Улс төр
Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух Консул Т.Батцэцэгт консулын патентыг гардуулав
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминГадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух Консул Т.Батцэцэгт консулын патентыг гардуулав.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-д Монгол Улсын 30 мянга гаруй иргэн, үүнээс Чикаго хотод 10 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгааг тэмдэглээд Консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж ажлын амжилт хүсэв.
АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын тойрогт Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана мужууд хамаарч байна гэж ГХЯ-наас мэдээллээ.