Дэлхий
Өмнөд Солонгос улс нүүрсээр ажилладаг хамгийн хуучин цахилгаан станцаа зогсооно
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминӨмнөд Солонгосын засгийн газар тус улсын нүүрсээр ажилладаг хамгийн хуучин цахилгаан станцыг энэ долоо хоногт зогсоохоор болжээ.
1973 онд анх байгуулагдсан, Сөүл хотоос өмнө зүгт 450 км зайтай оршдог Хонам Цахилгаан Станцыг энэ Баасан гарагт бүр мөсөн зогсоохоор болсон байна.
Ерөнхийлөгч Мүүн Жэ Иний засгийн газар тус улсын хамгийн хуучин 10 цахилгаан станцыг зогсоож, зарим хэсгийг нь шингэрүүлсэн байгалийн хийгээр (LNG) ажилладаг цахилгаан станц болгон хувиргах ажлыг эхлүүлээд байгаа юм.
Нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэдэг эдгээр 10 станцыг 2017 оноос хойш ээлж ээлжээр зогсоож байна.
Хонам станцыг LNG түлштэй шинэ станц болгон хувиргахаар болсныг Өмнөд Солонгосын эрчим хүчний яам өнөөдөр мэдээлжээ. Шингэрүүлсэн байгалийн хийг шатааж эрчим хүч гаргахад нүүрснээс бага агаарын бохирдол үүсгэдэг юм байна.
Эх сурвалж: Yonhap News