Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Ц.Амар: Үнийн өсөлтөөс үүдэж хөгжиж буй орнуудын инфляц хоёр оронтой тоо руу орж байна

Нийтэлсэн

Олон улсын болоод Монгол Улсын худалдааны нөхцөл байдлын талаар Аюулгүй байдал судлалын хүрээ­лэнгийн судлаач Ц.Амартай ярилцлаа.


-Цар тахалтай холбоотойгоор дэлхийн худалдааны салбарт сорилтууд тулгарч байна. Тээвэр ложистикоос эхлээд хүнс барааны нийлүүлэлт саатах, хомсдолд орох, үнэ өсөх зарим улс орон өлсгөлөнд нэрвэгдэх гээд бэрхшээл янз бүр. Ер нь дэлхий дахинд худалдааны салбарт нь ямар нийтлэг сорилт бэрхшээл тулгарч байгаа вэ?

-Цар тахал дэгдсэн нь худалдааны нийлүүлэлтийн гинжин хэлхээнд өмнө нь байгаагүйгээр хүчтэй нөлөөлж байна. Дэлхийн худалдааны урсгал үндсэндээ гурван хэсэгт хуваагдан явдаг гэж хэлж болно. Нэгдүгээрт, эх газрын тээвэр болох авто болон төмөр зам. Хоёрдугаарт, агаарын тээвэр болох нислэг хооронд, гуравт, далайн тээвэр болох томоохон тээврийн хөлөг онгоцоор явагддаг. Энэ нь хүний оролцооноос ихээхэн хамааралтай юм.

Коронавирусийг судлах явцад гадаргуу дээр вирусний байх хугацаа бусад төрлийн вирусээс илүү амьдрах чадвартай гэж судлаач нар анхандаа мэдээлж байсан. Үүнээс үүдэж улс орнууд өөрсдийн дотоодын нөөцөд тулгуурлаж, халдвараас сэргийлэх зорилгоор хилээр орж ирж буй худалдааны тээврийн урсгалд хяналт шалгалт, ариутгал хийх, тээврийн жолооч, ачигч гэх зэрэг хүмүүсийг тусгаарлах алхамууд хийгдсэн. Энэ алхамууд нь хилээр орж ирэх барааны хугацаа дунджаар 8-15 хоногоор удаашрахад нөлөөлсөн. Зарим улс оронд уг хугацаа 30 хүртэлх хоног үргэлжлэх тохиолдол хүртэл гарсан. Халдвар эрчимтэй тархаж ихэнх улс орон хатуу хөл хорио тогтоосноос болж 2020-2021 онд ложистикийн салбарт ч гэсэн нөлөөлсөн.

Тухайлбал, далайн тээврийн ложис­тикийн салбарт Энэтхэг хүмүүс түлхүү ажилладаг. Учир нь ажиллах хүчний зардал бага юм. Энэтхэгт халдвар ихсэж, хатуу хөл хорио тогтоосноос шалтгаалж, далайн тээ­вэр ажиллах хүчний хомсдолд орсон. Үүнээс үүдэж далайн тээвэрт ачаалал үүс­­сэн. Далайн тээврийн салбарт ачаалал үүс­сэнээс болж түүхий эд, чингэлэг тээврийн зар­дал 2020-2021 онд 2-5 дахин өссөн байна.

Ойрын жилүүдэд нүүрсний үнэ өсөлттэй байх ч урт хугацаандаа буурна

-Монголын хувьд дотооддоо хүнс бараа бүтээгдэхүүнээ маш бага хувиар үйлдвэрлэдэг. Монголын худалдааны нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ?

-Манайд дотоодын хэрэгцээг хангах хэмжээний улаан буудай болон мах, махан төрлийн бүтээгдэхүүн хангалттай. Харин нарийн ногоо, жимс, жимсгэнэ, хүнсний үйлдвэрлэлийн нэмэлт бүтээгдэхүүн хомс байдаг талтай. Иргэдийн дунд нарийн ногоо, жимсний хэрэглээ нэмэгдсэн байна. Эдийн засаг өсөж, өрхийн орлого нэмэгдэж байгаа үед хүнсний хэрэглээ дагаад сайжирдаг давуу талтай.

Манай улсын хувьд нарийн ногооны 80 гаруй хувь импортоос хараат байдаг. Жимсний хэрэглээний хувьд бараг 100 хувь гэж хэлэхэд буруутгахгүй байх. Энгийн жишээ татахад 2019 оны арванхоёрдугаар сард “Барс” зах дээр нэг кг гадил 3000-3500 төгрөг байсан. 2021 оны аравдугаар сард нэг кг гадил 9000-12 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм. Бас нэг жишээ гэвэл брокколиг Монголд тариалах боломжтой бөгөөд жилийн өмнө кг нь 3500-5000 төгрөгөөр зарагдаж байсан брокколи саяхан хүнсний захаас олдохоо больж 15 мянган төгрөгт хүрсэн байна.

Яагаад ингэж үнэ нэмэгдсэн бэ гэх асуулт гарч байгаа биз. Энэ нь Монгол Улс импортын зарим хүнснээс хараат болсны тод илрэл юм. Одоо Монгол Улсын импортын 70 хувийг оруулж ирдэг Замын-Үүдийн боомт тарифын бус хоригт орсон байдалтай байна. Үүнээс үүдэж дээр жишээ татсан брокколи, гадил зэрэг бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн.

-Монголын худалдааны салбар хөгжих боломж юу вэ?

-Монгол Улс дотоодын тээврийн салбарыг бүсчилсэн байдлаар богинын тээврээр хөгжүүлсэн тохиолдолд худалдааны салбар хурдацтай хөгжих боломжтой. Тухайлбал, Улаанбаатар хотод цахим худалдаа хурдацтай хөгжиж, цахим худалдааны ачаар хүргэлтийн үйлчилгээ ч даган хөгжиж байна. Гэвч цахим худалдаанд тулгарч байгаа нэг бэрхшээл нь хаягжилтын асуудал юм. Тэр дундаа хотын захын дүүргүүдэд хаягжилт муу байгаагаас болж хүргэлтийн үйлчилгээ очихгүй тохиолдол их байна. Яг үүнтэй адилхан манай улс дотоодын хаягжилт, тээврийн системийг бүрэн шийдвэрлэсэн платформтой болсон тохиолдолд дотоодын худалдааны салбар хурдацтай хөгжих боломжтой.

Манай улсын хувьд дотоодын карго тээвэр бүрэн хөгжөөгүй нь дотоодын худалдаа хөгжихөд хүндрэлтэй болгож байна. Манайхан цахим худалдаанаас авсан зүйлээ орон нутгийн тээвэрт дайж явуулдаг. Дайвар ачаа авсан хүн орон нутагтаа ирээд бараа захиалсан хүн рүү яриад гэрт нь эсвэл зам тосож авдаг. Дайвар ачаа нь тогтсон ханш гэж байхгүй жолоочийн үзэмжээр шийдвэрлэгддэг байгаа юм. Жишээ нь, улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоож 2021 оны хоёрдугаар сарын эхээр бага зэрэг сулруулсан. Энэ үеэр иргэд цагаан сардаа бэлдэж гадуур худалдан авалт хийж эхэлсэн. Дархан-Уул аймагт байдаг хүн хотод байдаг хамаатныдаа цагаан сарын бэлтгэл болгож хэсэг зүйл захисан боловч дайвар ачаа авч явах жолооч олдохгүй байв.

Үүнээс үүдэж Дархан-Уул аймаг руу дайвар ачаа авч явдаг хууль бус жолооч нар гарч ирсэн байна. Нэг ачааны үнэ хэмжээнээс хамаарч янз бүр болж, жижиг хайрцаг нь 15 мянган төгрөг, дунд оврын хайрцагтай ачаа 25 мянган төгрөгөөс дээш үнэд хүрсэн байдаг юм. Тэгэхээр эргээд таны анх асууж байсан асуултад хариулахад хамгийн чухал нь дотоодын ложистикийн үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй. Дотоодын логистик сайн хөгжсөн тохиолдолд гадаад худалдаа, хил дамнасан цахим худалдаа ч хурдан хөгжих боломжтой шүү дээ.

БНХАУ, АНУ-ын худалдааны дайн намжмал байдалтай байна

-Монгол Улс олон улсын худалдааны байгууллагуудад элсэх, гадаад худалдааны бизнес хийхэд хамгийн их саад болдог хүчин зүйл юу вэ?

-Манай улсын экспортод гол саад болдог хүчин зүйл нь тарифын бус хориг, тээврийн өндөр зардал юм. Ялангуяа уул уурхайгаас бусад төрлийн экспортын бүтээгдэхүүний чиглэлээр худалдаа эрхлэх нь үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндээр тусдаг. Бас хөгжихөд хүндрэлтэй байдаг. Гадаад худалдааг хөгжүүлэхэд эхний ээлжинд хоёр хөрштэйгөө худалдааны цар хүрээ, төрлөө нэмэгдүүлэх ёстой.

-Дэлхийн зах зээлд нүүрс, зэс, газрын тосны үнэ ямар байх төлөвтэй байна вэ. Нүүрсний үнэ гэхэд өсөлттэй үеүд нь ард хоцорч байна гэсэн мэдээллүүд гараад байгаа шүү дээ?

-Дэлхийн зах зээл дээр олон улсын байгууллагууд газрын тосны дундаж үнийг 2022 онд 75-79 ам.доллартой байх таамаглал дэвшүүлсэн байна. Зэсийн хувьд Дэлхийн банк, ОУВС, Австралийн засгийн газраас 2022 онд дунджаар 7500 ам.доллартой байна гэж таамагласан. Харин судлаачийн хувьд миний бодол газрын тосны үнэ дунд хугацаанд буурч, зэсийн үнэ тонн тутамдаа 11 мянган ам.долларыг давна гэсэн таамаглалтай байна. Нүүрсний хувьд манай улсын гол хэрэглэгч Хятад улсын зүгээс тийм ч хурдан нүүрснээс татгалзахгүй байх гэж бодож байгаа. Тиймээс ойрын жилүүдэд нүүрсний үнэ өсөлттэй байх ч урт хугацаанд мэдээж үнэ буурна гэсэн таамаглалтай байна. Манай улсын хувьд ойрын хугацаанд нүүрснээс метан хий ялгаруулах технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Ингэснээр нүүрсний зах зээл дээрх эрэлт буурах үед бид метан хий экспортлох бүрэн боломжтой болно.

-Монгол Улс уул уурхайгаас ихээхэн хамааралтай, уул уурхайн түүхий эдийн өсөлтийн үед эдийн засаг нь сэргэдэг. Түүхий эдийн үнийн уналт, өсөлтийн үеийг манай улс хэрхэн ашиглах ёстой вэ?

-Түүхий эдийн үнийн уналтын үед уул уурхайн боловсруулах технологийг сайжруулах хэрэгтэй. Ингэснээр үнийн өсөлтийн үед нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох давуу талтай. Харин түүхий эдийн үнийн өсөлтийн үед хөрөнгө оруулалтыг татаж, уул уурхайн томоохон төслүүдийг эхлүүлэх нь зүйтэй.

-БНХАУ, АНУ-ын худалдааны дайн гэсэн асуудал одоо ямар түвшинд хүрсэн бэ?

-Хоёр улсын худалдааны дайн одоогоор намжмал байдалтай байна. Саяхан болсон хоёр улсын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаас дүгнэж үзэхэд харилцан ярилцах, асуудлаа чөлөөтэй илэрхийлэх зарчмаар өөрсдийн ашиг сонирхлоо огтлолцуулах санал илүүтэй тавьж байсан. Энэ нь худалдааны дайны асуудлыг хурцдуулахгүй байх илрэл юм.

2023 оноос дэлхийн худалдаа хэвийн болж магадгүй

-Нэг талаас цар тахлын нөхцөл байдал, дархлаажуулалтын хурд зэргээс улс орнуудын эдийн засгийн сэргэлт шалтгаалах болоод байгаа. Цар тахлаас үүдэлтэй ямар хүчин зүйлүүд худалдааны салбарт эерэг болон сөргөөр нөлөөлж байна вэ. Ер нь дэлхийд худалдааны салбар сэргэх боломж нь юу вэ?

-Цар тахлаас үүдэж гарсан эерэг өөрчлөлт гэвэл дэлхийн худалдааны салбарт цахим худалдаа хурдацтай хөгжлөө. Цахим эдийн засаг ч гэсэн цар тахлын дараа хурдтай хөгжиж, цахим валют буюу крипто валют зах зээлд идэвхтэй хэрэглэгдэж, хүмүүс цахим худалдааны бүтээгдэхүүнээ крипто валютаар худалдаж авч байна. Мөн хүний оролцоо бага ложистикийн төвүүд эхнээсээ бий болж эхлээд байна. Тухайлбал, БНХАУ-ын Циндао хотод байрлах далайн боомт дээр хяналтын төвөөс бусад хэсэгт 100 хувь хүний оролцоогүй цахим ложистикийн төв бий болсон. Түүнчлэн цар тахлын үед цахим далайн боомтыг хөгжүүлэх явц хурдтай өрнөж эхэлсэн.

Манай улсын хувьд Замын-Үүдийн боомт дээр байгаа хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсийг ч гэсэн хүний оролцоогүй цахим ложистикийн төв болгож хөгжүүлснээр нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдахгүй явах давуу талтай юм. Ер нь чөлөөт бүсийг томоохон логистикийн төв болгож чадвал бид илүү үр ашигтай хил дамнасан худалдааг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Сөрөг тал нь цар тахлаас үүдэж нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдаж, бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Бүтээгдэхүүний үнэ өссөнөөс үүдэж хөгжингүй улс орнуудын инфляц 4-6 хувьд хүрч өндөр өсөлт болж байна. Харин хөгжиж буй орнуудын хувьд инфляц хоёр оронтой тоо руу орж байна. Энэ нь нийлүүлэлтээс үүдсэн хомсдол юм. Дэлхийн худалдааны салбар вакцинжуулалт, халдварын нөхцөл байдлаас үүдэж хэзээ сэргэх нь тодорхойгүй байна. Халдвар буурч вакцинжуулалт идэвхтэй явагдсан тохиолдолд 2023 оноос дэлхийн худалдаа хэвийн болно гэж таамаглаж байна.

-Худалдааны салбараа хөгжүүлснээр улс орны эдийн засагт хэрхэн эерэг нөлөө авчирсан тухай дэлхийн орнуудын жишээнээс манай уншигчдад сонирхуулаач?

-Манай улстай ойролцоо далайн тээвэр байхгүй эх газрын тээвэр сайтар хөгжсөн улс гэвэл Казахстан байна. Казахстан нь төмөр замын тээврийг хөгжүүлж чадсан улс. Тус улс транзит тээврээс 2018 онд 1.7 тэрбум ам.доллар, 2019 онд 2.4 тэрбум ам.доллар, 2020 онд 3.3 тэрбум ам.долларын орлого олсон байна. Ингэснээр Хятадаас Европын орнууд руу транзит тээвэр хийж орлого олдог томоохон улс боллоо. Казахстан улсын ойрын зорилго нь зөвхөн транзит тээврээс гэхэд таван тэрбум гаруй ам.долларын орлого олохоор төлөвлөж байна.

Энэ хэмжээний орлого олохын тулд Казахстан улс ойрын жилүүдэд төмөр зам, авто тээвэр, нисэхийн дэд бүтцийг хөгжүүлж, өндөр технологийг нутагшуулахад АНУ, Хятад, Европын орнуудаас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа юм. Манай улсын хувьд зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн гэлтгүй эдийн засгийн бүтцээ солонгоруулахад яах аргагүй Казахстаны туршлагыг судалж дотоодын тээврийн салбарыг хөгжүүлэх бүрэн боломж харагддаг. Ингэснээр дэлхийн өсөн нэмэгдэж буй худалдааны салбарын нийлүүлэлтийн гол гинжин хэлхээний зангилаа болох боломж Монгол Улсад гарч ирнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа