Бидэнтэй нэгд

Нийгэм

ОЛОН ӨНГӨ: Араб адуу экспортлох боломж

Нийтэлсэн

Хүн амынх нь 60 хувь нь араб үндэстэн оршдог Кувейт улсад Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Алдарт уяач Пүрэвийн Сэргэлэн суухаар болов. Түүнтэй хамт Солонгос улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Э.Сарантогос, Швейцарь улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Д.Гэрэлмаа нарыг тус тус томилсон нь П.Сэргэлэнгийн дүрийг баахан бүдгэрүүлэв.

Арга ч үгүй. Хамт нэр дэвшсэн хоёр бүсгүйн хувьд яах аргагүй мэргэшсэн дипломатч, зангарагтай хүмүүс аж. Гэхдээ П.Сэргэлэнд давуу тал бий. Тэр Монгол Улсын Алдарт уяач төдийгүй хурдан морь, адууны төлөө амьдралаа зориулж ирсэн моринд дуртай монгол эр хүн. Цагтаа түүний тэргүүлдэг “Мон хангай” групп хурдан морины уралдааныг хөхүүлэн дэмжиж, Монгол Улсад хамгийн том бай шагналыг өгч байв.

Тэр өөрөө ч Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гээд түүний амьдрал тэр чигтээ адуутай холбогдоно. Үүгээр ч зогсохгүй Японы Токио хотод “Адууны бүртгэл, үржүүлгийн” чиглэлээр суралцсан гээд бод. Адуу, хурдан морь, түүнийг уядаг нөхөд бол монгол үндэстний өв соёлыг олон мянган жил тээж өнөөдөрт ирсэн гавьяатай. Тэр тусмаа даяаршлын шуурга үй зайгүй нүдэж байгаа энэ цагт П.Сэргэлэн бол маш том гавьяа байгуулсан гэхэд болно.

Адуу дагасан маш том соёл бий. Тиймдээ ч уламжлалт өв соёлыг тээгчид өдрөөс өдөрт үнэд орж байгаагийн нэгэн жишээ бол П.Сэргэлэн. Төрд ажиллаж байгаагүй тэрбээр 2016 онд гэнэт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар тодорч, Элчин сайдад нэрээ тамгалах хүртэл  Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байсан төрийн албаны намтар нимгэнтэй нөхөр.

Хамгийн гол нь тэр төрд ажилласан гэх мэт яах вэ. Ерөнхийлөгч маань өөрөө үндэсний үзэлтэй, уламжлалтай хайртай хүн учраас адуу дагасан соёлоо бодож П.Сэргэлэнг Элчин сайдад санал болгосон байх. Тэр тусмаа Кувейт улс руу санал болгосон байх. Манай уяачдад ч том боломж нээгдэж байна. Тэдний хувьд Кувейтээс адуу экспортлох том боломж нээгдэж байна гэсэн үг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ7 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ