлөвтэй байгаа бөгөөд барууны орнуудад ч цахилгааны үнийн өсөлттэй холбоотойгоор металл боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт багасаж мэдэхээр байгаа ажээ. Гэхдээ зэсийн ханшийн тухайд ирэх онд өсөлттэй хэвээр байх болно гэж “Трафигура” дүгнэсэн байна.

Тодруулбал ирэх оны хоёрдугаар улирлаас эхлэн Хятадын үл хөдлөхийн зах зээл сэргэж, улмаар хаврын урин цагтай зэрэгцээд цахилгааны нийлүүлэлт ч илүү хангалттай болж ирнэ гэж тооцжээ. “Трафигура”-гийн дүгнэлттэй шинжээчид ч санал нийлж байгаа юм.  Тухайлбал, Копенгаген дахь “Saxo” банкны түүхий эдийн стратегийн хэлтсийн дарга Оле Хансен “Зах зээлд цаашид зэсийн нийлүүлэлт дутагдсан хэвээр байх болно. Зэс зөвхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт ашиглагдаад зогсохгүй дэд бүтцийн салбарт хэрэгтэй хэвээр байна” гэжээ.

Ерөнхийдөө зэсийн хувьд АНУ, Хятад, Европын холбооны ногоон шилжилтийн нөлөөгөөр ирээдүйд эрэлт нь өсөх нь тодорхой болоод байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт батлагдсан АНУ-ын нэг их наяд ам.долларын дэд бүтцийн  төсөл нь гүүр, хурдны зам засвар, орон даяар цахилгаан машин цэнэглэх станцуудын сүлжээг нэмэгдүүлэх зорилготой юм.   Зэсийн хэрэглээний дийлэнх хувийг үл хөдлөх хөрөнгийн салбар эзэлдэг бөгөөд Хятад бол улаан металлын дэлхийн хамгийн том хэрэглэгч юм. Хятад улс өнгөрсөн аравдугаар сард 410.5 мянган тонн зэс импортолсон тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн. Энэ нь өнгөрсөн есдүгээр сард 406 мянган тонн зэс импортолж байсантай харьцуулахад 1.1 хувиар өссөн дүн боловч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 33.6 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Он гарсаар эхний арван сарын байдлаар Хятад улс 4.43 сая тонн зэс импортлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 21 хувиар доошилжээ.

Харин зэсийн баяжмалын импортын тухайд, аравдугаар сард 1.8 сая тоннд хүрсэн нь өмнөх есдүгээр сарын импортын дүнгээс  (2.11 сая тонн) буурчээ. Гэхдээ оны эхний арван сарын байдлаар тус улс нийт 19.2 сая тонн зэсийн баяжмал импортлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. БНАКонго, Монгол зэрэг орны зэсийн нийлүүлэлт ирэх жилүүдэд өсөхөөр байгаа ч одоо ашиглагдаж буй зарим уурхайн хүдрийн агууламж буурах, нөөц багасах асуудал тулгамдаж байна.

Нөгөөтэйгүүр Чили, Перу зэрэг зэсийн голлох олборлогчдын тухайд борлуулалтад ногдуулах татвар, роялти төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхээр эрмэлзэж байгаа нь шинэ төслүүдийн хөрөнгө оруулалтыг боомилно гэж шинжээчид харж буй юм.  “Фитч” агентлагийн тооцоолж буйгаар зэсийн ногоон технологийн эрэлт (сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машинд чиглэсэн) энэ онд 1.4 сая тонн байх бол 2030 онд 5.4 сая тонн болж өснө гэж таамаглажээ. Чилийн зэсийн комисс буюу Кочилко энэ онд дэлхийн зэсийн нийт эрэлт 24 сая тонн байх бол ирэх онд 24.7 сая тонн болж өснө гэж тооцоолсон байна. Эрэлт ийнхүү өсөхөөр байгаа ч нийлүүлэлт түүнийг нөхөхүйц хэмжээнд хүрч чадахгүй бол үнэ нэмэгдэх нь гарцаагүй.

Харин шинжээчдийн олонх нь зэсийн нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй гэдэгт итгэлтэй байгаа юм. Тэгэхээр зэсийн төсөлтэй аливаа компани хөрөнгө оруулагчдыг “соронзон” мэт татах нь тодорхой болж ирж байна.  Зэсийн үнэ өсөж буй нь Монгол шиг экспортлогч орнуудын хувьд цар тахлын амаргүй үед ач тусаа өгч байна. Оны эхний долоон сарын байдлаар зэсийн баяжмалын борлуулалтаас төсөвт төвлөрүүлсэн  орлого 1.8 их наяд орчим төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 3.4 дахин их дүнтэй байгаа төдийгүй оны нийт төлөвлөгөөт хэмжээг давж орхижээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа