Бидэнтэй нэгд

Нийгэм

Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад 16 сая төгрөгийн урамшуулал олгов

Нийтэлсэн

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу дөрөвдэх  жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон таван алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

НОБГ-ын нийслэлийн аврах ангийн бүлгийн дарга, ахмад Б.Баттулга:

Ахмад Б.Баттулга нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллах хугацаандаа 1300 удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 1250 хүний амь насыг аварч, 350 буцалтгүй нэрвэгдэгчийг уснаас эрэн хайх ажиллагаа явуулан гаргаж, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгсөн.

Туул гол дагуу жил бүр зохион байгуулагддаг “Завьт эргүүл” арга хэмжээнд 315 удаа үүрэг гүйцэтгэж, голд живж, үерийн усанд урсаж байсан 350 иргэний амь насыг аварч, аюулгүй байдлыг ханган ажилласан.

Мөн ХУД-ийн Богдхан уулын Зайсан, Чулуут, Арцат, Их тэнгэрийн ам, Жаргалантын ам, Төр хурх, БЗД-ийн Улиастай, Шажин хурх, Өнхөрдөг, Хүүшийн ам, СХД-ийн Жаргалант тосгон, НД-ийн Тэрэлж, Төв аймгийн Заан тэрэлж, Баянчандмань, Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон, Мандал сумын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг унтраахад  150 хоног ажиллаж, 60 айлын гэр, 4 өвөлжөө, 30 иргэнийг түймрийн аюулаас хамгаалсан юм.

Булган аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, дэслэгч Ц.Пярлай

Дэслэгч Ц.Пярлай нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллах хугацаандаа 1000 гаруй удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 415 хүний амь насыг авран хамгаалсан. 2005-2011 онуудад Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгуудад гарсан ой, хээрийн түймэрт 85 хоног үүрэг гүйцэтгэж, 2700 орчим га талбайн түймрийг унтраах ажиллагаанд оролцсон.

Туул гол дагуу завьт эргүүлээр 8 жил ажиллахдаа 186 удаа үүрэг гүйцэтгэж, 70 гаруй иргэнийг аварч, үерийн усанд автсан 268 айлыг нүүлгэн шилжүүлсэн.  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ голд осодсон 7  иргэний цогцос, 2021 оны 07 дугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр, Тэшиг сумын нутаг Эгийн голд осолдсон 3 иргэний цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн 2021 оны 5,6 сард Булган аймгийн Булган суманд сураггүй болсон 2 иргэнийг эсэн мэнд олж, 07 дугаар сард Тэшиг сумын Эгийн гол олон жилийн дунджаас илүү үерлэж автомашин болон явганаар хөдөлгөөн үйлдэх боломжгүй болж гүүр гарц далан сэтэрсэн нөхцөлд ажиллаж, 462 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн юм.

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх аврах салбарын сургагч ахлагч П.Дэлгэрсайхан

Ахлах ахлагч П.Дэлгэрсайхан нь Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна.  Тэрбээр 2021 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцож, усны гүнд 1753 минутын шумбалтын даалгавар гүйцэтгэсэн. Мөн коронавируст  цартахалтай холбогдуулан тусгаарлах байранд  130 хоног хэв журам сахиулах үүргийг гүйцэтгэсэн. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан усны ослын дуудлага, Төв аймгийн Лүн сум, Туул голд осолдсон буцалтгүй нэрвэгдэгчийг эрэн хайх, аврах ажиллагаа, Булган аймгийн Дашинчилэн суманд  гарсан усны ослын дуудлага, Сэлэнгэ аймгийн Бугат суманд самар түүж яваад төөрсөн 4 иргэнийг эрэн хайх ажиллагаанд тус тус 30 гаруй хоног үүрэг гүйцэтгэн ажилласан байна. Ахлах ахлагч П.Дэлгэрсайхан нь улсын хэмжээнд тохиолдсон томоохон дуудлагуудад тогтмол оролцдог алба хаагчдын нэг юм. Тухайлбал, 2006-2008 онд 50 удаагийн үер ус болон тогттол усанд осолдсон дуудлагаар 230 хоног гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн бол  2009 онд Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт Өгий нууранд осолдогчыг эрэн хайх ажиллагаанд 7 хоног, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутаг Хөвсгөл далайд осолдсон 2 иргэнийг эрэн хайх ажиллагаанд 8 хоног 30-50 метрт шумбалт хийсэн. Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны 18 ажилтан, 4 хүүхдийг усаар гаталгах  болон аюулгүй газарт зөөвөрлөх ажиллагаанд оролцож, Орбит орчимд гарсан үер усны дуудлаганд 20 орчим айлыг нүүлгэн шилжүүлж, 20 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан.  Булган, Хэнтий, Төв, Дорнод, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар 500 гаруй хоног үүрэг гүйцэтгэн ажиллажээ.  Түүнчлэн Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станцын усанд осолдсон иргэний цогцсыг эрэн хайх, ажиллагаанд 6 хоног үүрэг гүйцэтгэж, 44 м гүнээс гарган хуулийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.

НОБГ-ын ЧД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн  аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч М.Хүрэлсүх

Ахлах ахлагч М.Хүрэлсүх нь Онцгой байдлын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна. 2021 онд томилгоот ээлжинд 94 удаа гарч, 2215 цагийн үүрэг гүйцэтгэн,132 иргэний амь насыг аварч, 3 иргэний цогцостой ажиллаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан гамшиг осол, гал түймрийн 81 удаагийн дуудлагаар ажиллаж, 53 удаагийн гал түймэр дээр байлдааны тархалт хийн тактикийн алдаа дутагдалгүй 239 цагийн үүрэг гүйцэтгэсэн байна.

Гал түймрийн аюул, утаажилтын бүсээс 132 иргэний амь насыг аварч, 4 буцалтгүй нэрвэгдэгчийг, мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо 10х11 хэмжээтэй нийтийн байрны 1 дүгээр давхарт гарсан гал түймрээс утаажилтанд боогдсон 17 иргэнийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн юм.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн усчин аврагч, ахлах ахлагч Н.Нямсүрэн

Ахлах ахлагч Н.Нямсүрэн Онцгой байдлын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна.  Энэ хугацаанд 185 удаагийн ой, хээрийн түймэр унтраах ажилд 356 хоног томилогдон ажиллахдаа 45 хүний амь нас, 75 айлын гэр, 125 хашаа саравч,12350 гаруй  мал сүрэг, 3,5 сая га  бэлчээр нутгийг түймрээс хамгаалсан. Хэрлэн, Онон, Улз, Халх гол, Буйр нуур, Шаазан нуурт нийт 45 удаагийн ослын дуудлагаар 156 хоног аврах бүлгийн бүрэлдэхүүнд ажиллаж, усанд осолдсон 52 иргэний цогцсыг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.

Мөн галт хэрэгслийн дуудлагаар 18 удаа ажиллаж, 400 гаруй сум, галт хэрэгслийг устгасан. Цас зудад төөрсөн, автомашин цасанд боогдсон дуудлагаар 25 удаа ажиллаж 69 автомашиныг татан гаргаж, 194 хүний амь насыг авран хамгаалсан байна. Ахлах ахлагч Н.Нямсүрэн нь Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр “Буйр” нуурт 2021 оны нэгдүгээр сард мөсөнд цөмөрч живсэн 2 автомашиныг гаргах ажиллагаанд 45 минутын 3 удаагийн шумбалт хийж, автомашинуудыг нуурын ёроолоос амжилттай татан гаргасан нь аймаг, сум орон нутгийн удирдлага, ард иргэдийн талархлыг хүлээгээд байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент6 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм6 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий6 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр6 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм6 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа