Дэлхий
Казахстаны “стратегийн объектууд” хамгаалалтад байна гэв
Казахстан улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас Ням гаригт тус улсын хэд хэдэн “стратегийн объектууд” Орос тэргүүтэй цэргийн эвслийн хамгаалалтад байна гэж мэдэгдэв.
Тусгаар улсын 30 жилийн түүхэнд тохиосон энэхүү эмх замбараагүй байдлын улмаас тус улс даяар хэдэн арван хүн амь үрэгдэж, олон мянган хүн баривчлагдан, олон тооны барилга байгууламж шатаж, сүйдсэн билээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев үймээн самууныг зогсоохын тулд өдөөн турхирагч дээрэмчид болон террористуудыг буудаж алах тушаал өгснөө мэдэгдсэн.
Украины хямралын талаарх шинэ яриа хэлэлцээний өмнө буюу Орос-Америкийн харилцаа хурцадмал байгаа энэ үед Токаевын урилгаар Орос тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ) дэг журмыг сахиулахаар цэргүүдээ Казахстан руу илгээсэн билээ.
Тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас “ХАБГБ-ын гишүүн орнуудын энхийг сахиулах нэгдсэн эвслийн хамгаалалтад хэд хэдэн стратегийн объектуудыг шилжүүлсэн” гэж мэдэгджээ. Улмаар “Эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулан 5800 хүнийг баривчилсан бөгөөд үүний дотор маш олон гадаадын иргэн бий. Бүх бүс нутагт байдал тогтворжсон” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: REUTERS