Бидэнтэй нэгд

Улс төр

Өмнөговь аймгийн Засаг дарга, ИХТ тэргүүтэй нөхөд том төслөөс ашиг хонжоо олох гэсэн зүйл гаргавал хатуу тэмцэх болно

Нийтэлсэн

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрөгч долоо хоногт хэлэлцэн баталсан билээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн удирдлагуудад хандан хатуухан байр суурь илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Өмнийн говийг усжуулах “Хөх морь” төслийг энэхүү тогтоолын төсөлд оруулсанд баяртай байна. Өмнөговь аймгийн Цагаан дэл уулын боомтыг нээхийг нутгийн иргэд эсэргүүцэж байгаа. Олон жил энэ асуудал яригдаж байгаа. Өмнөговь аймаг хоёр боомттой. Тэдгээр боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гаргадаг. Гурав дахь боомт нээх шаардлага байхгүй. Одоо байгаагаа сайжруулах шаардлагатай гэж нутгийн иргэд үздэг. Үүнээс гадна шинэ боомт нээснээр байгалийн үзэсгэлэнт газар, ховор ан амьтдад сөрөг нөлөө үзүүлэх байдал ажиглагдаж байгаа.

Манай аймагт зүүн талд Оюутолгой, Тавантолгой, баруун талд нь Нарийнсухайтын том орд олборлолт хийж байна. Маш их сөрөг нөлөөлөл өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа. Яг дунд нь шинэ боомт нээхээр ахиад олон том уурхай үйл ажиллагаа явуулахаар болоод байна. Шинэ боомт нээснээр хүн, амьтан, байгальд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг судалж үзсэн үү. Мөн эдийн засагт ямар бодит дэмжлэг орж ирэх вэ.

Тойргоос сонгогдсон гишүүний хувиар Шинэ сэргэлтийн бодлого батлах тогтоолын төслөөс Цагаан дэл уулын боомт нээх асуудлыг хасах саналтай байна” гэсэн юм.

Харин үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын эдийн засгийн нуруун дээрээ үүрч байгаа өмнийн говийнхондоо Засгийн газрыг төлөөлөн талархал илэрхийлж байна.

Нэг зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна. Төмөр замын бүтээн байгуулалт эрчимжих тусам байгаль орчин хамгаалагдана. Дэд бүтэц байхгүй учраас л олон том машин явдаг, тоос татдаг, газар эвдэгддэг асуудал бий болж байгаа юм.

Хоёрдугаарт, байгалийн баялгаа олборлуулж байгаа орон нутаг төр засгаас илүү их дэмжлэг авах ёстой. Энэ бол шударга ёсонд нийцнэ. Тиймээс өмнийн говийг усжуулах асуудлыг одоо батлагдаж байгаа 20 төслөөс нэн тэргүүнд үзэж арга хэмжээ авна.

Нэг зүйлийг онцгойлох хэлэхэд, Монгол Улс бие даасан ханлигаас бүрдсэн улс биш, нэгдмэл удирдлагатай улс. Өмнөговийн удирдлагуудад хандаж хэлэхэд, иргэдийн асуудлыг бид шийдэх ёстой. Харин тэнд байгаа хэдэн том толгойтой дарга нарын том төсөл зогсоох гэсэн улс төрийг хатуу эсэргүүцнэ.

Өмнөговь аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын төлөөлөгч тэргүүтэй хэдэн нөхөд ямар нэгэн байдлаар улс төрийн ашиг хонжоо олох гэсэн зүйл гаргавал Ерөнхий сайдын хувиар хатуу тэмцэх болно.

Төр засаг нэг шийдвэр гаргадаг. Гэтэл орон нутгийн иргэдийн хурал нь өөр шийдвэр гаргадаг. Засаг дарга нь бас нэг шийдвэр гаргаад улс төржөөд байдаг. Хувийн хэвшлийнхнээс ил далдаар авлига авдаг. Цалингаасаа хэд дахин өндөр үнэтэй хаус хотод авчихсан. Ийм нөхдийг цэвэрлэнэ” гэдэг хариулт өглөө.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа