Бидэнтэй нэгд

Нийгэм

З.Цэвээндорж: Автобусны богино эргэлтийн үйлчилгээг зарим чиглэлд тогтмол явуулж байна

Нийтэлсэн

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа.

– Нийслэлийн нийтийн тээврийн үндсэн гурван чиглэлд богино эргэлтийн маршрут гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Үр дүн гарч байна уу?

– Улаанбаатар хотын иргэдийн ажил цуглах, тарах үед хотын замд ачаалал үүсэж, хотын төвөөс гарах, төв рүү ороход түгжрэл бий болдог. Тиймээс ачаалал ихтэй цагуудад үндсэн гурван чиглэлд богино эргэлтийн автобусыг нэмэлтээр явуулж байгаа.

Тухайлбал, Ч-1 чиглэл гэхэд Энхтайван өргөн чөлөөний дагуу Таван шараас Офицеруудын ордон хүртэл зорчдог. Энэхүү чиглэлийг ажил тарах цагуудад Ч1-А, Ч1-Б гэсэн хоёр богино эргэлтэд хуваасан. Таван шараас ирсэн автобус Мөнгөн завьяагаар эргэж байгаа бол Офицеруудын ордноос ирж буй нь Санкт-Петербург төв буюу Сүхбаатарын талбайгаас буцаж байгаа.

Түүнчлэн “Улиастай-ТЭЦ 3” чиглэл буюу Ч-32 чиглэлийг мөн хоёр хувааж, Офицеруудын ордноос хоёр тийш явуулахаар зохион байгуулсан. Ч-69 буюу “Зунжин-ТЭЦ 3” чиглэлийн автобуснууд Ард кинотеатрын буудлаас хоёр тийш богино эргэлтээр зорчиж байна. Энэ хоёр чиглэл нь өдрийн турш богино эргэж байгаа бол Ч-1 чиглэл нь ажил тарах үед буюу 17:00 цагаас богино эргэлтэд орж байгаа.

Нэг тээврийн хэрэгсэл урт зам туулан үйлчилгээ үзүүлэхэд аль нэг зам дээр түгжрэлд орох магадлал өндөр, түгжрэлд удсанаас болж буудлууд дээр зорчигчид олноор цуглаж, хүлээлтийн хугацаа нэмэгддэг. Хүлээлт удаан болохын хэрээр зорчигчид автобусандаа багтахгүй үлдэх тохиолдол ч гардаг. Богино эргэлт зохион байгуулснаар хүлээлт багасаж, зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо буюу эргэлт олширч байгаа зэрэг сайн талтай.

– Богино эргэлтийн автобусны хуваарилалтыг хэрхэн гаргадаг вэ?

– Богино эргэлтийг аль чиглэлд, хэдэн цагт явуулах вэ гэдгийг манай байгууллагын Тээвэр төлөвлөлтийн хэлтэс боловсруулж, шийдвэрлэдэг. Цахим системийн дата мэдээлэл болон шугам замд ажиллаж буй авто тээврийн хяналтын байцаагч, шалгагч нараас мэдээлэл авч анализ хийж, түүнд тулгуурлан төлөвлөлт гаргадаг юм. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт удирдлагын мэдээлэл цахим хэлбэрийн систем 2015 оноос хэрэгжсэн. Энэхүү системийн тусламжтайгаар Улаанбаатар хотын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн хянах боломжтой.

Өнөө өглөөний байдлаар л гэхэд нийслэлд нийтдээ 718 нийтийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй бол, хөдөлгөөнд оролцоогүй 273 нийтийн тээврийн хэрэгсэл байгааг уг системээс харж байх жишээтэй. Тухайн тээврийн хэрэгсэл хаана явж байгааг, зогсоолдоо зогсож буй эсэх зэргийг ч уг систем нарийн мэдээлдэг. Энэхүү системээс мэдээлэл авч, анализ хийн, зорчих төлөвлөгөө боловсруулахын дээр цаашдын зорилго зорилтоо ч тодорхойлдог.

– Шөнийн тээвэр буюу уртасгасан цагийн автобусны үйлчилгээг аль чиглэлд явуулж байна вэ?

– 2021 оны есдүгээр сараас эхлэн зарим чиглэлүүдэд өглөөний 05:30 цагаас шөнийн 24:30 хүртэл нийтийн тээврийн уртасгасан цагийн автобус явуулж байгаа. Одоогийн байдлаар Т-2, Т-5, Ч-7 чиглэлд уртасгасан цагаар үйлчилж байна. Уртасгасан цагийн үйлчилгээг нэвтрүүлсэнд зорчигчид сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байна. Ч-7 буюу “Нисэх-Ард кино театр”-ын чиглэлд л гэхэд 22 тээврийн хэрэгсэл уртасгасан цагаар үйлчилж байгаа. Автобус хоорондын хүлээлт ажлын өдрүүдэд таван минут, амралтын өдрүүдэд найман минутын зайтай зорчиж байна. Уг чиглэлийн нийт эргэлтийн урт 34.5 км байдаг.

– Оюутан, сурагчдын амралт эхэлснээс үүдэн зорчигчдын хөдөлгөөн багассан уу?

– Өөрчлөлт орж байгаа. ЕБС, их дээд сургуулийн хичээл эхэлмэгц ачаалал нэмэгддэг бол амралтын хугацаанд хөдөлгөөн харьцангуй багасдаг. Энэ нь зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээнд төдийгүй замын хөдөлгөөнд ч анзаарагдаж байгаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт өдөрт 97 чиглэлд 972 автобус үйлчилж байна. ЕБС, их дээд сургуулиуд хичээллэж байх үед нийтийн тээврийн бүх хэрэгслүүд 500 гаруй мянган удаагийн зорчилт хийгддэг бол одоо 420 гаруй мянга болж буурсан байх жишээтэй.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

CRI Монгол радио9 цаг өмнө

Томас Бах ХТРТ-ийн мэдээллийн хөгжлийг өндрөөр үнэлэв

CRI Монгол радио10 цаг өмнө

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэллээ

CRI Монгол радио10 цаг өмнө

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав

CRI Монгол радио10 цаг өмнө

Экспогийн талаар гадаадын компаниуд юу хэлэв ?

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Хүбэйд ажиллаж байна

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио5 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио5 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио5 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент7 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ