Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Газрын тос баррель нь 105 ам.доллар давлаа

Нийтэлсэн

ОХУ-ын цэргийн хүчин Украинд довтолсонтой холбоотойгоор барууны орнууд Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авсанаас үүдэж, байгалийн хийн үнэ 62 хувиар өсөөд байна. Ийнхүү өссөн нь 2005 оноос хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Байгалийн хийнээс гадна нүүрс болон газрын тосны үнэ өсжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч  Донбасст цэргийн ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор Дэлхийн III дайн эхэлж магадгүй гэх айдастай холбоотойгоор ийнхүү түүхий эдийн ханш өсөөд байгаа аж.

Их долоогийн орнуудын удирдагчид одоогоор ОХУ-ын эсрэг ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж эхлээд байгаа юм.   ЕХ-ны комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен  өргөн цар хүрээтэй зорилтот хориг арга хэмжээ авах бэлтгэл ажилдаа орж буй тухай онцолсон.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛ

 

Украин, Оросын хямрал нь  Европ дахь шатахууны нийлүүлэлтийг улам эрсдэлд оруулж байна. Тус тив нь байгалийн хийн нийлүүлэлтийн гуравны нэгээс илүүг ОХУ-аас авдаг бөгөөд эдгээр урсгалын гуравны нэг орчим нь Украины нутгаар дамждаг. Өнгөрсөн жил шатахууны нөөц бага байсантай холбоотойгоор  үнэ нь огцом  өссөн бөгөөд 2021 оны хоёрдугаар хагасаас ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг хязгаарласан. UBS группын шинжээчид мөргөлдөөнөөс үүдэлтэйгээр Оросын эрчим хүчний урсгал тасалдаж магадгүйг мөн анхааруулжээ.

Оросын байгалийн хийн экспортлогч Газпром пүрэв гарагт Украинаар дамжин Европ руу тээвэрлэлт хэвийн байгааг мэдэгдсэн. Словакийн хийн тээвэрлэгч “Eustream AS” компанийн мэдээлснээр, Украины нутгаар дамжин өнгөрөх Оросын байгалийн хийн үнэ пүрэв гарагаас эхлэн мөн өссөн байна.  Украины байгалийн хийн транзит оператор компани хэвийн ажиллаж байгаа аж.

Австрийн боловсруулах үйлдвэр OMV AG пүрэв гарагт Оросоос байгалийн хий нийлүүлэх нь Газпромтой байгуулсан гэрээний дагуу үргэлжилж байгаа гэж мэдэгдэв. Голландын бенчмарк хийн фьючерс 16:51 цагийн байдлаар 53 хувиар өсөж, мегаватт цаг нь 135.725 еврогоор арилжаалагдсан байна. Түүнчлэн нүүрсний үнэ 23 хувиар өссөн бол баррель газрын тосны үнэ 2014 оноос хойш анх удаагаа 105 ам.доллар давлаа.

 

ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНИЙ БАГЦ

 

Европын удирдагчид пүрэв гарагийн орой уулзахдаа Оросын эсрэг авах хориг арга хэмжээний багцыг баталсан бөгөөд  чангатгахаар төлөвлөж байгаа аж. Герман улс энэ долоо хоногийн эхээр Оросоос Европ руу байгалийн хийг шууд нийлүүлэх “Nord Stream 2” дамжуулах хоолойг зогсоосон. Цаашид ямар хориг тавих, ялангуяа газрын тос, байгалийн хийнтэй холбоотой ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна.

Оксфордын Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Катя Яфимава “Хэрэв Барууны орнууд Оросыг SWIFT-ээс хасвал Оросын хийн нийлүүлэлтийн төлбөрийг хийх боломжгүй болно” гэжээ.

Одоогийн байдлаар Москвагийн эсрэг авсан хариу арга хэмжээний аль нь ч түүхий нефть, нүүрс, байгалийн хийд чиглээгүй. Энэ нь Орос улс Европын байгалийн хийн жилийн хэрэгцээний 40 орчим хувийг хангадаг тул эдгээр түүхий эд, ялангуяа байгалийн хийн дэлхийн нийлүүлэлтэд Оросыг орлоход бэрх. Хэдийгээр АНУ, Европ болон Япон, Өмнөд Солонгос зэрэг бусад холбоотон орнууд Оросын эрчим хүчний экспортын эсрэг арга хэмжээ авахгүй байхаар шийдсэн ч хувийн компаниуд худалдаагаа зогсоох магадлалтайг ажиглагчид онцолж байна. “Bloomberg Intelligence”-ийн тооцоолсноор, ОХУ-аас Европт нийлүүлэх байгалийн хийн хэмжээ буурснаар нүүрсний хэрэглээ өсч, үнэ нь шинэ дээд түвшинд хүрэх төлөвтэй байгаа аж.

Байгалийн хий экспортлогч орнуудын зургаа дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Катарын нийслэл Доха хотноо өнгөрсөн Мягмар гаригт зохион байгуулагдсан. Тус уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цахимаар оролцож, “Байгалийн хийгээ дэлхийн зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байх болно” гэж мэдэгджээ. Тэрбээр хямд өртөгтэй, тогтвортой орчин үеийн эрчим хүчийг бүх нийтэд хүртээмжтэй болгох нь ихээхэн ач холбогдолтойг онцлоод, энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ6 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент6 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм6 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий6 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр6 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм6 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа