Дэлхий
С.Шойгу Украиныг зэвсгээр хангахаа зогсоохыг санал болгов
Европ дахь нөхцөл байдал хурцадсанд Москвагийн буруу байхгүй гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллестэй хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ.
Тэрбээр барууны ертөнцөд хандан Украиныг зэвсгээр хангахаа зогсоож, хурцадмал байдлын намжаахад хувь нэмэр оруулахын санал болгож, Лондон ямар учраас цэргийн тусгай ангийн цэргүүдээ Украинд илгээсэн тухай тодруулсан байна.
Уоллес Их Британид Украин руу тусгай ангийн алба хаагчдын илгээх төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдээд зөвхөн сургагч багш нарын баг илгээсэн тухай мэдээлжээ. Зэвсгийн хувьд, Лондон зөвхөн довтолгооноос хамгаалах болон тактикийн зэвсэг нийлүүлж байгаа талаар дурджээ.
Тэрбээр Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгдсэн ч улс бүр цэргийн эвсэлд нэгдэх эсэхээ сонгох эрхтэй гэсэн байр суурийг нотлов. Их Британийн тал ОХУ-д Украинд довтлох төлөвлөгөө байхгүй гэсэн Шойгугийн мэдэгдэлд онцгой ач холбогдол өгч буйгаа илэрхийлжээ.
Уоллес энэхүү уулзалт нь Европ дахь хурцадмал байдлыг намжаахад тус дөхөм болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.