Дэлхий
Оросын Батлан хамгаалах яам амь үрэгдсэн цэргийн тоог анх удаа зарлалаа
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминОросын Батлан хамгаалах яам Украинд амь үрэгдсэн болон шархадсан цэргийн тоог анх удаа зарлалаа. Тус яамнаас зарласнаар 498 цэрэг амь үрэгдэж, 1597 цэрэг шархаджээ. Харин Украины талаас 2870 хүн амь үрэгдэж, 3700 хүн шархадсан гэж тус мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн Украины 572 цэргийг олзонд аваад байгаа тухай Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.
Гэвч эдгээр тоонууд Украины Ерөнхий штабын тооноос зөрж байгаа юм. Лхагва гарагийн өглөө өгсөн мэдээллээр Оросын нийт 5840 хүн амь үрэгдэж, шархадсан байна. Барууны улс орнуудын хэвлэл Оросын тал 1500-2000 орчим цэргээ алдсан гэж мэдээлэв.
Өмнө нь Украины Ерөнхийлөгч дөрөв хоногийн дотор Оросын 4500 цэрэг амь үрэгдсэн гэж мэдээлж байв. Тиймээс одоогоор эдгээр тоонуудын аль нь зөв, буруу болохыг тогтоох боломжгүй байна гэж ВВС агентлагаас мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС