Бидэнтэй нэгд

Засгийн газар

В.В.Путин: У.Хүрэлсүх таны айлчлал ӨНДӨР ҮР ДҮН АВЧИРНА гэдэгт итгэлтэй байна

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр /2021.12.16/  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд яг одоо хоёр орны төрийн тэргүүн нар яриа, хэлэлцээг эхлүүлээд байна.

Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин урилгыг нь хүлээн авч, тус улсад албан ёсны айлчлал хийж буйд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийллээ.

Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Юуны өмнө урилга хүлээн авч, хүрэлцэн ирсэнд Танд талархал илэрхийлье. Энэ бол таны анхны гадаад айлчлал гэж ойлгож байна. Энэ бол сайхан тохиолдол. 

Таны айлчлал манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн жил болж байна. Цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан хоёр улсын харилцаа эдийн засаг, улс төр, батлан хамгаалахын салбар, олон улсын байгууллагын хүрээнд гээд бүхий л чиглэлд хөгжиж байна.

Та маш шахуу хөтөлбөртэй ОХУ-д айлчилж байна. Таны айлчлал амжилттай болж, өндөр үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд өнгөрсөн онд цар тахлын улмаас хоёр талын бараа эргэлт 20 хувиар буурсан. Гэхдээ энэ жилийн эхний гурван улирлын байдлаар, 25 хувиар нэмэгдсэн дүнтэй байна. Цаашид хоёр талын бараа эргэлтийн хэмжээ цар тахлын өмнөх түвшин хүрч, давна гэдэгт итгэж байна. Тантай уулзсанд баяртай байна” хэмээн тодотголоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хариу талархал илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анхны албан ёсны айлчлалаа ОХУ-д хийсэн айлчлалаар эхэлж буйдаа баяртай байгаагаа онцлов.

Мөн тэрбээр “Цар тахалтай хүнд үед хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхэн ойд хүндэтгэл үзүүлж, хоёр улсын төрийн дээд хэмжээний айлчлал зохион байгуулсан эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд талархал илэрхийлье.

Манай хоёр орны харилцаа бол гайхамшигтай сайхан түүхэн харилцаа байж ирсэн.

Одоогоос 100 жилийн тэртээ танай улсын эх орончид Монгол Улсын төлөөлөгчидтэй уулзаж, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө хамтдаа тэмцсэн.

Манай хоёр орны ард түмэн дайны үед ч хамт байсан, энх цагийн бүтэн байгуулалтын үед ч хамтдаа байж, нөхөрлөн хамтдаа зүтгэсэн.

1939 оны халх голын дайн, эх орны дайны үеийг та маш сайн мэдэж байгаа. Монголын ард түмэн энэ үйл явдалд маш хүндэтгэлтэй ханддаг. Энэ бол Оросын ард түмний хүн төрөлхтний өмнө байгуулсан асар том гавьяа гэж боддог. Дэлхийн аюулгүй байдлыг хангаж, нацизмаас дэлхий дахиныг, эх орны хамгаалах агуу их дайн байсан. Энэ утгаараа манай ард түмэн маш хүндэтгэлтэй ханддаг.

Өнгөрсөн зууны хугацаанд Монгол Улс хөгжилтэй орон болоход Зөвлөлтийн ард түмний тусламж, нөлөө их байсан. Атар газар эзэмших, аж үйлдвэрийн кабинет барих, түүнчлэн соёл урлагийн салбарт төдийгүй сансарт хүртэл хамт ниссэн.

Өнөөдрийг хүртэл манай хоёр орны дунд улс төрийн асуудал байхгүй, 100 жил бид ах дүүгийн сайхан нөхөрлөлөөр нөхөрлөлөө.

Манай хоёр орон харилцаа, хамтын ажиллагаа нөхөрлөл бүс нутагт төдийгүй бусад улс оронд үлгэр жишээ болохуйц гэж Монголын ард түмэн үздэг.

Та бид хоёрын уулзалтын өмнө Засгийн газар хоорондын комиссын хурал болж, сайд нар хоорондоо уулзсан. Хоёр орны хооронд олонх жил яригдсан аж ахуйн шинжтэй асуудлууд шийдэгдсэн.

Цаашдаа харилцаагаа улам сайхан хөгжүүлэх шинэ цаг ирж байгаа гэж ойлгож байгаа.

Таныг ОХУ-ын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа харилцаа улам бүр сэргэсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Та Монголд 4 удаа айлчилсан. Монголын ард түмэн танд болон Оросын ард түмэнд маш их сэтгэл дүүрэн байдаг.

Бидэнд одоо тулгамдаж буй асуудал бол худалдаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх юм.

Ерөнхийлөгчөөр сонгогдож гарч ирэхдээ Транзит Монгол болох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилт таны дэвшүүлсэн Евро-Азийн түншлэлийг хэрэгжүүлэхэд холбоглох ёстой гэж үзэж байгаа.

Таны дэвшүүлсэн Евро-Азийн түншлэлийг бид бүхэн дэмжиж байгаа. Бид Ази-Европыг, нэн ялангуяа БНХАУ, ОХУ-ыг холбосон өргөн уудам оронд оршин тогтнодог.

Өчигдөр БНХАУ даргатай уулзсан цахим уулзалт амжилттай болсонд баяр хүргэе. Манай хоёр хөршийн төрийн тэргүүдийн уулзалт дэлхий ертөнцийн анхаарлын төвд орж, томоохон асуудлуудыг ярилцсан.

БНХАУ-ОХУ-ыг холбосон хамгийн дөт зам бол Монгол Улс. Тийм учраас Монгол Улсыг транзит Монгол болгоё гэсэн зорилт тавьж, хоёр улсыг холбосон төмөр замыг зүүн талдаа алс дорнод өвөр байгалийг Хятадын зүүн хойд хэсэгтэй холбох, Баруун талаараа БНТува улс, Кизилээс орж ирж байгаа төмөр замыг Хятадтай баруун талаар холбох. Мөн төв коридорын төмөр замаа сайжруулах, хурдны авто зам тавих асуудал байна.

Орос Хятадыг холбосон хийн хоолой Монголын газар нутгаар дамжих асуудал амжилттай явж байгаад баяртай байна.

2019 онд би Ерөнхий сайд байхдаа тантай энэ асуудлыг ярилцаж шийдвэрлэсэн. Энэ асуудал одоо маш урагштай яваад талархаж байна.

Мөн эрчим хүчний коридорыг бий болгох  шаардлагатай гэж үзэж байна.

2016 оноос хойш ярилцсан БНХАУ, Монгол, ОХУ-ын эдийн засгийн коридорын асуудлыг бүрэн эрхийн 6 жилийн хугацаанд эрчимжүүлэх зорилготой байна.

Мөн бусад ажлыг хэрэгжүүлэхэд тантай ойр дотно хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Уулзалтын дараа хоёр орны Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалтаа эхлүүлж, хэлэлцээ хийж байна.

Үүний дараа “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргах юм.

CGTN мэдээ23 цаг өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм2 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг2 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр2 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр2 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр2 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ3 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент6 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий6 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн