Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Шагдарсүрэн: Усан барс жилийн зуны тэргүүн сар нь “илүү”

Нийтэлсэн

Монголчууд тэнгэр хангайгаа нар сар, од мичдийн байрлалаар шинжсээр ирсэн. Хаваржилт ямар байх төлөвтэй байгаа талаар МУСГЗ, Цаг уурч Д.Шагдарсүрэнтэй ярилцлаа.


-Энэ жил Цагаан сар эрт болчихлоо. Их урт хавар болох нь. Хавар хэр хүнд байхаар байна вэ, эсвэл сайхан байх төлөвтэй байна уу?

-Билгийн улирлын тооллоор усан барс жилийн зуны тэргүүн сар нь “илүү” юм билээ. Тэгэхлээр хавар нь биш зун нь урт болно гэж ойлгох хэрэгтэй байх. Тэгэхдээ уур амьсгалын орчин үеийн хандлагаас харвал зун хуурайшил ихтэй болж байгаагаас зуны эхэн сар илүү байгаа нь хаврын сүүл сар илүү байгаа мэт санагдуулж мэдэх юм.

-“Ноднин Дундговьд хавар шороон шуурга тавиад гамшиг болсон шүү дээ. Энэ жил байгалийн гамшигт үзэгдэл давтагдах вий?

-Үгүй байх аа.Тэр бол түүхэнд цөөн тохиолдох гамшигт үзэгдэл байлаа. Тэгэхдээ  намар урт, өвөл цасгүй орсон, дээрээс нь уурхайн хүнд даацын машины арзгар хээтэй, том дугуйны мөрөөр говийн хөрс шороо талхлагдан суларч, хамрын тамхи шиг нунтаг болчихсон тул өчүүхэн төдий салхи хөдөлвөл улаан түйрэн босох болсон. Манайхан уурхайн ам нээхийнхээ өмнө замаа барьж сураагүйгээс олохоосоо ихийг алддагийг төр засаг анзаарч, анхаарахгүй байна. Даанч харамсалтай. Саяхан Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нэг малчин “Уурхайн хөлөөс зайдуухан газар амьдармаар байх юм. Даанч төрж өссөн нутагаа орхиод явж чадахгүй юм” гэж байсан. Өрөвдөлтэй байгаа биз.

 -Хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж гол нуурын мөсөн дээгүүр зорчих нь ихэсдэг. Энэ жил мөсний зузаан хэр байгаа бол. Тун удахгүй Хөвсгөл нууранд мөсний баяр болох гэж байна шүү дээ?

-Энэ тухай би Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Г.Адъяасүрэнгээс асуулаа л даа. Тэрбээр “Эгийн голын мөсийг нуураас гарч буй хоолой дээр, мөн Эрдэнэбулган суманд хэмждэг юм. Нуурын хоолой битүүрч хөлдөөгүй, гол мөсөн захтай байгаа. Эгийн голын мөсний зузаан Эрдэнэбулган орчмоор 78см байна. Мөсний баяртай холбогдуулан зориудаар хэмжиж үзэхэд  Хатгалаас 10 орчим километрийн зайд гол руугаа нэгдүгээр сарын сүүлчээр 60-70 см байсан. Мөсний баяр хийх газар орчмоор 115-120 см байгаа” гэлээ.

Ус цаг уурын байгууллага, онцгой байдлынхан сануулаад л, сэрэмжлүүлээд л байна. Зарим нь аминаасаа уйдсан юм шиг л мөсөн дээгүүр явах юм. Дэндүү хэнэггүй, бараг тэнэг гэмээр. Одоо  ойрын өдрүүдэд огцом дулаарч байна, энэ хугацаанд мөс эрчимтэй хайлж нимгэрнэ. 25, 26-наас эргээд жаахан хүйтэрсэн ч мөсний зузаан төдий л нэмэгдэж амжихгүй. Ер нь хаврын мөс “босоо”, намрын мөс “хэвтээ” бүтэцтэй байдгаас адилхан зузаантай байлаа ч хаврынх нь хэврэг, намрынх нь илүү бөх байдгийг анзаардаггүй юм шиг байгаа юм.

-Хавар хур тунадас хэр буух төлөвтэй байна вэ. Өвсний ногооны шим, шар тос болсон цас хур бага байвал зуншлага мууддаг шүү дээ?

-Хавар хур их бага байх, хэдийд хаагуур тунадас орох магадлалтайг цаг уурын байгууллага л тоймлож хэлнэ.  Манай нутагт алаг турилаах эрт ирвэл зун эрт эхэлнэ, өрөм тос сайн хураана л гэдэг. Гол устай газарт нүүдлийн шувуу тарган ирвэл ган болно, туранхай ирвэл өнтэй сайхан зун болно гэдэг юм. Өдийд бол ангир хаа сайгүй ирчихсэн байгаа даа. Нутгийн малчид анзаарч харж л байгаа байх.

-Өнгөрсөн хавар малын жилбэ муу байснаас болж төл их хорогдсон. Энэ жил малчдадаа анхааруулж юу гэж зөвлөх вэ. Малын жилбийг сайн байлгахын тулд малчид ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Манай хашир малчид, саальчид “Үхрийн сүү дэлэндээ биш хэлэндээ байдаг” гэлцдэг. Мал жилбэтэй байх эсэх нь тэжээлээс л шалтгаална. Олдоц хүртээмж нь аль хэр байдаг юм гэхээс уурагтай, витаминтай олон төрлийн тэжээл байдаг бололтой. Телевизээр рекламдаад л байх юм. Өдийд хамгийн чухал юм тэжээл болоод байна. Өнөөх нутгийн зөвлөлийнхөн маань намар идэшний цагаар нутгаа санадаг шигээ одоо л өвс, тэжээл бөөгнүүлж малчдадаа хүргэмээр байгаа юм.

 -Өнгөрсөн өвөл сайхан өвөл болж өнгөрөв. Аль нутагт хамгийн их цас унав?

-Өнгөрсөн өвөл ойрын жилүүдэд байгаагүй өнтэй сайхан өвөл боллоо. Онцгой их цас унасан газар байхгүй. Алтайн өвөр говь, Ажбогдын нуруу хавиар хуучин байдагаасаа арай ахиу цас унаад төдөлгүй арилсан байх. За тэгээд өнөөх л Завханы Тэс, Отгон, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул гээд Тэсийн голын сав, Булнай нуруу орчим, бас Дархадын хотгор  байдаг л хэмжээний цастай, байдаг л хэмжээний жавартай өвөл боллоо. Ер нь -40 градус давж хүйтэрсэн тохиолдол тун цөөхөн шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио14 цаг өмнө

Томас Бах ХТРТ-ийн мэдээллийн хөгжлийг өндрөөр үнэлэв

CRI Монгол радио15 цаг өмнө

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэллээ

CRI Монгол радио15 цаг өмнө

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав

CRI Монгол радио15 цаг өмнө

Экспогийн талаар гадаадын компаниуд юу хэлэв ?

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Хүбэйд ажиллаж байна

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио6 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио6 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио6 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент7 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ