Бидэнтэй нэгд

Улаанбаатар

Худалдаа, үйлчилгээний салбарт НОГООН ГЭРЭЛ аслаа

Нийтэлсэн

Цар тахлаас үүдэлтэйгээр үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбарынхан бүтэн хоёр жилийг хүндхэн байдалд үдсэн. Захын худалдааны төв, баар, зоогийн газарт ороод тэдэнд тохиолдсон бэрхшээлийг мэдрэх боломжтой бөгөөд зүйрлэвэл тэд гарцан дээр улаан гэрэлтэй учирсан мэт санагдана. “Ковид-19”-өөс болж, байнгын улаан гэрэл асчихсан байсан худалдаа, үйлчилгээний салбарт ковидын гурав дахь оны босгон дээр ашгүй нэг гэрэл солигдлоо. Он дуустал шар гэрэл асах бөгөөд шинэ оны анхны өдрөөс эхлэн нийслэл Улаанбаатар хотын худалдаа,  үйлчилгээний салбарт НОГООН ГЭРЭЛ асна. Нийтдээ 74 төрлийн худалдаа, үйлчилгээг ЗӨВШӨӨРӨЛ гэх чөдөр тушаанаас салгах зоримог шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон түүний удирдлагын багийнхан гаргаж,  олон нийтэд танилцууллаа.

Уржигдар /2021.12.20/-аас хойш телевиз, радио, сайт, сонин гэсэн хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгсэл болоод  олон нийтийн сүлжээ тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрээр амьсгалж байна.

…Дарангуйлал устаж, авлига арилж, сайн цаг ирэх нь байна.

…Нэг ч ЖДҮҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох ёсгүй.

…Хотын даргын шийдвэр No Авлига, No Хүнд суртал.

…Хөдөө орон нутагт хэрэгжүүлээсэй.

…Маш зөв, тусгай зөвшөөрөл нэрээр төрийн нэр барьсан авлига хээл хахууль жинхэнэ утгаараа бизнест асар их дарамт болдог шүү. Цуцлах хэрэгтэй … зэрэг дэмжсэн сэтгэгдлүүд дунд “Энэ худлаа байлгүй дээ. Юм болгоныг хааж хясдаг засаг гэнэт ийм өгөөмөр болно гэдэг ёстой нар баруунаас гэдэг болж байна уу даа” гэсэн эргэлзээ, “Зөвшөөрөл авах гэж тамаа цайдаг байсан өнгөрсөн жилүүдийг бодохоор хорсол төрмөөр ч юм шиг, махаа зулгаалгуулдаг байж дээ” гэсэн гомдол цөхрөлийн аль алиныг харж болохоор байна.

Энэ бүхэн Хотын даргын шийдвэр нүдээ олсон гэдгийг батлаад байх шиг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 74 төрлийн худалдаа, үйлчилгээг үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг иргэд болон аж ахуйн нэгжүүдэд олголоо. Ингэснээр худалдаа, үйлчилгээ эрхлэгч 18,664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд жил бүр дүүргийн ЗДТГ-т үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах гэж дахин баримт бичиг бүрдүүлэх, дугаарлан зогсох, олон дахин ирж очин уур бухимдалд автах шаардлагагүй боллоо гэсэн үг.

Хотын даргын шийдвэр шинэ оны эхнээс хэрэгжиж эхэлснээр:

  • Эхний ээлжид 74 нэр төрлийн үйлчилгээ эрхлэгч, жижиг, дунд үйлдвэр, худалдаа  эрхлэгч 18,664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвшөөрөл авах,  түүнийгээ жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна.
  • Жилд давхардсан тоогоор 167,976 баримт бичиг  /нэг гэрээ байгуулж, эрх авахад 7-12 буюу дунджаар 9 баримт бичиг/ бүрдүүлж, цаг хугацаа, цаас үргүй зарцуулахаа болино.
  • Жилийн турш нийт 191,306,000 төгрөг, үүнээс баримт бичиг бүрдүүлэх, хувилах зардалд 41,994,000 төгрөг, тээврийн хэрэгслийн зардал 149,312,000 төгрөгийг бодитоор хэмнээд зогсохгүй төрийн байгууллагууд /багадаа 3-5 хэлтэс алба/ руу ирж, очих шаардлагагүй болж байна. Үүний цаана ил болоогүй, тооцох боломжгүй олон зардал бий. Тэр бүхнийг хэмнэх, дарамт шахалтгүйгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг доор дурдсан бүхий л салбарынхан эдлэх болно.

Төгсгөлд онцлох хамгийн чухал зүйл бол зөвшөөрөл цуцлагдсан ч Монгол Улсын хууль тогтоомж, стандарт, шаардлага хэвээр үйлчилнэ. Иргэд, аж ахуйн нэгжүүд хууль тогтоомж, стандарт, шаардлагад үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана гэдгийг тодотгох нь зүйтэй биз ээ.

Татварын албанд бүртгүүлж, стандартын шаардлага хангаад зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаа явуулж болох 74 худалдаа, үйлчилгээний төрөл

А. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас үзүүлж буй худалдаа, үйлчилгээний гэрээ байгуулж батламж олгож буй 62 нэр төрлийн үйлчилгээ:

Худалдаа:

  1. Бөөний худалдааны төв;
  2. Агуулах дэлгүүр;
  3. Худалдааны төв;
  4. Зах /барилгын материал, мод, автотехникийн г.м/;
  5. Их дэлгүүр;
  6. Хайпермаркет;
  7. Супермаркет;
  8. Үзүүлэнгийн танхим;
  9. Аутлет;
  10. Бутик;
  11. Минимаркет;
  12. Хүнсний дэлгүүр;
  13. Ая тухтай сүлжээ дэлгүүр /конвиниенс стоор/;
  14. Төрөлжсөн барааны дэлгүүр;
  15. Мухлаг
  16. Түргэн үйлчилгээний цэг /цаашид “ТҮЦ” гэх/;
  17. Улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа;
  18. Дахивар худалдан авах цэг.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ:

  1. Ресторан;
  2. Баар /диско, билльярд, караоке, бусад/;
  3. Кафе;
  4. Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх/;
  5. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар;
  6. Кофе шоп
  7. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг

Ахуйн үйлчилгээ:

  1. Үсчин;
  2. Гоо засал;
  3. Хумс засал;
  4. Хувцас захиалга, засвар;
  5. Гутал захиалга, засвар;
  6. Гэр ахуйн тавилгын захиалга, засвар;
  7. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;
  8. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;
  9. Цүнх захиалга, засвар;
  10. Нүдний шил захиалга, засвар;
  11. Цоож, түлхүүр засвар;
  12. Цаг засвар;
  13. Хими цэвэрлэгээ, угаалга;
  14. Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ;
  15. Гэр цэвэрлэх үйлчилгээ;
  16. Айл нүүлгэх үйлчилгээ;
  17. Эд бараа түрээслэх үйлчилгээ;

Зочлох үйлчилгээ:

  1. Зочид буудал;
  2. Дэн буудал;
  3. Жуулчны бааз;
  4. Амралтын газар;
  5. Гэр буудал;

Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ:

  1. Нийтийн халуун ус;
  2. Саун;
  3. Бассейн;
  4. Чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спиннинг, аэробик, иог, бүжиг гэх мэт/;
  5. Алжаал тайлах төв /иллэг/;
  6. Нийтийн бие засах газар.

Авто үйлчилгээ:

  1. Авто засвар /агрегат, кузов/;
  2. Дугуй засвар;
  3. Автомашины угаалга;
  4. Автомашины доторлогоо;
  5. Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор,

гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;

  1. Авто зогсоол /битүү, ил/;

Тоглоомын төв:

  1. Цахим;
  2. Хүүхдийн.

Нийтийн байрны үйлчилгээ

Б. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ:

  1. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  2. Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  3. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  4. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  5. Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  6. Жуулчны бааз, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах

В. Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй 6 төрлийн үйлчилгээ:

  1. Соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, драм, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт/ сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
  2. Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ шинээр авах, сунгуулах
  3. Билльярд, боулинг, дэлгэцийн гольф, автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  4. Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  5. 5Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  6. Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа