“Бээжин 2022” өвлийн паралимпод Монгол гаралтай бүсгүй АНУ-ыг төлөөлөн багийн тэргэнцэртэй кёрлингийн төрлөөр өрсөлдөж байна. Түүнийг Уранчимэгийн Бат-Оюун гэдэг бөгөөд 1973 онд Монгол Улсад төржээ.
22 жилийн өмнө АНУ руу найзыгаа эргэх зорилгоор очсон ч зам тээврийн осолд орсноор бэлхүүснээс доош саажилттай болсноор АНУ-д үлдэж тус улсын иргэншлийг авсан юм байна.
АНУ-д очихоосоо өмнө Монгол Улсдаа орчуулагчаар ажилладаг байсан тэрхүү осол түүнд АНУ-д үлдэх, тус улсын иргэншлийг авч эх орон минь гэж дуудах, цаашлаад паралимпын тамирчин болох боломжуудыг өөрт нь олгосон гэж хэлсэн байна.
Кёрлингийн спортоор зургаан жилийн өмнөөс хичээллэж эхэлсэн тэрээр 2021 оны ДАШТ-д амжилттай оролцож багийнхаа хамтаар дөрөвдүгээр байранд шалгарч, паралимпын эрхээ авсан байна.
У.БАТ-ОЮУНЫ ГАРГААД БУЙ АМЖИЛТ:
- 2016 US National Wheelchair Curling Bonspiel, September 2016, Blaine, MN – (Түүний хамгийн анхны тэмцээн)
- 2017 US National Wheelchair Curling Bonspiel, October, 2017, Waussau, WI
- 2018 US National Team Selection Pre-trial, May 2018, Denver, CO – advanced to final trial
- 2018 National Wheelchair Curling Bonspiel, June 2018, Denver, CO
- 2018 US Open International Wheelchair Curling Summer Spiel, July 2018
- US National Team Selection Trail for 2018-19 season – joined the national team of 8.
- 2019 International Wheelchair Curling Tournament, October, 2019, Wetzikon, Switzerland- (Энэ тэмцээнд түрүүлэхдээ 2018 оны паралимпийн аварга Хятадын багийн хожжээ)
- Ilderton Wheelchair Mixed Double’s Bonspiel, October 2019, Ontario, Canada – 5th place
- 2019 US Open Wheelchair Curling Bonspiel, December 2019
- Ability 360 Wheelchair Curling Double’s Spiel, March 2020, Phoenix, AZ – 1st place (gold)
- 2020 Southern Mixed Double’s Spiel, December 2020, Charlotte, NC
- 2020 World Wheelchair Curling B Championship, April 2021, Lohja, Finland – Team USA qualified for 2021 World Wheelchair Curling Championship and Paralympics and won the gold.