Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Б.Лакшми: ОХУ, Украины дайн Монголын эдийн засагт сөрөг нөлөө дагуулна

Нийтэлсэн

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.


-ОХУ, Украины дайнаас улбаалан дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө гарч, шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний үнэ өснө гэдгийг судлаачид хэлж байна. Үүнийг дагаад Монголд шатахууны үнэ өсөх вий гэсэн болгоомжлол нийгэмд байгаа. Тэгэхээр ОХУ, Украины дайны нөхцөл байдал Монголын эдийн засагт ямар нөлөө авчрах вэ?

-ОХУ, Украины дайн Монгол Улсын эдийн засагт нөлөөлөхүйц дүр төрх харагдаж байна. Нэгдүгээрт, ОХУ-д эсрэг хориг арга хэмжээ тавьж эхэллээ. Хориг арга хэмжээ гэдэг нь Европын холбооноос ОХУ-д санхүүгийн зах зээлд хориг тавьж байна гэсэн үг юм. Тэгэхээр банкууд ялангуяа санхүүгийн салбарын гадаад харилцааны мөнгө шилжүүлэх свифт гүйлгээнд хориг тавьж байна. Хоёрдугаарт, экспорт, импортод хориг тавихаар харагдаж байна. Монгол Улс хоёр хөрштэй, далайд гарцгүй орон. Цар тахал, өвлийн олимпоос улбаалан Хятад хилээ хаасан. Хил хаагдсанаар бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багассан. Одоогоор паралимпийн дараа хил гаалийн асуудал жигдэрч эхлэх нь гэдэг хүлээлттэй байгаа. Мөн энэ хугацаанд Хятад хилээ хааснаар тодорхой хэмжээний Монголын зах зээлд бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч эхэлсэн. Үүнтэй холбоотой дээрх хомсдлыг нөхөхийн тулд ОХУ, Туркаас бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг боллоо. Эдгээр бараа бүтээгдэхүүнийг транзитаар ОХУ-аас оруулж ирж байгаа.

Тэгэхээр хориг арга хэмжээ тавигдсанаар Монгол Улсад нэг талаасаа шатахууны үнэ өсөх нь тодорхой болчихлоо. Хоёрдугаарт, инфляцид нөлөөлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх дүр зураг харагдаж байна.

Дээрээс нь ОХУ Монгол Улсын махны экспортыг хориглосон гэсэн мэдээ өнгөрөгч долоо хоногт гарсан. Үүнтэй холбоотой бидний экспортлох гарцууд улам хумигдсанаар эдийн засгийн хүндрэлүүдэд орох болов уу.

-Шатахууны үнэ өссөнөөр инфляцид нөлөөлнө гэсэн үг үү? 

-Тийм. Яагаад гэвэл Монгол Улсын хувьд хэрэглээ буюу импортын инфляци өндөр хувь эзэлдэг. Монгол Улсын хувьд эдийн засаг төрөлжөөгүй. Ихэнх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гадаадаас хамаардаг учраас инфляцид нөлөөлөх нь ойлгомжтой. Хоёрдугаарт, ОХУ-аас худалдан авч буй бараа бүтээгдэхүүнийг цаашид худалдан авах боломжтой юу үгүй юу. Боломжтой байлаа гэхэд бусад зах зээл рүү гарах боломж нь бага байгаа учраас яалт  ч үгүй бараа бүтээгдэхүүний үнэ өснө.

-Монгол Улс үр тарианы нөөцөө ОХУ-аас бүрдүүлдэг. Дайнтай холбогдуулан үр тарианы нөөц хомсдох асуудал яригдах байх. Үр тарианы нөөцийн тухайд юу хэлэх вэ?

-Үр тарианы хувьд Монгол Улс томоохон хүндрэлтэй асуудал нь бид хэзээ ч нөөцөө бүрдүүлдэггүй. Хавраас тариалалтын улирал эхлэхээс өмнө үр тариагаа худалдаж авдаг. Нэг талаас бидэнд худалдаж авдаг боломж нь байгаа учраас энэ нөхцөл байдалдаа дасчихсан, тайван байдалтай явсаар нөөцөө бүрдүүлж чаддаггүй. Энэ нь өнөөгийн эдийн засагт маш их хэмжээний бэрхшээл болж байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын гадаад өр өндөр хэмжээнд байна. Эдийн засаг муудаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь эдийн засагт сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл эдийн засаг хангалттай хэмжээнд өсөхгүй, төсөв бүрдэхгүй.

Гадаад зах зээлээс хөрөнгө мөнгө босгоё гэхээр өрийн тааз тулчхаад байгаа тул боломжгүй. Эдийн засагчдын зүгээс олон жил “Эдийн засагт сөрсөн бодлого явуулах хэрэгтэй, эдийн засаг сайн байх үед нөөцөө бүрдүүлэх ёстой” талаар байнга хэлсээр ирсэн. Харамсалтай нь улстөрчдийн буруу шийдвэр улс орныг баллаад хаячихлаа.

-Дайнаас улбаалсан эдийн засаг дахь хямралыг хэрхэн хохирол багатай даван туулах ёстой юм бол. Эрх баригчдад энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?

-Оны өмнөхөн Сангийн яамнаас гаргасан эдийн засгийн прогнозыг харахад энэ оны эдийн засгийн төлөвийг нэлээн өөдрөгөөр төсөөлсөн байсан. Миний хувьд бол тэр хэмжээнд хүрэхгүй байх гэж харагдаад байна. Нэгдүгээрт, Хятад улс өвлийн олимпийн явцад хил нээхгүй нь тодорхой байсан. Тиймээс дээрх нөхцөл байдлын улмаас эдийн засаг хангалттай хэмжээнд өсөхгүй нь харагдаж байна. Хоёрдугаарт, паралимп дуусч хил гааль нээлттэй болсон ч Тянжинь, хил дээр цугларсан бараа бүтээгдэхүүн орж ирээд хэвийн байдалдаа ортол хугацаа хэрэгтэй. Тэгэхээр энэ байдал намраас жигдрэх болов уу. Бидний хувьд нэг талаасаа өнөөдрийн нөхцөл байдлыг түүхэндээ үзэж байгаагүй. Нөгөө талаасаа сүүлийн 20 жил уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотой Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайн явж ирсэн.

Энэ богино хугацааны амжилтад ташуураад эдийн засаг хүндэрдэг гэдгийг мартчихсан явж байсан. Мэдээж 2007, 2008 онд олон улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Харин Монгол Улс олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж хохирол багатай даван туулж чадсан.

-Хил хаалттай, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн хүндрэлтэй цаг үед эдийн засгаа сэргээх ямар арга хэмжээ авах нь зүйтэй юм бол?

-Эдийн засгаа төрөлжүүлэх асуудал хамгийн эхэнд орж ирнэ. Эдийн засгаа төрөлжүүлэх буюу дотооддоо наад захын хангамжийг үйлдвэрлэдэг хэмжээнд баймаар байна. Хоёрдугаарт, хувийн хэвшлээ дэмжиж бизнесийн томоохон реформ хийх хэрэгтэй байна. Урт хугацаанд эдийн засагт нөлөө үзүүлэхүйц томоохон асуудлаа шийдэх хэрэгтэй байна.

Эдийн засгаа төрөлжүүлнэ гэж ярьсан ч ямар ч үр дүнгүй энэ чиглэл рүү ямар ч алхам хийгээгүй нь харамсалтай.

Өнөөдөр Монгол Улсын гадаад өрийн дарамт ихсэж, Хөгжлийн банк дампуурлын ирмэг дээр ирсэн нь үнэхээр арчаагүйн шинж. Мөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд мэргэжлийн эрсдэлийг даван туулах чадвартай лидер авч гардаг. Түүнээс өнөөдөр байгаа хүмүүс хангалттай хэмжээнд авч гарч чадахгүй байх гэж харж байна.

Цар тахлын нөлөөгөөр олон аж ахуй нэгж хөл хорионд орж, ашиг орлого, ажлын байраа алдсан. Тиймээс Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого гаргаж, Эдийн засгийн яам байгуулахаар болсон. Үүнийг та хэр үр дүнтэй гэж харж байна вэ?

-Эцсийн дүндээ ганц яам байгуулаад эдийн засгийн хямралаас гарахгүй. Хоёрдугаарт, Шинэ сэргэлтийн бодлогыг харахад шинэ зүйл байхгүй байсан. Өнөөдөр бид гадаад хөрөнгө оруулалтыг татна гээд байгаа боловч сүүлийн хоёр жил гадаад хөрөнгө оруулалтыг татах хариуцсан яам агентлаг байхгүй байна. Гадаад хөрөнгө оруулалт татахад ямар ч алхам хийгээгүй.

Хоёрдугаарт, Шинэ сэргэлтийн бодлогыг намар гаргасан. Уучлаарай дайн болно гэдгийг урьдчилж хараагүй. Тэгэхээр Шинэ сэргэлтийн бодлогыг дорвитой хэмжээнд эдийн засагт нөлөө үзүүлэхгүй гэж харж байгаа. Эдийн засгийн яам байгууллаа гэсэн чинь нөгөө л хүмүүс оччихсон байсан.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа