Бидэнтэй нэгд

Covid-19

“Омикрон” гурав хүртэлх насны хүүхдүүдэд илүү аюултай

Нийтэлсэн

Коронавирусний “Омикрон” хувилбар “Дельта”-тай харьцуулахад хүүхдүүдэд илүү аюултай тусаж байгаа талаар Оросын вирус судлаач Евгений Тимаков анхааруулжээ.

Тэрбээр  “Омикроныг Дельта хувилбартай  харьцуулахад хүүхдүүдэд тэр тусмаа 12-оос дээш насныхан болон гурав хүртэлх насны хүүхдүүдэд аюултай байна.КОВИД-19-ийн өмнөх хувилбарууд хүүхдүүдэд тийм ч хүчтэй нөлөөлж байгаагүй. Харин одоо Омикрон хувилбараар хүүхдүүдэд их халдварлаж байна” гэжээ.

Түүнчлэн 70-аас дээш насныхны хувьд Омикрон халдварын улмаас өвчин хүндрэх, нас барах эрсдэл өмнөх хувилбаруудтай адил байгаа гэдгийг онцолсон байна. Вирус судлаачийн өгүүлснээр вакцин тариулаагүй хүмүүст Омикрон илүү аюултай гэнэ.

Үүнээс гадна Омикрон хувилбараар үүсгэгдсэн өвчлөлийн давлагааны дараа КОВИД-19-ийн халдварын өөр хувилбарууд гарч болзошгүй талаар ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус анхааруулжээ.

Тэрбээр КОВИД-19-ийн халдварын шинэ хувилбаруудыг тандах, эдгээр хувилбартай холбоотой нөхцөл байдлыг үнэлэхийн чухлыг  онцолсон байна. ДЭМБ-ын тэргүүний үзэж байгаагаар,  цар тахал дуусах болоогүй бөгөөд  Омикрон хувилбарын дараа дахин өөр хувилбар дэлхий даяар тархах боломжтой гэнэ.

Түүнчлэн Омикрон хувилбараар халдварласан тохиолдолд хөнгөн өвдөнө гэх ойлголт нь ташаа гэдгийг Адханом Гебрейесус онцолжээ.

Омикрон хувилбарын улмаас өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэл байгаа гэдгийг ДЭМБ-ын тэргүүн мөн  анхааруулжээ. Үүнээс гадна эрүүл хүмүүст коронавирусний халдвараас сэргийлэх вакцины бүүстер тун тарих шаардлагатай гэсэн шинжлэх ухааны баталгаа байхгүй гэнэ.

Энэ талаар ДЭМБ-ын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Сумия Сваминатан мэдэгджээ.

Тэрбээр “Эрүүл хүмүүс болон хүүхдүүдэд бүүстер тун шаардлагатай гэсэн шинжлэх ухааны ямар ч баталгаа, нотолгоо байхгүй” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ долоо хоногт бүүстер тунгийн тухай асуудлыг ДЭМБ хэлэлцэнэ хэмээжээ. ӨАБНУ-д өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн Омикрон хувилбар дэлхийн 100 гаруй оронд тархаад байна. Японы судлаачид Омикрон нь Дельтатай харьцуулахад хоёр дахин хурдацтай тархаж байгааг онцолжээ.

Энэ талаар Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн Халдварт өвчний тандалтын төвийн дарга Сүзүки Мотой “Омикрон нь Дельта хувилбартай харьцуулахад ноцтой хүндрэл үүсгэх эрсдэл багатай боловч халдварын хурдацтай өсөлт нь эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэх магадлалтай. Энэ хувилбар тархахаас сэргийлэхийн тулд яаралтай арга хэмжээ авах ёстой” гэжээ. Мөн Их Британид хийсэн судалгаагаар Омикрон хувилбарын давлагааны үед хүндрэл, нас баралт бага байхыг тогтоож хөл хорио, бусад урьдчилан сэргийлэх зорилгоор авах арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан байна. Харин ДЭМБ-аас үхлийн аюултай Омикроныг хөнгөн гэж үзэхгүй, анхаарлаа сулруулахгүй байхыг сануулж дархлаажуулалтаа эрчимжүүлэхийг уриалж байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио9 цаг өмнө

Томас Бах ХТРТ-ийн мэдээллийн хөгжлийг өндрөөр үнэлэв

CRI Монгол радио10 цаг өмнө

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэллээ

CRI Монгол радио10 цаг өмнө

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав

CRI Монгол радио10 цаг өмнө

Экспогийн талаар гадаадын компаниуд юу хэлэв ?

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Хүбэйд ажиллаж байна

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио5 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио5 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио5 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент7 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ