Бидэнтэй нэгд

Нийгэм

НМХГ: Ажилтан чинь халуурсан, томуугаар өвчилсөн бол хөдөлмөр зохицуулалт хийж, чөлөө олгооч

Нийтэлсэн

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цагаан сарыг угтаж хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.   Шалгалтыг нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 7-ны хооронд хийжээ.  Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж хийсэн хяналт, шалгалтын талаар НМХГ-ын  Эрүүл мэнд, боловсролын хяналтын хэлтсийн дарга н.Цэнд-Аюуш мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шинэ төрлийн коронавирус олон улсад гарсантай холбогдуулан Улсын онцгой комисс, нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэр, тушаалын хэрэгжилтийг хангуулах ажлыг НМХГ, НЦГ, Онцгой байдлын газар хамтарч ажиллаж байна.  Гуравдугаар сарын 2 хүртэл өмчийн хэлбэр харгалзахгүйгээр сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг, мөн кино театр, үзвэр үйлчилгээ, тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоосон. Мөн зочид буудал, спортын ордон,  заал зэрэг газарт олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор НийслэлийнМэргэжлийн хяналтын байгууллагаас 17 төрлийн мэдэгдлийг 1680 аж ахуйн нэгжид хүргүүлсэн. Улмаар хэрэгжилтэд хамтарсан байдлаар хяналт  тавьж байна.

Мөн НМХГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдэд шинэ төрлийн коронавирустэй холбоотой бэлэн байдлыг хэр хангасан байгааг шалгасан.  50 эмнэлэгт төлөвлөгөөт бус шалгалтыг хийсэн. 10 эмнэлэгт хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулж ажиллаж байгаа.  Нийслэлийн Засаг дарга  баар, цэнгээний газар, караокены ажиллах цагийг шөнийн 00:00 цагаас хэтрүүлэхгүй байх захирамж  гаргасан. Захирамжийн хэрэгжилтэд бид Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтарч хяналт тавьж байна.

Өнгөрсөн хугацаанд нийтдээ 539 газарт хяналт тавьсан. Шалгалтын явцад цагийн хуваарийг мөрдөөгүй газрууд байсан. Чингэлтэй дүүргийн “Cheers” баар болон зарим дэлгүүрүүд цаг хэтрүүлж ажиллаж байсныг илрүүлж, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцсон.  Нийслэлийн Засаг даргын 166 тоот захирамж гарсан.  Захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л зах, худалдааны төвүүдэд шавьж устгах, ариутгал халдваргүйтлийн бодис цацах ажлыг хийж байгаа. Энэ ажлыг бид бас хянаж байна.  Мөн нийтийн тээврийн автобусанд хяналт тавьж, цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгалыг нь хийлгэж байгаа. Хүн хамгийн их цуглаж болох эрсдэл бүхий газрууд бий. Тухайлбал, шашны сүм хийдүүд. Тэр газруудад олон хүн цуглуулахгүй байх шаардлага тавьж, хянаж ажиллаж байна.

Түүнээс гадна, НМХГ-аас шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Нэгдүгээрт, иргэд хүнсний бүтээгдэхүүн сонгож авахдаа бүтээгдэхүүний гадна шин байдал, гарал үүсэл, баталгаат хаяг, шошго, сав, баглаа боодлын бүрэн байдал, хадгалалтын хугацааг сайтар харж, сонголтоо зөвч хийж хэрэглэж байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, гудамж талбайд иргэд машиндаа болон гар дээрээс гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн их зарж байна. Ийм хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахгүй байгаач. Ингэснээр олон нийтийг хамарсан хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх юм.  Манайхаас зах, худалдааны төвүүдэд энэ чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн.

Нийт худалдааны төвүүд зарим зүйлийг анхаарч ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал, ажилтан, үйлчлүүлэгчийн хэрэгцээг хангах цэвэрхэн бие засах газартай бай. Гар угаах, ариутгах нөхцлийг хангаж өгмөөр байна. Зарим үйлчилгээний төвүүд гар угаах нөхцлөөр бүрэн хангаж өгөхгүй байгаа. Тиймээс бүрэн хангахыг зөвлөсөн.

Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу амны хаалтыг зориулалтын дагуу зүүх хэрэгтэй байна, үйлчилгээний ажилтнууд. Бүх байгууллагууд коронавирусээс сэргийлэх санамжийг тавих. Үйлчлүүлж байгаа хүмүүст амны хаалт зүүхийг шаардаач ээ.

Хамгийн гол зүйл гэвэл, нийт байгууллагуудад анхааруулъя. Хэрвээ ажилтан, албан хаагч чинь халуурсан, томуугаар өвчилсөн шинж тэмдэгтэй бол хөдөлмөр зохицуулалт хийж, чөлөө олгооч. Сэжигтэй тохиолдол илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаарай” хэмээлээ.

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ