Бидэнтэй нэгд

Засгийн газар

“Рио Тинто”-гийн эцсийн саналыг ЯАРАЛТАЙ хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийтэлсэн

Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр УИХ-д өргөн барьсан  “Оюу толгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг өчигдөр /2021.12.28/  чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Тодотгоход, Засгийн газраас уг тогтоолын төслийг  өргөн барихдаа яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн юм.

Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компанийн удирдлагуудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан ирүүлсэн захидалдаа манай талд хэд хэдэн санал тавьсан бөгөөд  “Энэхүү шийдвэрүүдийг гаргахад амаргүй байсан бөгөөд энэ нь манай эцсийн санал гэдгийг дурдахын дашрамд хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад шилжүүлж буй томоохон үнэ цэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдэгт бид итгэж байна. Ингэснээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж бидний зүгээс үзэж байна” гэсэн байсан.

 

Түүнчлэн тэдний эцсийн саналд үндэслэн, боловсруулсан тогтоолын төсөлд дараах зохицуулалтыг тусгасан юм.

 

  • Оюу толгой төслийн  Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;

 

  • 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;

 

  • Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;

 

  • Оюу толгой төслийн  гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

 

  • Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

 

  • Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх гэсэн 6 үндсэн асуудал тусгагдсан.

 

Тэгвэл чуулганы өчигдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдийн илэрхийлсэн байр сууриас хүргэе.

УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр Улсын Их Хурлын гишүүдээс зарим санал, санаачилгуудыг гаргасан аж

.

  • Тухайлбал,  Г.Тэмүүлэн, Г.Ганболд нар төслийн 1 дэх заалтын 1 дүгээр дэд заалтад “ноогдох” гэсний дараа “Оюу толгой ХХК-иас “Туркойс Хилл Ресурсес” компанид төлөгдөх 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа” гэж нэмэх;

 

  •  Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар төслийн 1 дэх заалтын 4 дүгээр дэд заалтад “хариуцаж” гэсний дараа “Оюу толгой ХХК” гэж нэмэх;

 

  • Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Болорчулуун нар төслийн 1 дэх заалтын 2 дугаар дэд заалтын “цуцлах, дуусгавар болгох” гэснийг “хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох” гэж өөрчлөх; зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн аж.

 

  • Чуулганаар хэлэлцүүлэх үеэр Ш.Адьшаа гишүүн Оюутолгойн ус ашиглалтын асуудлын талаар тодруулж, Түр хорооны даргаас хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Түр хорооны дэмжсэн, төслийн 1 дэх заалтын 4 дүгээр дэд заалтад “хариуцаж” гэсний дараа “Оюу толгой ХХК” гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан тодруулга хийв.

 

Засгийн газрын зүгээс нэн тэргүүнд далд уурхайн бүтээн байгуулалтыг шуурхай дуусгаж, олборлолтыг эхлүүлэх, улмаар зардал нь үлэмж хэмжээгээр өсөж байгаа төсөлд хяналт тавьж, зориулалтын бус зардлууд байгаа тохиолдолд үр дагаварыг нь барагдуулах агуулгаар хэлэлцээрүүд явагдсан гэдгийг онцоллоо. Дээрх зарчмын зөрүүтэй саналаар төсөлд өөрчлөлт орсон тохиолдолд төслийн санхүүжилтийг хэрхэх талаар тэрбээр тодрууллаа.

Төслийн 1 дэх заалтын 4 дүгээр дэд заалт нь “Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх” гэсэн агуулгатай байгаа.

Далд уурхайн зардлыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцах бөгөөд Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байхаас гадна Оюу толгой ХХК дээр өр үүсгэх вий гэдэг болгоомжлолын үүднээс эл саналыг гаргасан гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн тайлбарлав.

Б.Саранчимэг гишүүн Оюутолгой төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн эсэх, олборлолтын үйл ажиллагаанд гүний усны нөөцийг ашиглаж байгаад өөрчилж, технологийг сайжруулах эрэл хайгуул хийж байгаа эсэх талаар асуулт асууж, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаас хариулт тайлбар авсан. Хэлэлцээрийн үр ашгийн талаар Д.Сарангэрэл гишүүн тодруулсан.

Монгол Улсын зүгээс байгалийн баялаг, нөөцөө санал болгож төслийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч талыг бид урьсан. Харин хөрөнгө оруулагч тал маань хөрөнгөө оруулахын оронд зээл зуучлаад, Монгол Улсыг өр төлдөг схем руу оруулж, өрөөр, зээлийн хүүгээр, үндсэн төлбөрөөр ашиг авдаг байдлаасаа татгалзаж байна хэмээн ойлгож байгаа хэмээн Ц.Даваасүрэн гишүүн хариулт өгөв.

Түүнчлэн Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хариулт өгөхдөө, далд уурхайн бүтээн байгуулалт дууссанаар 40 сая тонн баяжуулах хүчин чадал нь 3 дахин нэмэгдэх бөгөөд үүнийг дагаад Монгол Улсын борлуулалт дээр суурилан авдаг татвар, хураамжийн хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой гэв. 2020 онд гэхэд л 1.4 тэрбум ам.долларын борлуулалт байдаг бол далд уурхай ашиглалтад орсноор дээр хэмжээ 5 тэрбум ам.долларт хүрэх тооцоо бий гэлээ.

Т.Доржханд гишүүн, далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардлагатай зардлын талаар тодрууллаа.

Түр хорооны дарга Ц.Даваасүрэн хариулахдаа, нийтдээ 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх мэдээллийг хөрөнгө оруулагч талаас өгсөн. Далд уурхай 2023 оны I улиралд ашиглалтад орох нь дөрвөн үе шаттай гэв. I үе шат нь үйлдвэрлэлийн ам, хацарт бутлуур, конвер ашиглалтад орж, ингэснээр хоногт 6500 орчим тонн хүдэр гаргах хүчин чадалтай болно. II үе шат нь ашиглалтад орохоор 30000 тонн, III үе шат ашиглалтад орохоор 45000 тонн, ийнхүү үе шаттайгаар ашиглалтад орсоор 2028 он гэхэд 90000 тонн хүдэр гаргах хүчин чадалтай болно  гэхчлэн мэдээлэл өглөө.

Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төслийг  УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороонд шилжүүлэв.

Дашрамд, УИХ-ын 92 дугаар тогтоолыг сануулахад:

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар  тогтоол хоёр зүйлтэй. Нэгдүгээр зүйлээр,  Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх үр ашгийг дээшлүүлэх 8 чиглэлийн ажлыг Засгийн газарт даалгасан юм.

 

  • Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны 10 дугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюу Толгой”, “Оюу Толгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах,

 

  • Засгийн газар, “Оюу Толгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюу Толгой Нидерланд”, “Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах,

 

  • Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-өөр оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах,

 

  • Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,

 

  • Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,

 

  • УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах,

 

  • Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх зэргийг даалгасан байдаг.
Дэлхий17 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм2 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент2 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий2 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр2 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий2 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий4 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм4 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент4 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент4 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа