Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Чойжамц: Бид мэдлэгийг олгож чадсан хэр нь ёс суртахууныг орхигдуулсан

Нийтэлсэн

Монголчууд сар шинийн баяраа тэмдэглэж, хаврын тэргүүн сарын шинийн долооны өдөр өнөөдөр тохиож байна. Айлчлан ирсэн “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийг угтан “Хамба номун хан”, гавж Д.Чойжамц лам сүсэгтэн олондоо сургаалиа айлдсан юм.  Тэрбээр “Бид мэдлэгийг олгож чадсан хэр нь ёс суртахууныг орхигдуулсан ажээ. Ёс суртахуун дутагдаж байгаагаас болж бүтэхгүй зүйлс гардаг. Далай багш ёс суртахуун, хүнлэг байдал, нигүүлсэл, өршөөл, хайр энэрлийг сургаж ирсэн. Энэ тухай хичээл олон оронд залуус хүүхдүүддээ зааж сургаж эхэллээ. Ёс суртахуунтай байхыг Монгол оронд гарцаагүй нэвтрүүлж багаас нь зааж сургах хэрэгтэй” гэж онцолсон юм.


-Айлчлан ирж буй бар жил зурхайн зурлагад ямар өнгөтөй бууж байна вэ?

-XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жил гарч байна. Зурхайн ёгт нэрээс хамгийн сайхан ерөөл бэлгэтэй нэртэй, дөрвөн хүчтэний нэг жил гарч байгаа нь хүч лугаа төгөлдөр болох нигууртай. Дэлхий нийтээрээ ирээдүйгээ мэдэх гэж хүсэж сонирхож ирсэн.

Энэ бол оюун ухаант хүний мөнхийн эрэл хайгуул. Ялангуяа Азийн орнуудад эртнээсээ өөрийн ирээдүй болон улс орны ирээдүй ямар байх бол гэж шимтэн судалж иржээ.

Энэ жилийн зурлагаар улирлын эхэн үед бороо хур их, хүйтэн байна. Тиймээс хүйтэн сэрүүнээс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Тариа ногоо ургах маягтай, сэрүүн мөндрөөс харгалзаж хамгаалах хэрэгтэй гэж буусан. Энэ жил өндөр настнуудад бэрх, залуучуудад сайн жил гарах зурлагатай байна. Ерөнхий нийтээрээ жаргалтай байна. Өөрсдөө хичээвэл ямар ч зурлагыг өөрчилж болно. Монголын төр засгийнхан анхааралтай байх хэрэгтэй. Төр засгийнхан ард түмэндээ зөөлөн, хүлээцтэй, хэл үгийг нь сонсож ажил, үйл болговол эв зохицлоо олно. Залуус, ард түмэн засаг төрийнхөө олон ажлыг үнэлж сурах хэрэгтэй. Бурууг шүүмжилж, болж байгааг нь сайшаах нь зүйтэй. Тиймээс бид хоорондоо эвтэй байхыг чухалчлах ёстой.

-Цар тахлын үед ард иргэд багагүй айдас түгшүүр, зовлон бэрхшээлийг тууллаа. Энэ бүхнийг хэрхэн амгалан тайван даван туулах, сэтгэлээ түвшитгөх тухайтад та ямар бодолтой явдаг вэ?

-Бурхан багш “Чи өөрөө өөрийнхөө аврал шүү” гэж айлдсан байдаг. Өөрөө зүтгэл гаргавал сайн сайхныг дагуулна. Цар тахал бидэнд маш олон зүйлийг санууллаа. Нүүдэлчин амьдрал нь бие даах чадварыг суулгадаг. Суурин амьдралд нийгэмшээд бид аливаад дасан зохицох, бие даах чадваргүй болчихсон. Ковид-19 биднийг бие даах чадварт суралцуулж байна. Хүнд хэцүү үед гэртээ зүгээр суухгүй боловсролдоо анхаараад, аав ээждээ туслаад байж байхад бүх зүйл сайхан болно шүү дээ. Сургууль орохгүй байна гээд боловсролоо хаячихсан ч зүйл анзаарагдаж байна.

Бид мэдлэгийг олгож чадсан хэр нь ёс суртахууныг орхигдуулсан байжээ. Ёс суртахуун дутагдаж байгаагаас болж бүтэхгүй зүйлс гардаг. Далай багш ёс суртахуун, хүнлэг байдал, нигүүлсэл, өршөөл, хайр энэрлийг сургаж ирсэн. Энэ тухай хичээл олон оронд залуус хүүхдүүддээ зааж сургаж эхэллээ. Ёс суртахуунтай байхыг Монгол оронд гарцаагүй нэвтрүүлж багаас нь зааж сургах хэрэгтэй.

Нөгөө талаар цар тахал гэр бүлийн зохицол, бие биетэйгээ ойр байх тал дээр бидэнд сургууль болж өгчээ. Гэр бүлийн уур амьсгал  ч халуун дулаан болж, хүмүүс  өөрийгөө дотогшоо анирдаж, бясалгал хийхэд сургаж байна. Хамгийн олзуурхууштай нь эх орон гэдэг ямар үнэ цэнтэй гэдийг ухааруулж өгч байгаа юм. Яаж ч зүдэрч явсан алгаа тосоод авах эх оронтой байна гэдэг сайхан шүү дээ.

-Орчин үед буддын шашныг заавал гүн гүнзгий бишрэн сүсэглэхээс илүү номлоод буй үзэл суртлыг нь амьдралдаа ойрхон тусгаж авч хэрэгжүүлэх нь чухал юм шиг. Та энэ тал дээр залууст ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгнө үү?

-Монголчууд олон зуун жил буддист байсан. Шашин гэдэг бол тухайн ард түмний оюун сэтгэлгээнээс хамаарч хүмүүсийн сэтгэл зүрх, итгэл үнэмшилд нэвтэрч байдаг. 21 дүгээр зуунд орчин үеийн залуус боловсролоо төгс эзэмшсэн байхаас гадна буддын сургаалийг судалсан байх хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн буддын шашинд ёс зүйг ашид эрхэмлэдэг. 10 хар нүгэл, 10 цагаан буян гэдэг зүйлийн утгыг нь олж амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай. Хүн төрөлхтөн оршин буй цагт буян, нүгэл хоёр хэзээ ч хуучрахгүй. Буян, нүгэл гэхээр залуус маань хуучирсан зүйл гэж ойлгоод байна.

Нүгэл гэдэг нь миний эрх чөлөөг өөрөөс минь булааж авч байдаг зүйлийг хэлдэг. Хулгай хийх, авлига хээл хахууль авах, гэр бүлээс гадуур явах зэрэг бусармаг хэрэг бүхэн таныг шорон оронд оруулж эрх чөлөөг чинь булааж авна шүү дээ. Хараах, зүхэх, дэмий сул яриа, ширүүн хатуу үг бүхэн хүнээрээ амьдрах замаас тань хазайлгаж байгаа гэсэн үг.

Хүнийг сайхан үгээр ерөөж, амар мэндийг нь мэдээд сайхан сэтгэлээр тосож авч байх нь сайн зам мөрийг тань нээнэ. Сэтгэлээрээ хүнд буруу, муу санах, хардах, шунах, хорлох хомхой сэтгэл зэрэг нь бие, хүнээр хэлээр үйлдэх нүглийг хийлгэдэг. Ертөнцийн зөв бодлыг өөр дээрээ мөнхөд оршоож байх хэрэгтэй. Зөв бодол дээр зөв үйлдэл ирдэг шүү дээ. Дээр үед муу муухай хэрэг, цөвүүн цаг гэж байсангүй. Хүмүүсийн ёс суртахуун алдагдсанаар цөвүүн цаг ирж, цаг бусын муу муухай үхэл, тахал дэгдэж байгаа юм шүү дээ. Тиймээс ёс суртахуунаа дээдэлж хүн хүнээ л хүндэтгэж, хайрлаж яваарай гэж захья даа.

-Монголчууд олон зууны туршид тэмдэглэн баярлаж ирсэн Цагаан сар, наадам зэрэг үндэсний баяруудтай. Цар тахлын улмаас хоёр ч жил өргөн тэмдэглэж чадаагүй. Энэ жил ард олон маань сайн сайхан цаг ирэхийг бэлгэдэн сэтгэл тэнүүн угтлаа. Та зон олондоо хандаж ерөөл юугаа айлдана уу?

-Монголчуудын олон зууны түүхтэйг гэрчилсэн сар шинийн баяр, Үндэсний баяр наадам өргөн дэлгэр болдог. Баяр наадмаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Чингис хаан шигээ цагаан дээл өмсөөд, цагаан эсгий дээр алхаад индэр дээр гараад үг хэлэхэд Монголын түүхийг 800 жилээр урагш татаж ухрааж харуулах шиг болдог. Түүхт баяраа бид хэзээд тэмдэглэж ирсэн. Энэ баяр наадмуудад монголын зан заншил, соёл, өв уламжлал нь хамт явж байдаг.

Монгол хүний дархлааг тээж яваа Цагаан сар, Баяр наадмыг бид таслалгүй авч явах, язгуур үзэл суртахууныг нь сэрээж, үр хүүхдэдээ өвлүүлж явах хэрэгтэй. Монгол хүн монгол дээлээ өмсөөд явах ямар ч сайхан зохидог юм. Манайхан баярхаж хий хоосон хийрхэхээсээ илүү утга учрыг нь ухаж учир начиртай тэмдэглэж сурах нь чухал юм. Даяарчлагдаж байгаа ертөнцөд дангааршиж үлдэхийн тулд Монголыг Монголоор нь оршин тогтноохын тулд үндэсний ёс уламжлалт баяраа ёс төртэй тэмдэглэж, үндэсний дээл хувцсаа ёс төртэй өмсөж байх хэрэгтэй.

Гарч буй хүчирхэг бар жилдээ хүчтэй, зоригтой, тэмүүлэлтэй урагшаа хөдөлмөрлөцгөөе. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе. Бие биенээ дэмжиж ажиллавал улс орон маань сэвхийгээд л өндийгөөд ирнэ шүү дээ. Хотол олноороо барцад зовлонгүй энх амгалан, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, сэтгэл санаа тайван жаргалтай, ажил хөдөлмөр нь өөдөө сайхан байхын ерөөлийг дэвшүүлье.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио10 цаг өмнө

Томас Бах ХТРТ-ийн мэдээллийн хөгжлийг өндрөөр үнэлэв

CRI Монгол радио11 цаг өмнө

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэллээ

CRI Монгол радио11 цаг өмнө

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав

CRI Монгол радио11 цаг өмнө

Экспогийн талаар гадаадын компаниуд юу хэлэв ?

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Хүбэйд ажиллаж байна

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио5 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио5 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио5 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент7 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ