Улс төр
Ч.Болортуяа: Сар бүр хүсэлт гаргаж, ХҮҮХДИЙН МӨНГӨ авдаг журмыг өөрчлөх асуудлыг судлах чиглэл өглөө
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминЗасгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордрнд үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох журмын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Ирээдүйн өв сангийн тухай хуульд 2021 оны арваннэгдүгээр сард орсон өөрчлөлтийн хүрээнд хууль ёсны асран хамгаалагч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж мөнгөн хэлбэрээр авах эрхтэй гэсэн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүсэлт гаргаж хүүхдийн мөнгөө авах аль эсвэл хадгалах зохицуулалт орж байна. Ерөнхий сайдын зүгээс сар бүр хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл учруулна. Тиймээс журмыг хуулийн хүрээнд хэрхэн өөрчлөх талаар судалж, шийдвэрлэх талаар холбогдох сайд нарт үүрэг чиглэл өглөө” гэх мэдээллийг өглөө.