Бидэнтэй нэгд

Засгийн газар

Х.Нямбаатар: Хэлцлийг албажуулах ажлуудыг цаашид хийнэ

Нийтэлсэн

Засгийн газар мягмар гаригт (2021.12.14) хуралдаж, нийт 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нар мэдээлэл хийснийг тоймлон хүргэж байна.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Засгийн газрын хуралдаанд Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж байгаа Ажлын хэсгийн зүгээс хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл өглөө. Мөн хэлэлцээрийн явцад хөрөнгө оруулагч талаас Монгол Улсын Засгийн газарт тавьж байгаа саналуудын талаарх танилцуулга хийсэн. Ингээд уг танилцуулгатай танилцаж, ирүүлсэн саналын хүрээнд нь дэмжиж, УИХ-ын Түр хороогоор хэлэлцүүлэн, УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулгыг УИХ-д оруулахаар шийдвэр гаргалаа.

Өмнө нь нэг санал ирүүлэхдээ 70 хувийг нь тэглэе гэсэн бол энэ удаад 2.3 тэрбум ам.долларын бодит өрийг тэглэе гэсэн санал ирүүлсэн. Хоёрдугаарт, 2015 онд байгуулагдсан “Дубайн гэрээ” буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг ямар нэгэн болзол нөхцөл тавихгүйгээр цуцлахаар болсон. Бид далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийг байнга ярьж ирсэн. Харин элдэв төрлийн хардлага, сэрдлэгэд цэг тавихын тулд далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулъя гэсэн манай саналыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Дөрөвдүгээрт, гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хугацаа 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцахаар болж, босгосон мөнгө нь “Эрдэнэс Оюу толгой” дээр өр болж үлдэхгүй гэсэн. Тавдугаарт, “Оюу толгой” ХХК-ийн засаглал, гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээг авч, гарах зардлыг хариуцна гэдгээ хөрөнгө оруулагч тал мдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн борлуулалтаас тодорхой хэмжээний менежментийн төлбөрийг “Эрдэнэс Оюу толгой”-д өгч байх юм. УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын тавдугаар заалтад “Эрдэнэс Оюу толгойг чадавхжуулах” гэсэн өгүүлбэр байсан. Ер нь энэ ирүүлж байгаа саналууд 92 дугаар тогтоолд хариулт өгөх агуулгатай.

Сүүлд нь Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу толгой төсөл эрчим хүчээ авах гэрээгээ байгуулахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн.

Ойролцоогоор 9.6 центээр 1кВт эрчим хүчнийхээ өртгийг тогтож, тогтвортой байдлын гэрээ байгуулж байгаа. Энэ гэрээний нөгөө нэг давуу тал нь банкнаас мөнгө босгох боломжтой болсноороо бид Тавантолгойн эрчим хүчний станцын санхүүжилтийн зарим хэсгийг гаднаас босгох санхүүгийн баталгаа болж байгаа юм.

Засгийн газар эдгээр саналуудыг үндсэндээ хүлээн авч, УИХ-ын Түр хороонд танилцуулж, чуул­ганы нэгдсэн хуралдаанд танилцуулга хийн гэрээ хэлцлийг албажуулах ажлуудыг цаашид хийнэ. Мөн хоёр талаас үүсгэсэн Арбитрын маргаанаа зургаан сарын хугацаатай хойшлуулж, эвийн журмаар хэлэлцээр хийе гэдэг саналыг ирүүлсэн.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Нийслэл, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоо, аймгийн ЗДТГ-ын бүтэц, аймаг, сумын ИТХ-ын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоолоо.

Өнөөдөр ажил хийж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалинжиж, төрийн данхар бүтцэд орж байна. Тийм учраас цаашдаа төр цомхон, ухаалаг, цахимжсан, ил тод бүтэц рүү чиглүүлж явна. Энэ бүтцийн өөрчлөлтийн ажлууд дундаас дээш түвшинээс эхэлнэ.

Төрийн өмчит байгууллагуудын үйлчилгээний албаны хүмүүсийг шууд цомхотгоно гэдэг буруу ойлголт явж байгаа. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хамгийн том хязгаарлагч хүчин зүйл бол төрийн бүтээмжийн асуудал юм. Төр өөрөө өрөөсөө шинэчлэлээ эхлүүлнэ. Энэ хүрээнд аймаг, орон нутаг, НИТХ, Засаг даргын Тамгын газрын орон тоог хязгаарлаж тогтоож байна. Ирэх онд болох төрийн албаны шалгалтыг мөн цөөлж, цахимд суурилсан зайнаас хяналт тавих бүтцийн шинэчлэл рүүгээ түргэвчлэх шийдвэр гарч байна.

Өөрөөр хэлбэл, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс УИХ, Засгийн газрын харьяа байгууллагаас хувийн хэвшил, иргэд рүү чиглэсэн газар дээрх хяналт шалгалтыг 50 хувь цөөлөх шийдвэр гаргалаа. Харин төрөөс төрд чиглэсэн буюу төсвийн ерөнхийлөн захирагч нарт хийдэг хяналт шалгалт хэвийн үргэлжилнэ. Энэ жил ЭМЯ-наас явуулж байгаа төсвийн шинэчлэлийн хүрээнд олон ажил хийгдсэн. Үүнээс ололттой зүйл ч бий, цаашид засаж залруулах ажил ч байгаа. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалалын салбарт хийгдэх нь төсвийн шинэчлэлийн томоохон ажил болох учиртай.

ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн:

-Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоо, аймаг, сумын ЗДТГ-ын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоол гаргасан. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” дэвшүүлсэн. Энэ бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах асуудал байгаа. Энэ ажлын хүрээнд төвлөрөлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан чиг үүргийг дахин хуваарилах аргачлал гэж бий.

Энэ аргачлал болон чанарын менежментийн тогтолцооны ISO9001 стандартыг орон нутгийн захиргаанд хэрэглэх арга зүйн заавар гэсэн стандартуудыг баримтлан бүтэц, орон тооны асуудлыг Засгийн газарт оруулж батлууллаа. Энэ нь төрийн байгууллагын бүтээм­жийг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, бүтцийг цомхон, чадварлаг болгож иргэдэд үйлчилгээ үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд томоохон алхам боллоо.

Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны орон тооны хязгаарыг 35-аас хэтрүүлэхгүй бол  аймгийнх 8-12, сумынх 3-4, дүүргийн ИТХ-ын Ажлын алба дүүргийнхээ хүн амаас хамаарч 8-21 байхаар тогтоосон. Аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тооны хязгаарыг тогтоохдоо орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамаарч 34-46 хүртэл байхаар тогтоож өглөө. Аймгуудын төрийн захиргааны байгууллагад чиг үүргийн шинэчлэл хийж, хэлтэс, тасаг хоорондын чиг үүргийн давхардал үүсгэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг Засаг дарга нарт даалгалаа.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио3 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио3 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио3 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио3 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио3 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм3 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий3 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг3 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий3 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий3 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр3 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр3 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент3 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр22 цаг өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм22 цаг өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ