Нийгэм
“Өвс” татах нь шизофрени үүсгэх аюултай
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
Админ“Өвс” гэж нэрлэгддэг мансууруулах бодисыг бусад хүчтэй нөлөө бүхий хар тамхинаас ялгах, яваандаа болж өгвөл зөвшөөрөх хэрэгтэй, Канад, Нидерланд гэх мэт улсад зөвшөөрсөн байдаг гэх яриа цөөнгүй сонсогддог. Канад, Нидерландад улсууд, Америкийн зарим мужуудад зөвшөөрсөн болохоор Монгол ч даган дуурайх ёстой гэнэ. Тэгвэл…
Шведийн судлаачид 50 мянган сайн дурынхныг оролцуулан 27 жилийн турш үргэлжилсэн нүсэр судалгаа хийсэн байдаг. Энэ судалгааны явцад 18 нас хүрэхээс өмнө “өвс” буюу марихуан татах ба насанд хүрсний дараа шизофрени тусахын хооронд илэрхий холбоо байгааг тогтоожээ.
Өөрөөр хэлбэл биеийн болон сэтгэл санаа гүйцэд бүрэлдэж дуусаагүй өсвөр насандаа “өвс” гэгддэг “зөөлөн” хар тамхи хэрэглэх нь олон жилийн дараа, насанд хүрсэн хойноо шизофрени өвчнөөр өвдөх эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
Улмаар 15 наснаас өмнө марихуан татах нь танин мэдэх үйл явцыг алдагдал, түр санах ой, хөдөлгөөний эвсэл болон өвдөх мэдрэмжийг алдагдуулдаг болохыг тогтоожээ.