Нийгмийн даатгалын сангаас олгодог ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авдаг боллоо.
Даатгуулагч нь ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад “ажил хайгч иргэн”-ээр бүртгүүлснээр ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.
Ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор цахимаар болон оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ Нийгмийн даатгалын байгууллагад хандана.