Дэлхий
Борис Жонсон цар тахлын үед үдэшлэг зохион байгуулсны төлөө огцрох уу
Их Британид Засгийн газрын гишүүд, Консерватив намын удирдлагууд цар тахлын үед үдэшлэг зохион байгуулсан эсэхийг шалгахаар болжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Лейборист намынхан хэрэв энэ цуу яриа батлагдвал Борис Жонсонг огцруулахыг уриалсан байна.
Цар тахлын хоёр дахь давлагааны ид үеэр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд Даунинги стритэд болсон үдэшлэгийн талаар хошигнон ярилцаж буй өндөр албан тушаалтнуудын дүрс бичлэг олон нийтэд ил болжээ. Үүний дараа дүрс бичлэгт орсон Их Британийн Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Аллегра Страттон огцорсон юм.
Борис Жонсон өнгөрсөн оны арваннэгдүгээр, арванхоёрдугаар сард Дауниг стритэд ямар нэгэн үдэшлэг болоогүй гэж түүнд хэлсэн тухай тодруулаад хэрэв үдэшлэг болсныг батлах баримт гарч ирвэл албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага тооцох болно гэж мэдэгджээ.
Либерал ардчилсан намын төлөөлөгч засгийн газрын тэргүүний хэлсэн үг үнэн гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлээд Жонсон энэхүү үдэшлэгийг зохион байгуулсан эсэхийг тогтоохын тулд мессежүүдийг нь шалгахыг уриалсан байна.