Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Зөвлөлтийн дасгалжуулагчийн бий болгосон ЯЛАГДАШГҮЙ НЭТАН ЧЕН

Нийтэлсэн

Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын эрэгтэй чөлөөт үзүүлбэрийн төрөлд бусдаасаа хол тасархай түрүүлсэн, олимпын шинэхэн аварга Нэтан Чений тухай өгүүлье.


АНУ-д төрж өссөн хятад залуу сүүлийн хоёр олимпын ялагч, Японы алдарт Юзүрү Ханюг Бээжингээс медальгүй буцаахаар болсон. Мөн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд өнгөлнө гэсэн таамагтай байсан Оросын уран гулгагчдыг медальгүй хоцроосон юм. Америкийн уран гулгалтын шигшээ багийн тамирчин Нэтан Чен богино үзүүлбэрт дөрвөл флип, гурвалсан аксель, гурвалсан тулуп хийж гүйцэтгэснээр шүүгчдээс 113.97 оноо авч, дэлхийн дээд амжилт тогтоосон. Хятад залуу чөлөөт үзүүлбэрээрээ дөрвөлсөн эргэлтийг таван удаа гүйцэтгэж, дэлхийн дээд амжилт тогтоож, бусдаасаа тасарсан юм.

“Миний ажил бол гулгах”

Нэтан Чен олимпын аварга болсныхоо дараа “Намайг дэмждэг бүх хүмүүс байгаагүй бол энэ медаль минийх болохгүй байлаа” хэмээн ярьжээ. Уран гулгагч залуу мөн “Бүх зүйлийг ухаарахад сэтгэл хөдлөл дэндүү их байна. Би аз жаргалаар дүүрэн байна. Мэдээж надад сайжруулах ёстой олон зүйл байна. Гэхдээ би төлөвлөсөн гулгалтаа үзүүлж чадлаа. Одоо миний дотор хуй салхи шиг байна” гэв.

“Эдгээр бүх жилүүдэд намайг дэмжиж ирсэн эцэг эх, гэр бүл, дасгалжуулагч нар болон бусад маш олон хүн байгаагүй бол би энэ медальд хүрэхгүй байсан. Мэдээж бүхий л тамирчдын ард түүнд тусалдаг хүчирхэг баг бий. Тэдний нэгэн адил миний ард ч хүчирхэг баг байдаг” хэмээн ярих олимпын шинэхэн аварга богино үзүүлбэрийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосныхоо дараа ч “Миний ажил бол гулгах. Харин шүүгч нарынх бол дүгнэх. Гэхдээ би ийм оноо авна гэж хүлээж байсангүй” хэмээн даруухан ярьсан юм. Тэр дэлхийн дээд амжилт тогтоож, олимпын аварга болсон ч өөрийгөө илүү сайжрах ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн билээ.

Нэтан Чен “Дөрвөлсөн эргэлтэд л гол учир нь байгаа гэж бодож байна уу. Би 5745 өдөр гулгаж байна. Энэ нь мөсөн дээр 27 мянга гаруй цагийг өнгөрүүлсэн гэсэн үг. Би 300 мянган үсрэлт хийснээс 100 мянгад нь унаж байлаа. Та нар бүх зүйл дөрвөлсөн үзүүлбэрт л байгаа гэж бодож байна уу” хэмээн ярьсан юм.

Уран гулгагч Америкийн NBC News телевизийн Nightly News нэвтрүүлгийн хөтлөгч Лестер Холтод өгсөн ярилцлагадаа “Би найман удаа хүнд гэмтсэн. Эцэс төгсгөлгүй өвдөлт, гэмтэл… Өглөө маш эрт босно, бага унтана. Дөрвөлсөн үзүүлбэр бол хагас секундын л зүйл. Харин спортын төрлөө өөрчлөхөд бүх амьдралаа зарцуулах шаардлагатай болдог” хэмээн ярьжээ. Нэтан Чен найман жил балетаар хичээллэсэн байна.

“Дөрвөлийн хаан”

АНУ-ын уран гулгалтын шигшээ багийн тамирчин Винсент Жоугийн коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарч, тэмцээнээс хасагдахад Нэтан “Би түүний өмнөөс маш их харамссан. Тэр уйгагүй хөдөлмөрлөж байж энд ирэх гавьяа байгуулсан хүн. Бид багаасаа л хамтдаа олон цагийн бэлтгэл хийж, хөдөлмөрлөж, хичээж өдийг хүрсэн. Богино үзүүлбэрийн өмнө ийм зүйл тохиолдохыг харах үнэхээр хүнд байлаа. Винсент энэ хүртэл бүгдийг амжилттай даван туулж, өөдрөг байсан” хэмээн халаглаж суусан тамирчин.

Олимпын аварга, багийн төрөлд олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга тамирчин, олон улсын тэмцээнд дөрвөлсөн эргэлтийг таван удаа гүйцэтгэсэн анхны уран гулгагч, энэ амжилтаараа “Дөрвөлийн хаан” гэх нэр аваад байгаа Нэтан Чений бага нас, амжилтын эхлэлийнх нь талаар өгүүлье.

Нэтан Чен 1999 оны тавдугаар сарын 5-нд АНУ-ын Юта мужийн Солт Лейк хотод Хятадын цагаачдын гэр бүлд төрсөн. Түүний хятад нэр нь Чэнь Вэй аж. Нэтан хоёр ах, хоёр эгчтэй, айлын бага хүүхэд юм.

Нэтан гурван настайгаасаа уран гулгалтаар хичээллэсэн байна. Хүү анх эгчийнхээ “эмэгтэй хүүхдийн” цагаан тэшүүрийг өмсөж байжээ. Түүнийг уран гулгалтаар хичээллэж эхэлсэн 2002 онд Солт Лейк хотод Өвлийн олимпын наадам болсон юм.

Чинээлэг бус айлын хүү

Чений гэр бүл Хойд Америкийн уран гулгагчдын хувьд хангалттай чинээлэг байгаагүй гэдэг. 1988 онд АНУ-д цагаачилж очсон анагаах ухааны эрдэмтэн Жидун Чен болон орчуулагч мэргэжилтэй Хетти Вонг нар хүүдээ тэшүүр авч өгөхийн тулд Майкл Вайсын санд хандаж байжээ. Авьяаслаг залуу тамирчдад дэмжлэг үзүүлдэг Майкл Вайсын сан Нэтан хүүд олон дэмжлэг үзүүлсэн байна. Уг сангийн дэмжлэг болон Оросын дасгалжуулагчдын хичээл зүтгэл түүнийг амжилтын оргил руу хөтөлжээ.  Нэтаны анхны дасгалжуулагч нь ЗХУ-ын уран гулгагч, хосын төрөлд Дмитрий Сухановтой гулгадаг байсан Евгения Чернышева юм. Чернышева спортын карьераа өндөрлүүлсний дараа АНУ руу явж, Юта мужид дасгалжуулагч хийжээ. Дараа нь Нэтаныг ЗХУ-д төрсөн гүрж дасгалжуулагч Рафаэл Арутюнян дасгалжуулж эхэлсэн байна. Мөн ЗХУ-ын уран гулгагч Марина Зуева түүний дасгалжуулагч хийж байлаа.

Нэтан Чен уран гулгалтын хажуугаар балет, спортын гимнастикаар хичээллэж, хоккей тоглодог байв. Нэтан Солт Лейк хотод байдаг Ballet West Academy-д балетаар хичээллэж, театрын тайзнаа “Щелкунчик”, “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж” балетад тоглодог байлаа.

Нэтаны төрсөн хотод өдгөө түүний нэрэмжит өдрийг тавдугаар сарын 16-нд тэмдэглэдэг аж.

Олимпын өмнөх дуулиан

Азид төдийгүй дэлхийд алдартай болсон 22 настай уран гулгагчийг тойрсон дуулиан олимпын өмнөхөн дэгдсэн. Уран гулгагч залуугийн хэлсэн гэмгүй хэдэн үг бэлгийн цөөнх гэгддэг бүлгийнхний зүгээс түүн рүү дайрахад хүргэсэн юм. Тэд Ченийг “Хүлцэнгүй нийгмийг гутаан доромжилж буй гетеросексуал залуу” гэсэн юм.

Нэтан сэтгүүлчийн “Яагаад жинхэнэ эрчүүдийн спорт хоккейгоор биш уран гулгалтаар хичээллэдэг юм бэ гэсэн асуулт чамд байнга ирдэг үү” гэсэн асуултад “Би ижил хүйстэн болон ЛГБТК бүлгийн төлөөлөгчид давамгайлж байгаа спортоор хичээллэдэг гетеросексуал залуу. Хүмүүс надад байнга “Эрэгтэйчүүд тэшүүрээр гулгаж байгааг харахыг хүсэхгүй байна. Эрчүүд хоккей тоглож байгааг харахад илүү сайхан байдаг. Харин уран гулгалтад бүсгүйчүүдийг харахад сайхан” гэж хэлдэг. Миний харж байгаагаар энэ нь их хачин. Уран гулгалт бол миний хувьд жинхэнэ спорт, жинхэнэ амьдрал. Би бүх зүйлийг тийм өнгөцхөн хүлээж авдаггүй” гэж хэлжээ. Үүнээс нь болж Нэтаныг гомофобиатай гэж буруутгасан юм. Уран гулгагч залуу ЛГБТК бүлгийнхнийг ихэд эмзэглүүлсэн зүйл ярьсандаа уучлалт гуйсан билээ.

Бүтэлгүй хайр дурлал

Нэтан Чений зүрх сэтгэлийг уран гулгагч бүсгүй байлдан дагуулжээ. Тэр бол АНУ-ын уран гулгалтын аварга, Техас мужийн шаргал үст бүсгүй, бисексуал цагдаагийн охин Эмбер Глен юм. Нэтан түүнд хайртайгаа Инстаграм хуудсаараа дамжуулан илэрхийлсэн билээ. Эмбер түүнд зүрх илгээж байжээ. Тэд аз жаргалаа олсон мэт санагдаж байсан ч спортын болон оюутны амьдрал нь тэднийг өөр өөр зүг рүү салгажээ.

Эмбер Нэтанаас салаад шууд бисексуал гэдгээ зарласан аж. Уран гулгагч бүсгүй “Бисексуал эмэгтэйн хувьд би хэн нэгнийг хүйс, жендерийн байдал харгалзалгүйгээр хайрлахыг хүсэж байна” гэж ярьжээ. Тэр мөн “Шүүгч нарт одоо намайг мөсөн талбайд гарахаас өмнө өрөөсгөл ойлголт төрж байж магадгүй” гэж байв. Гэхдээ энэ үг Эмберийг 2021 оны АНУ-ын аварга болоход нь саад болоогүй. Бүсгүй Бээжингийн олимпод нөөц тамирчны тоонд орж иржээ. Нэтан Чен жинхэнэ эр хүний зангаар экс найз бүсгүйнхээ бэлгийн баримжааныхаа талаар хэлсэн үгэнд ямар ч тайлбар хэлээгүй юм.

Оюутан, олимпын аварга, сайхан залуу…

Уран гулгагч залуугийн хайр дурлал нь бүтэлгүй байгаа ч боловсрол нь эсрэгээрээ маш сайн байгаа юм. Нэтан Чен АНУ төдийгүй дэлхийд алдартай Йелийн их сургуулийн Анагаах ухааны факультетэд элссэн. Ийм нэр хүндтэй их сургуулийн оюутан байх нь түүнээс цаг хугацаа их шаардана. Гэвч тэр уран гулгалтын бэлтгэлээ зогсоож болохгүй. Үүнээс гадна мөсөн талбай болон дасгалжуулагч нь түүний амьдардаг Нью-Хейвен хотоос 5000 км зайд Калифорнид байдаг.

Нэтан энэ асуудлыг эхэндээ орон зайг туулах шинэ технологийн ачаар шийдвэрлэж байжээ. Хичээлийнхээ дараа тэрбээр оюутны жижигхэн мөсөн гулгуурын талбайд бэлтгэлээ хийж, гулгалтын бичлэгээ дасгалжуулагч Арутюнян руугаа илгээдэг байв. Гэвч эцэст нь Нэтан олимпод бэлтгэхийн тулд их сургуулиасаа чөлөө авахаас өөр аргагүй болжээ. Олимп бол Нэтаны хувьд мөрөөдлөө биелүүлж, уран гулгалтын хаан болох алдаж болохгүй боломж байлаа.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа