Нийгэм
Н.Учрал: Иргэн болгонд ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙГ нэвтрүүлж өгөх нь чухал
“Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай”, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай”, “Цахим гарын үсгийн тухай”, “Кибер аюулгүй байдлын тухай” хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон. Мөн хязгаартай, хаалттай мэдээлэлд ямар мэдээлэл багтахыг тодотгож өгсөн. Өнгөрсөн хугацаанд цахимаар үйлчилгээ авахаар цаасан баримт бичиг шаарддаг байсан үйл явц байхгүй болно.
Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд ард иргэдийн зүгээс нилээдгүй гомдол санал гаргадаг дуу дүрсний бичлэгийг байршуулах стандартыг тодорхой тусгаж өгсөн. Гол концепц хувь хүний нууцын тухай мэдээлэл хариуцагч тал мэдээллийн аюулгүй байдлыг хариуцах зохицуулалтыг тусгаж өгсөн. Хүний эмзэг мэдээллийг нууцад хамааруулсан.
Цахим гарын үсэг батлагдсанаар 16 нас хүрсэн хүн болгон нэг удаа цахим гарын үсэг үүсгэж өгнө. Төрийн байгууллага болгон цахим гарын үсэг нэвтрүүлж эхэлбэл нийслэл хотын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой. Цахим гарын үсэг бий болсноор гэрээсээ цалингийн зээл авах, төрийн үйлчилгээг авах боломжтой. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд Кибер аюулгүй байдлын хуулийг баталсан.