Бидэнтэй нэгд

Улс төр

Импортлох бүү хэл идшэнд хэрэглэх эрүүл мал үлдсэн үү!?

Нийтэлсэн

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнгөрсөн долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрбээр энэ үеэрээ “Шүлхий өвчний голомт 15 аймгийн 99 сумын 158 голомтот газарт бүртгэгдсэн. Үүнээс 10 аймагт шүлхий өвчинтэй хоригийг бүрэн цуцалсан байна. Арьс товруутах өвчин Дорнод аймагт бүртгэгдсэн. Энэ өвчинг туссан малыг шууд устгалд оруулах шаардлагатай байдаг. Гоц халдварт өвчний заалтад арьс товруутах өвчинг нэмснээр малыг устгалд оруулсны дараа малчдад нөхөн олговор олгох боломж бүрдэж байгаа юм.

Энэ өвчний үед хийх вакцин гэж байхгүй. Тиймээс бог малын цэцэг өвчний вакциныг тав дахин их тунгаар тарьсан. Энэ жилийн хувьд 1734 үхрийг устгасан. Үүнээс 1500 үхрийг Дорнод аймагт устгасан байна. Гоц халдварт өвчлөл бүртгэгдсэн голомтот бүс нутгаас өвлийн идэш бэлдэхгүй. Нөөцийн мах бүрдүүлэх аймаг, сумдын жагсаалтыг гаргасан. Тиймээс махны эрүүл ахуйн шаардлагад санаа зовох шаардлага байхгүй” хэмээн мэдэгдсэн.

Гэтэл Төв аймгийн Эрдэнэсант сумын нэгэн иргэн Хархорин зах дээр авч ирж их хэмжээгээр бөөндсөн байна. Тэр махнаас худалдаж авсан иргэн “Энэ махнаас идээ бээр гоожиж байна” хэмээн бичлэг хийж сошиал орчинд тавьсан байдаг. Уг бичлэгийг харсан хүмүүс эрүүл малын мах хаанаас авч идэх вэ хэмээн гайхширцгааж байна. Вакцины үлдэгдэлтэй махнаас хорт хавдар үүсэх, хүмүүс өвчлөх магадлал өндөр байдгийг мэргэжлийн эмч нар хэлдэг.

Тэгвэл Монгол Улсын малын гавьяат эмч, Монголын мал эмнэлгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Өлзийтогтох хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр 21 аймгийн 18-д нь гоц халдварт өвчин буюу шүлхий, бог малын мялзан, цэцэг, үхрийн арьс товруутах гээд дөрвөн төрлийн өвчний голомт үүсчихээд байгаа.Эдгээр бүгд вирусийн өвчин, хүйтний улиралд идэвхждэг. Сүүлийн гурван жил Хүнс, хөдөө аж ахуйн яам, Улсын мал эмнэлгийн газар хоёр бүх халдварыг нуун дарагдуулсан. Энэ нь гэмт хэрэг. Нэг ёсондоо өвчнийг нууж байгаад цаашаа тараадаг гэмт хэрэг” хэмээн хэлсэн байна лээ.

Түүний хэлснээр бол Мал эмнэлгийнхэн малын гоц халдварт өвчний мэдээллийг нуун дарагдуулдаг, багасгаж хэлдэг болж таарах нь. Үнэн, худлыг нь мэдэх юм алга. Үнэхээр олон нийтийн дунд яригддаг шиг өвчний мэдээллийг нуун дарагдуулдаг, вакцины бүлэглэл албаар өвчин тараадаг бол монголчуудын хүнсний аюулгүй байдал бүрэн алдагдаад удсан гэсэн үг. Уг нь манай улс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад 1979 онд элсчихсэн юм билээ. Тийм болохоор халдварын мэдээллийг 48 цагийн дотор мэдээлж байх үүрэг хүлээдэг байна. Хэрэв мэдээллийг нуун дарагдуулсан, мэдээллээгүй бол мал, махыг импортлох боломжгүй болж, олон улсын хоригт орох хүртэл эрсдэл үүснэ. Мал эмнэлгийн үндсэн үүрэг бол мал, амьтны эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, мөн худалдааны чөлөөт байдлыг хамгаалах байдаг юм билээ. Ном журмынхаа дагуу ярих юм бол шүлхий, мялзан зэрэг гоц халдварт өвчин гарсан хот айл мал, махаа зарж борлуулах ёсгүй. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ тал дээр ямар ч хяналтгүй явж ирсэн гэдгийг мэргэжлийн хүмүүс нь ч хэлдэг.

Сайдын өгсөн мэдээллээр манай улсын 158 суманд малын гоц халдварт өвчин тархсан. Мөн тэрээр эдгээр сумдаас мал, мах бэлтгэхгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Харамсалтай нь энэ шийдвэр амьдрал дээр хэрэгжих магадлал маш муу. Яагаад гэхээр яг энэ цаг хугацаа бол монголчуудын өвлийн идэш тэжээлээ базаадаг гол үе. Орон нутагт байгаа ах дүү, хамаатан садангаасаа идэшний малаа аваад, тэд нь гаргаж цэвэрлээд өгөөд явуулдаг.

Тийм болохоор тэр мал нь шүлхийтэй мал байсан уу, эсвэл шүлхийтэй малтай хавьтсан байсан уу гэдгийг хэн ч мэдэх боломжгүй Дээрээс нь мал, махаа хэд гурван төгрөг болгохын тулд өвчтэйг нь мэдсээр байж ашиг олох гэсэн бусармаг бодолтой нөхдүүд өнөөдөр ч гэсэн улсын нийслэл рүү үхрийн махаа ачаад ирж яваа. Хэдийгээр авто замын шалган нэвтрүүлэх цэг дээр их хэмжээгээр ачиж яваа махнаас гарал үүслийн бичиг шаарддаг ч тэр нь тийм ч найдвартай биш. Нэг сумын малын эмчийн тамга, гарын үсэг л байвал тэгээд л гүйцээ. Ер нь малын халдварт өвчнийг манай улс цөөнгүй дандаа араас нь хөөж вакцинжуулж явсаар иржээ. Зүй нь бол урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин тарьдаг байх учиртай аж. Харамсалтай нь, халдвар илэрсэн хотны хэдэн малыг нь устгаж булаад, үлдсэн хэдэд нь вакцин тарьж 30 хоног хорио цээр тавьсан болоод сулласаар ирснийг Ц.Өлзийтогтох эмч ярилцлагадаа дурдсан байна лээ. Энэ мэтчилэн коронавируснээс өөр өвчингүй мэт хоёр жилийн хугацаанд аашилсных өнөөдөр бидэнд гадаад улсууд руу импортоор гаргах нь бүү хэл идэшиндээ идэх эрүүл мал үлдсэн нь ч эргэлзээтэй болчихоод байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио20 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио21 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио22 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио23 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа