Бидэнтэй нэгд

Covid-19

Хатгааны эсрэг вакцин бага насны хүүхдийн дундах өвчлөл, нас баралтыг 50 хувиар бууруулж байна

Нийтэлсэн

Уушгины хатгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өмнөх оны мөн үеэр 62 хувиар буурав. Тодруулбал, 2020 оны эхний 11 сард уушгины хатгаа өвчний улмаас 41,002 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол энэ оны эхний 11 сард 15,561 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

Энэ сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд уушгины хатгаа өвчний улмаас эрчимт эмчилгээний тасагт 56 эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 14 нь хүүхэд, 42 нь насанд хүрэгчид байна.

Хөгжиж буй улс орнуудад бага насны хүүхдийн өвчлөлд амьсгалын замын халдвар, ялангуяа уушгины хатгаа зонхилдог төдийгүй хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсоор байгаа. Манай улсын хувьд ч амьсгалын замын үрэвсэл нь тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлийн эхний байранд ордог.

Манайд уушгины үрэвсэл /УҮ/ буюу хатгаа нь бага насны хүүхдүүд дунд түгээмэл тохиолддог өвчин бөгөөд эмнэлэгт хэвтэлтийн тэргүүлэх шалтгаан болсоор байгааг “Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны үндсэн судлаач М.Туяа эмч хэлж байв.

Амьсгалын замын үрэвслийн өвчлөл нь 0-1 болон 1-4 насны хүүхдийн дунд өндөр байгаа нь статистик үзүүлэлтээс харагдаж байна. Тухайлбал, Хүүхдийн өвчлөлийг сүүлийн 10 жилийн дунджаар тухайн насны 1,000 хүн амд тооцож үзэхэд 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь амьсгалын тогтолцооны өвчнүүд байна.

“ПЭВ13 вакцинаар дархлаажуулснаар бага насны хүүхдийн дунд хатгаа өвчний хүнд болон маш хүнд хэлбэр бараг 50 хувиар буурсан”

Гэрэл зургийг mpa.mn
Хатгаа өвчин буурсан шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлүүд, хүүхдийн өвчлөл зэрэг асуудлаар “Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны үндсэн судлаач эмч М.Туяатай ярилцлаа.

– Хатгаа 0-5 насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг мөн үү?

– Хатгаа өвчин нь хүүхдийн дунд түгээмэл тохиолдож учраас уг өвчнөөр хүндрэх, улмаар хүүхдийн амь насыг эрстүүлэхэд ч хүргэх нэг шалтгаан болдог. Манай орны хувьд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 оноос хойш эрчимтэй буурч байгаа нь хүүхдэд зонхилон тохиолддог суулгалт, амьсгалын замын өвчлөлийг бууруулах, эмчлэх, сэргийлэхэд чиглэгдсэн цогц арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлсний үр дүн юм.

Хэдийгээр амьсгалын цочмог халдвар хатгаа өвчин нь тав хүртэлх насны /0-5/ хүүхдийн эндэгдлийн шалтгааны хоёрдугаарт орж байгаа ч сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс харахад нас баралтын шалтгаан болох эрсдэл нь буурсаар байна.

CGTN мэдээ5 цаг өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр4 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр5 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент5 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий5 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр5 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь