Засгийн газар
АЙЛЧЛАЛ: Хоёр улсын САНГИЙН САЙД нар уулзаж, санал солилцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Жавхлан багтсан. Тэгвэл айлчлалын хүрээнд Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуановтой өчигдөр Москва хотноо уулзалт хийлээ.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хоёр талын санхүү, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ОХУ-ын Сангийн сайдтай ярилцлаа. Монгол Улс, ОХУ-ын санхүүгийн хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн нөхцөл байдал, үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлд талууд анхаарал хандуулж, санал солилцов.
Мөн түүнчлэн талууд уулзалтын үеэр санхүүгийн салбарт цаашид хамтран ажиллах төлөвлөгөөг тодорхойллоо.