Бидэнтэй нэгд

Улс төр

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Гадаад худалдааны асуудлаар асуулга тавилаа

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт гадаад худалдааг эрчимжүүлэх асуудлаар Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт хандан асуулга тавьсан байна.

Тэрээр асуулгадаа “Гадаад худалдаа бол улсын эдийн засгийн цусны эргэлт. Энэ эргэлт царцанги, зогсонги байдлаас болж өнөөдөр улсын эдийн засгийн өсөлт удааширч, иргэд үнийн өсөлтөд дарлуулж байна.

Монгол Улс гадаад худалдаагаа эрчимжүүлэхгүйгээр дотоодын үйлдвэрлэгчид, бизнес хувийн хэвшлийнхэн хөгжихгүй, нэмүү өртөг шингэсэн экспортод чиглэсэн үйлдвэрлэл бий болохгүй. Эрдэс баялгаа түүхийгээр нь экспортолж, ихэнх хэрэгцээт зүйлээ гаднаас импортолж буйгаа гадаад худалдаа хийж байна гэж эндүүрэх нь өрөөсгөл юм. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элсчихээд байхад, 2016 онд худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэж орчихоод байхад яагаад эдийн засагт бодит өгөөжөө өгөхгүй байна вэ гэдэг асуулт урган гарч ирж байна.

2016 онд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, уг хэлэлцээрээр монголын тал 5700 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар тохиролцсон хэрнээ санасан хэмжээнд үр дүн гарахгүй байгаагийн цаад учир шалтгааныг бид олох ёстой.

2013 онд “Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбоо хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, Монгол Улс Европын Холбооны зах зээлд 2005 оноос “GSP+” худалдааны хөнгөлөлтийн системийн хүрээнд ихэнх бараа, бүтээгдэхүүнээ гаалийн татваргүйгээр экспортлох боломжтой болсон. Уг систем ёсоор Европын Холбоо руу 7200 орчим төрлийн бараа гаалийн татваргүйгээр гаргах боломж нээгдсэн.

Гэсэн хэдий ч Монгол улсаас экспортод гаргаж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ дорвитой нэмэгдэж чадах­гүй байна. Үүний цаад шалтгааныг олж тогтоохгүйгээр бид гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийн талаар ярих нь ямар ч утгагүй хоосон тунхаг болно.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуулгыг Гадаад харилцааны сайд Танд хандан тавьж байна. Үүнд:

1. Засгийн газрын тухай хуульд заасны дагуу  Гадаад харилцааны сайдын эрхлэх үндсэн хүрээний ажилд гадаад эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа гадаад худалдааны бодлого, гадаад улс, олон улсын байгууллагатай хийсэн гэрээ хэлэлцээрийн явцад тавих хяналтын асуудал хамаардаг учраас гадаад худалдааг эрчимжүүлэх, хөнгөвчлөх чиглэлээр  хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар;

2. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ-ын) гишүүн болж, түүний хэлэлцээрүүдэд нэгдэн орсноор манай улсын эдийн засагт ямар үр ашиг үзүүлсэн, ямар үүрэг амлалт хүлээсэн, тарифын болон бусад хөнгөлөлтийн талаар;

3. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр, мөн Европын Холбооны “GSP+” худалдааны хөнгөлөлтийн сис­темд хамрагдсанаар бизнес эрхлэгчдэд ямар боломжийг олго­сон, тухайлбал, хэдэн төрлийн барааг ямар татвар, тарифаар импортлох, экспорт­лохоор зааснаас хэдийг эдгээр нөхцөлөөр гаргаж оруулж буй, хэлэлцээр хүчин төгөлдөр болс­ноос хойш улс хоорондын худал­дааны эргэлт хэрхэн өссөн талаар;

4. Япон Улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр олгосон боломж, Европын Холбооноос олгож буй худалдааны хөнгөлөлттэй нөхцлийг манай бизнес эрхлэгчид бүрэн дүүрэн ашиглаж чадаж байгаа эсэх, дотоодын эрх зүйн зохицуулалт, бодлогын хувьд болон практикт ямар хүндрэл бэрхшээл учирч буй, тухайлбал, дотоодын бараа бүтээгдэхүүнийг японы болон европын зах зээлд экспортлоход ямар саад бэрхшээлтэй тулгарч байгаа, эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх арга замын талаар;

5. Монгол Улс цаашид аль улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа, АНУ болон өндөр хөгжилтэй бусад орон руу ямар бараа экспортлох талаар яриа хэлэлцээ хийж буй эсэх, аливаа улстай чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах, хэлэлцээ хийх чадавх, дотоодын механизм хангалттай хэмжээнд бүрдсэн эсэх, цаашид анхаарах асуудлын талаар;

6. БНХАУ, ОХУ болон бусад гуравдагч орны зах зээлд уул уурхайн бус хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн тухайлбал, малын гаралтай боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох чиг­лэлээр хийгдэж байгаа тодорхой ажил бий эсэх талаар;

7. Засгийн газраас бүс нут­гийн худалдаа, эдийн засгийн интеграцад нэгдэх асуудлаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар;

8. Монгол Улсын гаалийн татвар 5 хувь байхад хөрш орнууд 20-40 хувийн гаалийн татвартай байгаа нь хөрш орнуудын зах зээлд бүтээгдэхүүн экспортлоход хүндрэл учруулж буй асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх талаар  тодорхой хариулт бэлдэж ирүүлнэ үү.

Энэхүү асуулгын хариуг Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг  хүсье гэсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа