Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Умайн хүзүүний хавдраар 30-аас доош насныхан ч өвчилж байна

Нийтэлсэн

ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч, анагаах ухааны магистр Г.Ням-Одтой ярилцлаа.

-Монгол Улс умайн хүзүүний хорт хавдраар Зүүн Азийн бүстээ өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна. Үүний шалтгаан нь юунаас болж байна вэ?
-Монгол Улсад нийт эрхтэн тогтолцооны хавдрын хувьд умайн хүзүүний хавдар сүүлийн таван жилийн хугацаанд элэг, ходоод, уушги, улаан хоолойн хавдрын араас орж байна. Мөн тохиолдол ихтэй хавдрын тоонд ордог. Сүүлийн 10 жилийн хугацаанд жилд оношлогдож байгаа умайн хүзүүн хавдар дунджаар 390 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байна. 2019 онд 333 умайн хүзүүн хавдар оношлогдсоноос 149 нь хожуу шатандаа орсон. Монгол Улс 2012 оноос хөх болон умайн хүзүүний хавдрын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүгээр эмэгтэйчүүдийг энэ хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор 30-60 насныхан гурван жилийн зайтай сум, өрхийн эмнэлэгтээ үзүүлэх ёстой. 2012 оноос эрт илрүүлэг үзлэг хийснээс хойш сүүлийн 10 жилийн хугацаанд эрт илрүүлгийн үзлэгийн хөтөлбөрийн дундаж хувь 40 хүрэхгүй байгаа. 2019 онд хамрагдах ёстой эмэгтэйчүүдийн 38.6 хувь нь эсийн шинжилгээнд хамрагдаад үлдсэн 62 орчим хувь нь эсийн шинжилгээнд хамрагдаагүй.

-Яагаад хожуу шатандаа оношлогдоод байна?
-Хувь хүнээс хамаарч байна. Эсийн шинжилгээнд хамрагдаж үзүүлдэггүй. Мөн эрүүл мэндийн тогтолцоо, эрт илрүүлгийн хөтөлбөрт тодорхой хэмжээний асуудал байж магадгүй. Өндөр хөгжилтэй оронд эрт илрүүлгийн хөтөлбөрт умайн хүзүүний эсийн шинжилгээнээс гадна хүний хөхөнцөр вирус байна уу, үгүй юу гэдгийг үздэг тестийг 21 наснаас нь авдаг. Манай улсын хувьд эрт илрүүлгийн хөтөлбөр 30-60 насны хооронд гурван жилийн давтамжтай байгаа. Умайн хүзүүн хавдар үүсгэх олон шалтгаан бий. Дэлхий дахинд цөөн хэдэн хавдрын шалтгаан тодорхой болсон. Үүний нэг нь умайн хүзүүн хавдар байгаа. Умайн хүзүүний хортой хавдар үүнээс үүсэлтэй гэдгийг бүрэн судалсан буюу 100 хувь сэргийлэх боломжтой. Мөн тухайн эмэгтэй 16, 18 наснаас өмнө эрт бэлгийн харьцаанд орох, тамхи татах, жирэмснээс хамгаалах дааврын эмийг удаан хугацаагаар хэрэглэх, бэлгийн замын халдварт өвчнүүдээр өвчлөх нь эрсдэл болдог. Хоол хүнс, биеийн эрүүл мэнд, дархлааны асуудал байгаа.

Умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд хүний хөхөнцөр вирус үндсэн том шалтгаан болдгийг эрдэмтэд судлаад гаргаж ирсэн. Тухайлбал, дэлхийн 22 орны умайн хүзүүний хавдартай 1000 эмэгтэйгээс эдийн шинжилгээнд хүний хөхөнцөр вирус байна уу гэж үзэхэд 99.7 хувьд нь илэрсэн.

Умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд хүний хөхөнцөр вирус үндсэн том шалтгаан болдгийг эрдэмтэд судлаад гаргаж ирсэн. Тухайлбал, дэлхийн 22 орны умайн хүзүүний хавдартай 1000 эмэгтэйгээс эдийн шинжилгээнд хүний хөхөнцөр вирус байна уу гэж үзэхэд 99.7 хувьд нь илэрсэн. Тэгэхээр умайн хүзүүний хавдар үүсэхэд хүний хөхөнцөр вирус байна гээд дэлхий дахин судалсан. Үүний эсрэг 2006 онд Германы эрдэмтэн хүний хөхөнцөр вирусээр вакцин гаргаад 2008 онд Нобелийн шагнал хүртсэн.

-Хүний хөхөнцөр вирус яаж дамждаг юм бэ?
-Энэ вирус нь бэлгийн замаар дамждаг. Бэлгийн хавьтлын үед эмэгтэй хүн эрэгтэйгээсээ, эрэгтэй хүн эмэгтэйгээсээ авдаг гэсэн үг. Эмэгтэй хүнд умайн хүзүү байдаг болохоор хавдар үүсгэдэг. Харин эрчүүд тээгч байдаг. Эрчүүдэд бас хавдар үүсэх эрсдэл бий. Энэ нь ам  залгиур, шулуун гэдэс, эр бэлэг эрхтний хортой хавдар үүсэх эрсдэл 20-70 хувьтай байдаг. Эмэгтэйчүүдэд ч гэсэн умайн хүзүүн хавдраас гадна үтрээ, бэлгийн их, бага уруул, ам залгиур, шулуун гэдэсний хавдар үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

-Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Хэдэн насныханд илүү тохиолддог юм бол?
-Хоёр урьдчилан сэргийлэлт бий. Нэгдүгээрт, анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэж. Анхдагч урьдчилан сэргийлэлт нь хавдар үүсгэж байгаа хүний хөхөнцөр вирус бэлгийн замаар дамжиж байгаа учраас бэлгийн зан үйлийн өөрчлөлт буюу нэг бэлгийн хавьтагчтай байх. Хэрэв олон хавьтагчтай байх, нөгөөдөх нь цаанаа өөр олон хавьтагчтай байвал хүний хөхөнцөр вирусийн халдвар авах эрсдэл нэмэгдэнэ. Хоёрдугаарт, тохиолдлын бэлгийн харилцаа байгаа үед бэлгэвч хэрэглэхийг зөвлөдөг. Мөн хүний хөхөнцөр вирусийн вакцин. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн 122 оронд хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг 9-14 насны охидод хийж байна. Өндөр хөгжилтэй зарим оронд хөвгүүддээ хийж байгаа. Манай оронд вакцин байхгүй.

Мөн хүний хөхөнцөр вирусийн вакцин. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн 122 оронд хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг 9-14 насны охидод хийж байна. Өндөр хөгжилтэй зарим оронд хөвгүүддээ хийж байгаа. Манай оронд вакцин байхгүй.

Анхдагч урьдчилан сэргийлэлтийн хувьд бэлгийн зан үйлийн өөрчлөлт, бэлгэвч хэрэглэ, вакцин тариул. Нэгэнт вакцин байхгүй үед хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэж байдаг. Монгол Улсын үндэсний хөтөлбөрт умайн хүзүүний хавдраас сэргийлээд 30-60 насны хооронд гурван жилийн зайтай эсийн шинжилгээ өгөх. Энэ хөтөлбөрт  тогтмол хамрагдах хэрэгтэй. Үзүүлж байгаа эмэгтэйчүүдийн 50-60 хувь нь оношлогдож байгаагийн ихэнх нь өмнө нь шинжилгээ өгч байгаагүй, мэддэг ч өгөөгүй байдаг. Хамгийн элбэг тохиолдож байгаа нь 45-50 насныхан байна. 2019 онд 50-аас дээш насныханд илүү тохиолдсон. Учир нь өөрийгөө цэвэршчихээр эмэгтэйчүүдийн асуудал гайгүй гэж бодоод үзүүлдэггүй. Тиймээс хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн хувьд эсийн шинжилгээгээр товлолт нас буюу гурван жилийн давтамжтай өгч хэвших хэрэгтэй. Энэ вирусийг үздэг тест байдаг. Бэлгийн харилцаанд орсон хүн бүр хүний хөхөнцөр вирусийн тестээр үзэж болно. Монголд албан ёсоор үндэсний хөтөлбөрт оруулаад үзэж байгаа юм алга. 2019 онд ХСҮТ хүний хөхөнцөр вирус байгааг тестээр үзэж байна. Улаанбаатар хотын ихэнх хувийн эмнэлэгт хүний хөхөнцөр вирусийн халдвар байна уу гэдгийг төлбөртэй үзэж байгаа. Хувь хүн өөрөө хүсвэл энэ шинжилгээнд хамрагдаж болно. Үүнийг албан ёсоор эрүүл мэндийн даатгалд оруулаад умайн хүзүүний эсийн шинжилгээг үнэгүй авдагтай адил хөтөлбөрт нь албан ёсоор ороогүй. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд умайн хүзүүн хавдраас эрт илрүүлэх зорилгоор 21 наснаас нь эхэлж байгаа. 21 настай эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хөхөнцөр байна уу гэдгийг тестээр үзэхийн хажуугаар давхар эсийн шинжилгээ авдаг. Хэрэв тестээр үзээд байхгүй бол таван жил айлтгүй. Манайд энэ тест байдаг ч товлолт насанд нь оруулаагүй. Тухайн эмэгтэй эрт илрүүлгийн хөтөлбөр гэхээс илүү боломжтой бол жилд 1-2 удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байх хэрэгтэй.

-Эсийн шинжилгээгээ хаана өгөх вэ?
-Эмнэлэг гурван шатлалтай. Эхний шатлал нь Өрхийн эрүүл мэндийн төв. Үндэсний хөтөлбөрт тухайн амьдарч байгаа өрх, Улаанбаатарт бол дүүргийн өрхийн эмнэлэг, аймаг, сумын өрхийн эмнэлэгт үнэгүй хамрагдана. Өрх дээр авсан эсийн шинжилгээ өөрчлөлттэй гарвал сумынх аймаг руугаа, аймаг нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүд рүү, Улаанбаатарт өрхөд өгсөн эсийн шинжилгээнд өөрчлөлт гарсан бол дүүргийнхээ нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүд рүү явна гэсэн үг. Аймаг болон дүүргийн эмэгтэйчүүдийн эмч нь тухайн эсийн шинжилгээг үндэслээд дахиж авах уу, шаардлагатай бол ХСҮТ руу явуулна. ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн хавдар судлаач эмч үзээд тухайн эмэгтэйд дурангийн шинжилгээ хийгээд дараагийн арга хэмжээг авна.

Умайн хүзүүн хавдраар 30-аас доош насныхан ч өвчилж байна. Манайх гурав дахь шатлалын эмнэлэг болохоор эсийн шинжилгээ өөрчлөлттэй гарсан хүнд үнэлэлт дүгнэлт өгөх, мэс заслын асуудлыг шийднэ

Умайн хүзүүн хавдраар 30-аас доош насныхан ч өвчилж байна. Манайх гурав дахь шатлалын эмнэлэг болохоор эсийн шинжилгээ өөрчлөлттэй гарсан хүнд үнэлэлт дүгнэлт өгөх, мэс заслын асуудлыг шийднэ. Манай эмнэлэгт жилд 200 орчим эмэгтэй умайн хүзүүн хортой хавдрын мэс засалд ордог. Үүний 40-50 нь 30 доош насныхан хорт хавдрын урьтал эмгэгээр эсвэл хорт хавдрын мэс засалд орж байна. Хоёрдугаарт, эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөрт бусад оронтой адилхан хүний хөхөнцөр вирусийг үздэг тестийг оруулах хэрэгтэй. Энэ тест өндөр өртөгтэй. Гадуур 120 мянгаар хийдэг. Нийгэм өөрчлөгдөж байна. Нөхөн үржихүй, бэлгийн харилцааны нас залуужлаа. 2019 онд ХСҮТ-д бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байгаа эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь 19-өөс доош насны охид байна.

-Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтраад хавдрын эсрэг төсөл хэрэгжүүлсэн гэсэн. Энэ талаар?
-Жил бүрийн нэгдүгээр сард дэлхийн умайн хүзүүний хавдартай тэмцэх өдөр мөн жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд дэлхийн хорт хавдартай тэмцэх өдөр болдог. Энэ өдрийг тохиолдуулаад Монголын эмэгтэйчүүдийн холбооноос ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагтай хамтран 21 аймаг, есөн дүүргийн 330 гаруй эмэгтэйг хамруулсан “Умайн хүзүүн хавдрын эрт илрүүлгийн ач холбогдол” сэдэвтэй хоёр өдрийн цахим лекцийг зохион байгуулсан. Бид “НОРЕ” төслийг эхлүүлсэн, цаашид ч үргэлжилнэ. Аймаг, дүүрэг, 330 гаруй суманд эмэгтэйчүүдийн холбоодын гишүүд байдаг. Энэ гишүүд харьяалагдах өрхийн эмнэлгүүд, эмэгтэйчүүдэд эрт илрүүлгийн талаар зааж мэдсэнээ зөвлөх, мэдээ мэдээллийг хүргэх юм. Ингэснээр умайн хүзүүн хавдрын эрт илрүүлгийн ач холбогдлыг танилцуулах, эсийн шинжилгээнд хамрагдах хувь, боломжийг нэмэх юм. Бидний зорилго бол эмэгтэй та умайн хүзүүн хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор эсийн шинжилгээндээ хамрагдаж хэвшээч ээ гэдэг гол санаа байлаа. Цар тахал намжвал Эмэгтэйчүүдийн холбооны санаачлагаар 21 аймаг, 330 сумыг хамарсан умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой лекц, сургалт, семинарыг хийнэ. Эмэгтэйчүүдийн холбоо эмэгтэйчүүдийн хавдар гэхээс илүү нийт хавдарт ач холбогдол өгч энэ талаарх мэдээ мэдээллийг иргэдэд хүргэнэ.

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа