Бидэнтэй нэгд

Улс төр

Д.Амарбаясгалан: Ж.Эрхэмбаатар төрийн өрийг барагдуулах төслийг удирдаж 700 тэрбумын өрийг барагдуулсан

Нийтэлсэн

МАН-ын Ерөнхий нарийн дарга Д.Амарбаясгалан 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагад оржээ. Хөгжлийн банкны талаар ярьсан түүний ярианаас онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

  1. Хөгжлийн банкыг зээл нэрээр луйвардсан хулгай дээрмийн асуудал эрх баригч намын хувьд хоолой дээр тавьсан хутга болоод байна.
  2. Хөгжлийн банкны асуудал дээр олон нийт, бусад улс төрийн намууд анхаарлаа хандуулах ёстой. Улс орноо гэсэн сэтгэлээр эвлэлдэн нэгдэж хамтдаа энэ зүйлийг засч залруулахын төлөө ажиллах ёстой.
  3. Хөгжлийн банкны асуудлыг У.Хүрэлсүх даргын Засгийн газрын сөхөж тавьж шүүхэд өгөх ажлыг эхлүүлсэн. Гэвч хэд хэдэн проблем үүссэн. Зээлийг хүү алдангитай нь, Хөгжлийн банкинд учруулсан хохиролтой нь хамт төлүүлье гэхээр шүүхээс анх авсан зээлийг нь тухайн үеийн ханшаар бодоод төлүүл гэсэн шийдвэр гаргаж байна. Энэ хооронд 6-7 жилийн хугацаанд хүүгүй мөнгө ашиглаж байна, анхны авсан зээлээ тэр үеийн ханшаар нь төлөх шийдвэр гаргуулж байна. Эндээс харахад бидний яриад байгаа санхүүгийн луйвар хийдэг бүлэглэл байгаа нь тодорхой болоод байна.
  4. УИХ-ын хэсэг гишүүд “Албан журмын даатгалыг төр авна” гэдэг хууль батлуулах гэж оролдсон. Үүнийг намын зүгээс бодлогоор зогсоосон. Хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг төр булааж авч болохгүй.
  5. Эрх баригч нам өөрсдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ямар нэг санал санаачлага гаргахгүй.
  6. Хөгжлийн банкны зээлдэгч нар дунд луйврын схем зохиогоод их хэмжээний мөнгө авчихсан хэсэг бүлэг дээрэмчид байна. Үүнийг бид таслан зогсоох ёстой. Бид энэ өрийг татвар төлөгч нарын мөнгөөр төлж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа.
  7. Бид анх удаагаа албан тушаал, эрх мэдлээ ашигласан, авлига хээл хахуулын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдтэй хариуцлага тооцох, улс төрийн намаас хасах, улс төр хийх боломжийг нь хясан боогдуулах дүрмийн заалтаа хийсэн. Ингэснээр албан тушаал, авлига, гэмт хэрэгт холбогдсон хүн манай намаас УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэсэн үг. МАН-ын дүрмийг энэ шинэчлэлийг УДШ өнгөрсөн 7 хоногт бүртгэж авсан.
  8. Намын дүрмийн дагуу намын Хяналтын ерөнхий хороо ажиллаж, өөрт байгаа мэдээллүүд дээрээ үндэслэн хариуцлага алдсан, гэмт хэрэгт холбогдсон, ял шийтгэл эдэлсэн эсэх талаар хууль хяналтын байгууллагаас тодруулга авна. Үүний дараа шийдвэр гарна.
  9. Улс төрийн намууд хөгжсөн парламентийн засаглалтай орнуудын хариуцлага хүлээдэг субъект нь нам байдаг.
  10. Хөгжлийн банк нэг ч долларын зээл гаргах чадамжгүй болсон банк. Энэ банкнаас зээл авах гэж биш, зээлийг төлүүлэх гэж Ж.Эрхэмбаатар очиж байгаа. Хуульч Ж.Эрхэмбаатар бол 2012 онд Монгол Улсын Засгийн газар Сангийн яамтай гэрээ байгуулж төрийн өрийг барагдуулах төслийг удирдаж ажиллаж байсан мэргэжлинй өмгөөлөгч. тухайн үед одоогийн ханшаар 700 орчим тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан, даалгавар гүйцэтгэсэн багийн ахлагч хүн.
  11. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мандуул гэгч залуу банкныхаа дотроос мэдээлэл авч чаддаггүй, мэргэжилтнүүд нь хүртэл мэдээлэл өгөхгүй байгаа нөхцөлд хүч нэмэгдүүлэхээс өөр аргагүй.
  12. Дан ганц нам ноёрхоод юм уу, хоёрхон нам суучихаад бид нар ээлжилж засаг барьдаг байнаа гэсэн ойлголтыг халж, олон намууд парламентаа бүрдүүлдэг, олон ургалч үзэл парламентийнхаа танхим дотор явагдаж байдаг нөхцөл байдал бий болоосой гэж бид хүсч байгаа.
  13. МАН-ын аливаа шатны сонгууль зөвхөн судалгаан дээр үндэслэж явагддаг болсон. Олон нийтийн зүгээс дэмжлэг авч байгаа хүнийг л нэр дэвшүүлдэг болсон. Үүнд ч манай намын амжилт оршиж байгаа.
  14. 2019 оны 12 сард Сонгуулийн тухай хууль батлагдаж, тойрог тодорхой болсон. 2020 оны нэгдүгээр сард тухайн үед намын дарга байсан У.Хүрэлсүх дарга бид нар нэг зарчим дээр тохирсон. Урьд өмнө мөнгө татан төвлөрүүлээд сонгууль хийдэг байсан энэ системийг бид өөрчилсөн. Нэгдүгээрт, шударга зарчим дээр нийцэж асуудалд хандья, нэр дэвшигч нарт адил боломж олгоё. Олон нийт хүсэн хүлээж байгаа тэр хүнийг л нэр дэвшүүлье гэж тохирсон.
  15. Улс төрийн намууд хөгжсөн парламентийн засаглалтай орнуудын хариуцлага хүлээдэг субъект нь нам байдаг.
CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ7 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ