Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад улс ДХБ-д элссэнээр дэлхийн эдийн засагт гүнзгий өөрчлөлт оруулав

Нийтэлсэн

Энэ онд БНХАУ ДХБ-д элссэний 20 жилийн ой тохиож байна. 20 жилийн хугацаанд Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ тасралтгүй гүнзгийрүүлж, чансаатай нээлттэй байдлыг ахиулан, эдийн засгийн хүчин чадал, үндэсний нэгдсэн хүчин чадлаа дээшлүүлээд зогсохгүй дэлхий нийтэд хөгжлийн асар их боломжоо хуваалцсан юм. Үүнтэй холбогдуулан Италийн Ромын II Их Сургуулийн Эдийн засгийн ухааны дэд профессор Аполлони Хятадын Төв Радио Телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Хятад улс ДХБ-д элссэнээр дэлхийн эдийн засагт гүнзгий өөрчлөлт авчирсан гэжээ.

2001 онд ДХБ-д элссэнээс хойш Хятадын эдийн засаг асар их амжилт гаргаж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц, худалдааны хамгийн том орон, гадаад хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татсан орон болсон юм. Үүнтэй холбогдуулан Италийн Ромын II Их Сургуулийн Эдийн засгийн ухааны дэд профессор Аполлони хэлэхдээ, ДХБ-д элссэний дараа Хятад улсын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан жилийн дундаж хувь нэмэр 30 хувьд хүрсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөшүүрэг болж, Хятад улсад асар их өөрчлөлт авчраад зогсохгүй дэлхийн эдийн засагт гүн гүнзгий өөрчлөлт авчирсан гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Хятад улс ДХБ-д элссэнээр Хятадын эдийн засгийн хөгжлийг нь дэмжээд зогсохгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд ч чухал ач холбогдолтой байж, дэлхийн эдийн засагт чухал өөрчлөлт авчирсан юм. Хятад улс одоо дэлхийн хамгийн том дунд орлоготой бүлэг хүн амтай болж, дэлхий 120 гаруй улс орон, бүс нутгийн хамгийн том худалдааны түнш болоод байна. Энэ нь дэлхийн худалдаанд гарсан маш эерэг өөрчлөлт гэж хэлж болно” гэжээ.

ДХБ-д элссэнээс хойших 20 жилийн хугацаанд Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн өөрчлөлтөд бүрэн нэгдэж чадлаа. 4 жил дараалан зохион байгуулсан Хятадын Олон улсын импортын экспо нь Италийн аж ахуйн нэгжүүдэд Хятадын зах зээлд нэвтрэх чухал индэр болов. Аполлони хэлэхдээ, Италийн хүнс, дарс, тансаг хэрэглээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд Хятадын зах зээлд хөгжих боломжтой юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Хятадын зах зээл нь Италийн аж ахуйн нэгжүүдэд олон боломжийг бий болгосон, цаашид ч илүү олон боломжийг бий болгох болно. Италь нь “Их 7”-гийн орнуудаас хамгийн анх “Бүс ба зам” санаачилга нэгдсэн орон юм. Энэхүү санаачилга нь Хятад, Европын эдийн засаг, худалдааны харилцаанд стратегийн хамтын ажиллагааны илүү олон боломж бий болгосон. Италийн аж ахуйн нэгжүүд ч Хятадад эдийн засгийн салбарт илүү их хамтын ажиллагаанд хүрэх болно” гэжээ.

Өнөөгийн дэлхийн эдийн засгийн сэргэлт нь цар тахал, инфляци, нийлүүлэлтийн гинжин хэлхээний хомсдол зэрэг тодорхойгүй хүчин зүйлд тулгарч, ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл нь ДХБ-ын үндсэн зарчмыг ноцтой зөрчсөөр байна. Хятад улс олон талт худалдааны тогтолцоог тууштай дэмжиж, худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлахыг дэмжсээр ирсэн юм. Аполлони хэлэхдээ, улс дамнасан хамтын ажиллагаа явуулдаг Хятадын олон компани дэлхийн эдийн засгийг сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Хятад улс цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авч, үйлдвэрлэл болон дотоодын хэрэглээний талаар мэдэгдэхүйц өсөлтөд хүрч байна. Эдийн засгийн шинжээч нарын хэлсэнчлэн, энэ нь эдийн засгийн уян хатан чанар юм. Гадаадад үйл ажиллагаа явуулж буй Хятадын аж ахуйн нэгжүүд хямралд өртөж буй зарим орнуудад эдийн засгаа сэргээхэд тусалж байна. Тиймээс Хятадын үүрэг, ялангуяа гадаадад хөрөнгө оруулалт хийж буй Хятадын аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлага маш чухал юм” гэжээ.

Н.Пүрэвжав

CGTN мэдээ18 цаг өмнө

Ши Жиньпин онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараав

CGTN мэдээ18 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг Оросын хэвлэлээр цацагдаж эхэллээ

CGTN мэдээ18 цаг өмнө

Ши Жиньпин Хятад, Оросын хүмүүнлэгийн хамтарсан арга хэмжээнд баярын захидал илгээв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин ОХУ-ын хэвлэлд гарын үсэгтэй нийтлэл нийтлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлалын утга учрыг гурван одон медалиар өгүүлэх нь

Улс төр3 өдөр өмнө

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс нийт 1278 ТҮЦ нүүлгэжээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин Ём Хе Ран: Э Сун аа, ээж нь шагнал авчихлаа

Улс төр3 өдөр өмнө

Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Гоо сайхны мэс заслаар дахин залуужсан Энн Хэтэуэй

Эдийн засаг3 өдөр өмнө

Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

Ямалийг яаж зогсоох вэ? “Интер”-“Барселона”-гийн тоглолтын өмнөх яриа

Нийгэм3 өдөр өмнө

Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал төсөл хэрэгжиж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Хөгжлийн банк 10 гаруй их наяд төгрөгийн өрөө төлж барагдуулжээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Янник Синнер: Допингийн шийтгэлийн хугацаанд бодлоо цэгцлэхийг хичээлээ