Бидэнтэй нэгд

Улс төр

Хилийн хорио цээрийн улмаас хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 20-30 хувьд хүрээд байна

Нийтэлсэн

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, малын халдварт өвчний тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд мэдээлэл хийжээ.

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бололцоонд тулгуурлан өвөл, хаврыг өнтэй даван туулахаар өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 84.2 хувьтай хангасан байна. Энэ жил манай малчид 1.17 сая тонн өвс, 11.3 мянган тонн сүрэл, 105.8 мянган тонн ногоон тэжээл зэрэг өвлийг өнтэй давахад шаардагдах өвс тэжээлийн нөөцийг 92 хувьтайгаар бэлтгэжээ. Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэл 62.4 хувьтай байгаа аж.

Махны нөөц бэлтгэлийн тухайд мал, мах бэлтгэдэг аж ахуйн нэгжүүд арилжааны банкны эх үүсвэрээр 11.0 мянган тонн махны нөөцийг бүрдүүлжээ. ХАА-н салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах арга хэмжээний хүрээнд нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулж мах бэлтгэхээр 17 аж ахуйн нэгжтэй 15.0 мянган тонн мах нөөцлөх гэрээ байгуулснаас одоогийн байдлаар 3.1 мянган тонныг л нөөцлөөд байгаа юм байна.

Махны нөөц бэлтгэл 20.6 хувийн биелэлттэй байна
Энэ нь он бараг дуусаж байхад махны нөөц бэлтгэл дөнгөж 20.6 хувийн биелэлттэй яваа гэсэн үг аж. Уг нь ЗГ-аас “Эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд нөөцийн мах бэлтгэлийн арга хэмжээнд зориулж 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Махны нөөц бэлтгэл болон махны экспортод хамгийн ихээр нөлөөлөл үзүүлж буй асуудал бол малын халдварт өвчний тархалтын асуудал болсон байна. Шүлхий өвчин гэхэд энэ сарын 15-ны дүн мэдээгээр 16 аймгийн 79 сум, 144 голомтод хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж, зургаан аймгийн найман сум, 18 голомт хязгаарлалтын дэглэмд шилжээд байна. Шүлхий өвчний тархалтыг бууруулах зорилгоор голомтын болон хязгаарлалтын бүсийн 16.2 сая толгой малыг вакцинд хамруулж, 10 сая тун вакциныг зарцуулжээ.
Ковидоос шалтгаалсан хилийн хорио цээрийн улмаас хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 20-30 хувьд хүрээд байна. Хүнсний бүтээгдэхүүний нөөцийн хангалтад ачаа тээврийн хоригууд хамгийн ихээр нөлөөлж байна. БНХАУ олимпын бэлтгэлтэй холбоотойгоор хүнсний импортод тавих хяналтаа эрс нэмэгдүүлснээс үүдэн Монголоос нийлүүлэх махны экспорт бүрэн зогссон. Хил гааль хаасан нөхцөлд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нөөцийг хэвийн горимд барих бодлогыг яамнаас ихээхэн анхааран ажиллаж байна. Энэ ажилд зориулж 10 орчим компанид 154 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон гэлээ.

Мөн өнөөдрийн байдлаар шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 мянган тонн, ХАА-г дэмжих сан 53.6 мянган тонн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 298.6 мянган тонн хүнсний улаанбуудай хүлээн авч, 128.8 мянган тонн улаанбуудай борлуулалтын шатандаа яваа бөгөөд нийт буудайн нөөцөөр тооцвол 2021-2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой гэдгийг хэллээ хэмээн УИХ дахь АН-ын бүлгээс мэдээллээ.

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент6 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм6 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий6 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр6 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм6 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа