Улс төр
Г.Занданшатар: “Империал гоулд” гэх компанийг би мэдэхгүй
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминУИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банкны зээлийг судлах ажлын хэсгийн гишүүдтэй өнөөдөр /2022.02.14/ уулзлаа.
Уулзалтын үеэр Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол явуулах болсноо мэдэгдлээ. Уг сонсголыг зохион байгуулах ажлын хэсэгт сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу нарыг орохыг урив.
Мөн тэрбээр өөрийн нэр холбогдоод буй “Империал гоулд майнинг” компанитай хамааралгүй гэдгээ тодотгов. Ингэхдээ “Миний биеийг “Империал гоулд” компанитай холбогдуулж яриад байгаа. Би энэ компанийн тухай сонсооч үгүй, мэдэх ч үгүй. Салхитын мөнгөний ордыг төрд авахад хамтарч ажиллаж байсан Т.Мөнхбаяр гэдэг хүнтэй намайг холбож байна. Намайг УИХ-ын дарга учраас холбоотой гэж зохион байгуулалттайгаар гол эздээс нь займчуулж, өөрийгөө хаацайлж үлдэхийн тулд энэхүү мэдээллийг тарааж байгаа. Иймэрхүү асуудлыг хар цагаанаар нь салгах ёстой” гэв.