Бидэнтэй нэгд

Нийгэм

Ц.Алтантуяа: ХАА-н хоршоод зарим төрлийн бараанд НӨАТ төлөхгүй

Нийтэлсэн

Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Алтантуяагаас 2021 оны 5-р сарын 6-нд батлагдсан Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар тодрууллаа.

-Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар зохицуулалтууд орсон бэ?
-Шинээр батлагдсан Хоршооны тухай хуульд цоо шинээр нэр томьёоны тайлбар орж ирсэн. Энэ нэр томьёоны тайлбараар хоршооны гишүүн гэж яг хэн бэ, хоршооны бараа бүтээгдэхүүн, хоршооны гишүүддээ үзүүлэх үйлчилгээ гэж юу вэ, гишүүндээ төлөх төлбөр, гишүүддээ хуваарилах ногдол орлого гэж юу вэ гээд өмнөх хуульд төдийлөн нарийвчлан тодорхойлж гаргаж ирээгүй байсан нэр томьёонуудыг тайлбар тодорхойлолттой тусгасан. Эдгээр нь хоршоод үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд, санхүүгийн тайлангаа гаргахад чухал томьёоллууд болж өгсөн.

Хуульд хоршооны зохион байгуулалт, дарга, хяналтын зөвлөл, бүх гишүүдийн хурлын шийдвэрлэх ёстой асуудал, эрх үүргүүдийг илүү нарийвчлан оруулж өгсөн.

Өмнө нь хоршооны үйл ажиллагаанд доголдол гарахад гишүүд нь нөхөх хариуцлагатай байсан. Энэ нь гишүүдийн хоршоондоо итгэх итгэлийг бууруулж, үйл ажиллагаанд хайнга хандаж, өр төлбөрт оруулж болзошгүй учраас нөхөх хариуцлагыг хассан. Гишүүн зөвхөн хоршоонд нийлүүлсэн хөрөнгөөрөө л нөхөх хариуцлага хүлээхээр оруулсан.

Хоршоо хариуцаж байгаа төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гэдгийг цоо шинээр бүлэг болгон оруулж ирсэн. Үүгээрээ хоршоонд чиглэсэн төрийн захиргааны байгууллагуудын дэмжлэг нэмэгдэнэ. Мөн орон нутгийн засаг дарга, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх гэж оруулж ирснээрээ аймаг, сумын удирдлагууд орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг дэмжиж ажиллахаар хуульчлагдсан.

Хоршоодын холбоодын талаар заалт бүлэг орж ирснээр энэ холбоод Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хоршоог эгнээндээ нэгтгэх үүрэгтэй болсон. Ингэснээр хоршоодын мэдээллүүд илүү нэгтгэгдэж, илүү нарийн гарч ирнэ. Хоршоодын нийгэм болон эдийн засагт гүйцэтгэж байгаа үүрэг тодорхой болно гээд маш олон өөрчлөлтийг оруулсан шинэчилсэн найруулга болсон.

Хуулийг дагаад НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодын гишүүд НӨАТ-ын тухай хуулийн 14.1.2-д заасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд хоршоо нь зуучлан борлуулсан бол НӨАТ төлөхгүй байхаар болсон.

-Хоршооны 100 жилийн ойтой холбоотойгоор хоршоодод чиглэсэн ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?
-Энэ жил Монгол Улсад хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Тэртээ 1921 оны 12-р сард Монгол Улсад “Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэйгээр анхны хоршоо байгуулагдаж байсан. Үүнээс хойш хоршоо нийгмийн янз бүрийн үеийг туулаад 100 жилийнхээ нүүрийг үзэж байна. 12-р сарын 24, 25-нд улс орон даяар хоршооллын салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна.

-Бодлогын ямар дэмжлэг үзүүлж байна?
-100 жилийн ойд зориулан хоршоологчдод барьж буй хамгийн том бэлэг бол Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Энэ хуулийн анхны төсөл тэртээ 2006 онд гарсан. Энэ хугацаанд бид хуулиа өргөн барьж батлуулах хүртлээ 10 гаруй жилийг тууллаа. Олон жилийн хичээл зүтгэлийн үндсэн дээр 100 жилийн ойн босгон дээр хоршоологчдодоо зориулсан хууль батлагдлаа. Өмнөх хуулиар зохицуулдаггүй эсвэл зохицуулалт нь нэлээн бүрхэг байсан маш олон зүйлийг оруулж өгсөн. Хууль баталсантай холбогдуулж УИХ-ын 40-р тогтоол энэ оны 5-р сарын 6-нд гарсан. Энэ тогтоолд хоршооллын салбарт хэрэгтэй маш олон ажлыг хийж гүйцэтгэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Үүний нэг нь Сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэр юм. Сангийн журам бэлэн болоод удахгүй ХХААХҮ-ийн сайдаар батлагдах юм бол хоршоологчид барьцаа хөрөнгө дутмаг байдгаас болж арилжааны банкнаас зээл авч чаддаггүй байсан асуудал шийдэгдэнэ. Сум хөгжүүлэх санг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг хоршоодод давуу эрхтэйгээр олгодог Хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчлөн зохион байгуулж байна. Энэ нь бидний зүгээс бодлогод нэлээн сайн нөлөөлж ажилласны үр дүн.

Мөн 2022 оныг Засгийн газраас хоршоо дэмжих жил болгон зарлуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна. Түүнчлэн хоршоодын бүртгэлийг цэгцэлж шинэчлэх, бусдадаа үлгэр дуурайл болохуйц, шилдэг хоршоодыг шалгаруулах зэрэг маш олон зүйлд төвлөрөн ажиллаж байна.

-Улсын хэмжээнд хэчнээн хоршоо үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай улсад 4468 хоршоо улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа. 2020 онд улс даяар явуулсан хоршооны хөгжлийн үнэлгээгээр 2229 хоршоо үнэлэгдсэн байдаг. Үлдсэн хоршоодын үйл ажиллагаа нь зогсонги, татан буухад бэлэн болсон. Тэгэхээр  тооны араас хөөцөлдөх биш төрийн бодлогоор чанартай хоршоог дэмжээд явах ёстой. Энэ ч үүднээс үйл ажиллагаа нь доголдсон, зогсоод олон жил болсон хоршоог цэгцлэх бодлого барьж ажиллаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа