Бидэнтэй нэгд

Дэлхий

ОХУ цэргээ татсан бус харин ч илүү олон цэрэг нэмж байршуулсан

Нийтэлсэн

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас  Крымийн хойг дахь цэргийн хүчийг эгүүлэн татах ажиллагааг харуулсан дүрс бичлэгийг олон нийтэд харуулсан. Өмнөх өдөр нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хурцадмал байдлыг дипломат замаар шийдвэрлэж, хэлэлцээний ширээнд суухад бэлэн байгаагаа илэрхийлээд байв. Цагаан ордны тэргүүн Жо Байдены хувьд ч мягмар гарагт энэ асуудлаар хэлэлцээ өрнүүлэхэд нээлттэй байгаагаа илэрхийлсэн. АНУ-ын тагнуулын байгууллагууд Украины хилийн ойролцоо ОХУ-ын 150 мянга гаруй цэргийн хүч төвлөрч байгаа талаар мэдээлсэн.

Тэгвэл АНУ-ын Гадаад тагнуулын албаны тэргүүн Микк Марран “Москва 10 орчим байлдааны анги нэгтгэлийг Украины хил рүү нэмж хөдөлгөсөн. ОХУ сүүлийн өдрүүдэд 7000 гаруй цэргийг Украинтай хил залгаа бүс нутгуудад нэмж байршуулсан” хэмээжээ.

Украины хилийн дагуу ОХУ-ын 170 мянга гаруй цэрэг байгаа гэсэн мэдээ бий.

Антони Блинкен энэ талаар “Украины хилийн ойролцоох Оросын байлдааны анги нэгтгэлүүд ухрах бус улам бүр ойртож байна. Москвагийн хэлэх, хийх хоёр зөрөх нь байдаг л үзэгдэл. Бид ОХУ цэргээ татаж байгаа дүр зураг ажиглаагүй. Тэд хэлсэндээ хүрвэл сайн хэрэг. Гэвч одоогоор тийм зүйл болоогүй байна” гэжээ.

Европын холбооны орны эрх баригчид ОХУ-ын хэдий орчим тооны цэрэг аль чиглэлд ухарч байгаа нь тодорхойгүй. Тиймээс Украинд гэнэтийн дайралт хийж болзошгүй асуудалд сонор сэрэмжээ алдаж болохгүй гэх байр суурийг илэрхийлсэн.

Мөн НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нар лхагва гарагт хамтарсан мэдэгдэл гаргаж, ОХУ хуурай зам, усан цэрэг, агаарын нэмэлт хүчийг Украины хилийн ойролцоо нэмж байршуулсан. Тиймээс нөхцөл байдал хурцадмал хэвээр байна гэж тодорхойлсон байна. \

Харин Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба лхагва гарагт “Дан ганц цэргээ татах тухай мэдэгдэл хийх нь хангалтгүй. Москва ил тод байж, баримт нотолгоо үзүүлэх ёстой” гэсэн юм. Сүүлийн үед АНУ болон НАТО-ын бусад орон ОХУ-ыг Украин руу халдахаар бэлтгэж байна хэмээн буруутгах болсон.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Орос улс хоёрдугаар сарын 16-ны өдөр хөрш орон руугаа дайрах гэж байна хэмээн Европын төрийн тэргүүнүүдэд мэдэгдсэн талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээс гарах болсон юм. Харин ийнхүү мэдээлсэн хэвлэл мэдээллийн агентлагууд хоёрдугаар сарын 16-ны өдөр “довтлох” өдрийг зарласан нийтлэлээ засаж, “Орос хэзээ ч дайрч болзошгүй” гэх зэргээр өөрчилж байв.

Кремль болон Оросын Гадаад хэргийн яам энэ бүхнийг үгүйсгэж, “Орос улс Украины дотоод асуудалд оролцдоггүй, Украинаас ялгаатай нь ямар ч хэлэлцээрийг зөрчөөгүй хэмээн удаа дараа мэдэгдэж” байлаа.

Украины эрх баригчид өөрсдийгөө тунхагласан Донецк, Лугансктай хил залгаа нутаг дээр зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийхээ тал хувийг байршуулсан, арми нь босогчдын эсрэг гал нээж, барууны орнуудын өгсөн хориотой техник ашиглаж байгаа хэмээн Оросын тал буруутгаж байгаа юм. ОХУ-ын талын мэдэгдсэнээр барууны орнууд Украинд хэдэн тэрбумын үнэтэй зэвсэг нийлүүлсээр байгаа бөгөөд үүнд АНУ, Их Британи, Канад, Франц, Польш Турк, Литва, Чех, Болгар, Румын, Эстони улс оролцож байгааг онцолж байна. Түүнчлэн Украин руу гадаадын цэргийн зааварлагчид ирсээр байгаа гэнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ20 цаг өмнө

Хятад-Төв Азийн стратегийн түншлэл: Эртний Торгоны зам-эдүгээгийн хамтын хөгжлийн жим

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин болон түүний аав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Төв Азийн хамтын ажиллагаа нь тогтвортой байдлыг бий болгож байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийг төв Азийн орнуудад гаргана

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ5 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ7 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр1 долоо хоног өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр1 долоо хоног өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм5 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн